Никола́й Степа́нович Гумилёв (* 1886 оны 4 сарын 15-нд Кронштадтад; † 1921 оны 8 сарын 24-нд Санкт-Петербургт) Оросын “Мөнгөн үе”-ийн яруу найрагч, орчуулагч, уран зохиолын шүүмжлэгч, тойрон аялагч, африк судлаач.
Эцэг- усан онгоцны эмч Степан Яковлевич Гумилёв /1836-1910/, эх-тайж гаралтай Анна Ивановна Львова /1854-1942/. Николай хүүг төрөх үед эцэ, эх нь Царское село-д дараа нь Петербургд амьдарч байв. Эцэг нь сүүлд шинэ томилолт авч тэднийх 1900 онд Тифлист шилжин амьдрах болсон. Николай хүүгээс хоёр насаар ах Дмитрий Степанович Гумилёвын (1884-1922) хамт өссөн.
1902 онд Николай хүү 16 настайдаа “Би хотоос ой руу зугтсан” хэмээх анхны шүлгээ хэвлүүлж байжээ. 1903 онд Гумилёвынхан Тифлисээс нүүж Царское село дахь гимназид шилжин ирж тэрээр анх ирээдүйн эхнэр Анна Горенко /Ахматова/-тай танилцсан.
1906 онд Гимназиа төгсөөд Францын нийслэл Парис явж алдарт Сорбонны Их сургуульд элсэн орсон. 1908 онд Анна Ахматовад зориулсан “Романтические цветы” /Романтик цэцэгнүүд/ гэсэн шүлгийн түүврүүдээ хэвлүүлсэн байна. Тэрээр Сириус сэтгүүлийг хэвлүүлж, Сорбонна дахь лекцүүдэд оролцож, Брюсовтой Оросын шүлгүүдийг Libra сэтгүүлд хэвлүүлж байсан. Парисаас Николай Африк руу хоёр удаа аялсан бөгөөд энэ нь түүний 1908, 1910 онд хэвлэгдсэн "Романтик цэцэг ба сувд" шинэ цуврал бүтээлд тусгалаа олжээ.
1908 онд Санкт-Петербургт буцаж ирсний дараа Гумилёв Оросын утга зохиолын нийгэмлэгт элсэж, урлаг, утга зохиолын хамгийн алдартай хэвлэл болох "Аполлон" сэтгүүлийг үндэслэгчдийн нэг болжээ.
1909 онд Н.Гумилёв Петербургийн Их сургуулийн хуулийн ангид элсээд удалгүй түүх, хэл зүйн ангид шилжин суралцсан байна.
1910 оны 4-р сарын 25-нд Киевын ойролцоо тосгоны Үнэн алдартны сүмд Н.Гумилёв Анна Андреевна Горенкотой /Ахматова/ гэрэлсэн.
1911 онд оросын алдарт зохиолчид болох О.Мандельштам, С.Городецкий, В.Нарбут, М.Зенкевич, Е.Кузьмина-Караваева нарын хамт “Цех поэтов” /Яруу найрагчдын бүлэг/ хэмээх яруу найрагчдын бүлэг байгуулжээ.
1912 оны 10 дугаар сарын 1-нд Николай, Анна нар хүүтэй болж Лев Николаевич Гумилёв төрсөн байна.
1914 оны 8-р сард Н.Гумилёв сайн дураараа дайнд явж 1917 он хүртэл эрэлхэг зоригтой байлдсан тул “Георгийн загалмай" одонгоор хоёр удаа шагнуулж байжээ. 1917 онд яруу найрагч Парист томилогдон ажиллаж байхдаа Елена де Буше-тай танилцаж түүнд дуралсан байна.
1918 онд Н.Гумилёв Улаан хувьсгал гарсан Орост эргэн ирээд 8-р сарын 5-нд Анна Ахматова хоёр салсан. Тэдний хүү Лев Гумилёв хожим нь нэрт угсаатан зүйч болсон юм.
1919-1920 онуудад “Всемирная литература» хэвлэх газар ажиллаж, англи, франц хэлнээс орчуулгууд хийж байсан. 1919 онд Анна Энгельгардтай гэрлэж «Огненный столп» (Галт шуурга) шүлгээ зориулжээ.
Зөвлөлт Орост амьдарч байхдаа Н.Гумилёв өөрийн улс төрийн үзэл бодол, шашин шүтлэгээ нуудгүй байжээ. Тэрээр сүмд очиж мөргөл үйлдэж, өөрийгөө хаант засгийн үзэл бодолтойгоо илэрхийлж байсан байна.
1921 оны 8-р сарын 3-нд “Петроградын В.Н.Таганцевын байгууллага”-д оролцсон гэж буруутгагдаж баривчлагдаад мөн оны 8-р сарын 26-нд Петроградын Онцгой байдлын Комиссын Ерөнхий газрын /ГубЧК/ шийдвэрээр түүнийг бусад ял авсан 56 хүний хамт будан хороосон байна. Оршуулсан газар нь өнөөг хүртэл тодорхойгүй байдаг юм.
Сүүлд 70 гаруй жилийн дараа 1991 оны 9-р сарын 30-нд онд түүнийг ЗХУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр нөхөн цагаатгасан байна.
This article uses material from the Wikipedia Монгол article Николай Гумилёв, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.