Мелисса Энн Маккарти (Англи: Melissa McCarthy, 1970 оны наймдугаар сарын 26-нд Иллинойс мужийн Пленфилд хотод төрсөн) — Америкийн дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, продюсер юм.
Мелисса Маккарти Melissa McCarthy | ||
Мелисса 2012 онд | ||
Бүтэн нэр | Мелисса Энн Маккарти | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1970 оны 8 сарын 26 | |
Төрсөн газар | Пленфилд, Иллинойс, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1996—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | «Эмми» (2011) |
Манхэттений багахан студид драмын жүжигчинээр бэлтгэгдэн, «The Groundlings» аялалын театрт хошин урлагийн стэндап төрлөөр алдаршсан Маккарти NBC телевизийн «Женни» (1997-1998) инээдэм-сериалийн гол, Колумбиа Пикчерзийн «Хөөр, хөөр» (1999) инээдэм-драмын туслах дүрээр танигдаж, инээдмийн «Монаг живүүл!» (2000), «Жаал» (2000), «Чарлигийн сахиусан тэнгэрүүд» (2000), «Сондгой хүн» (2002), триллер «Дэвид Гейлийн амьдрал»-аар (2003) алдаршсан.
Элэглэгч Бен Фальконетой 2005 онд гэрлэн хоёр охины эх болсон түүнийг «Бэргэнүүд» (2011) инээдмийн киноны туслах дүрээр нь Оскар, Алтан бөмбөрцөгт дэвшүүлэв.
2013 онд Жейсон Бейтманы хамт «Махлаг авгайг бариарай», Сандра Буллокын хамт «Банзалтай цагдаа нар»-т амжилт олов.
This article uses material from the Wikipedia Монгол article Мелисса Маккарти, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.