Винница

Винница (Украин: Вінниця) бол Украин улсын баруун хэсгийн Винница мужийн засаг захиргааны төв хот юм.

69 км² газар, 37 түмэн хүнтэй.

Винница
Вінниця
Винница хотын сүлд
Винница (Украин)
Винница (Украин)
Винница
Винница
Винница
Ерөнхий мэдээлэл
Муж: Винница муж
Район: Тойроггүй хот
д.т.д: 248 м
Нутаг дэвсгэр: 113.1697 км²
Хүн ам: 367,703 (2019 оны 10 сарын 1)
Хүн амын нягтрал: 3,249 оршин суугч км² тутамд
Шуудангийн дугаар: 21000
Утасны код: +380 432
Газар зүйн байршил: , 28° 29′ Д49° 13′ 48″ У, 28° 28′ 48″ З
КОАТУУ: 510100000
Засаг захиргааны гишүүнчлэл: 1 хот
Засаг дарга: Сергей Моргунов
Хаяг: вул. Соборна 59
21100 м. Вінниця
Цахим хуудас: http://www.vmr.gov.ua/
Статистикийн мэдээлэл
Винница (Украин)
Винница (Украин)
Винница
Винница
Винница
i1
Винница
Дээр үеийн худаг, одоо музей

Газар нутаг

Винница хот Укрaин орны баруун урд хэсэг, Винница мужийн баруун хойд хэсэгт улсын нийслэл Киевээс 199 км зайнд байна. Авто замаар 258 км, төмөр замаар 221 км явна. 69 км² газар нутагтай. Хотын дундуур Өмнөд Буг гол урсдаг.

Винница мужийн доор шууд хамаарах Винница хотын тойрог гэгдэнэ. Харин дотроо 3 дүүрэгт хуваагддаг. Голын дорнод талд Хуучин хотын дүүрэг (төв дүүрэг), Замостяны дүүрэг байдаг бол голын өрнөд талд Лениний дүүрэг байна.

Уур амьсгал

Өвөл дунджаар 5.8 °C, зундаа дунджаар +18.3 °C дулаан байдаг.

Нийгэм соёл

2013 онд 371,698 оршин суугчтай байлаа. Украинчууд дийлэнх хувийг эзлэдэг.

Ард түмэн 1897 1926 1939 1959 1989 2001
Украинчууд  35,5 %  41,5 %  49,2 %  60,2 %  77,4 %  87,2 %
Оросууд  17,0 %  13,8 %  10,6 %  22,1 %  16,4 %  10,2 %
Еврейчүүд  37,5 %  37,8 %  35,6 %  13,6 %  4,1 %  0,5 %
Польшууд  7,1 %  4,3 %  3,0 %  2,0 %  0,7 %  0,5 %

Винницад бүх шатны сургууль бий. Музей, театр, кинотеатр, номын сан гээд цөм бий.

Винница хотын төв цэнгэлдэх хүрээлэн 24000 суудалтай.

Түүх

Литвын Ольгерд бэйс монгол татартай 1362 онд байлдан ухрааж, түүний зээ Федор, Константин хоёр цэрэг ардынхаа хамтаар Өмнөд Буг голын эрэгт дараа жил нь шивээ суурин босгон суужээ. Суурин Литва, Польш, Турк, казакийн мэдэлд ээлж дараагаар шилжиж байгаад 1793 оноос Оросынх болов. Хотод католик ёс байсан нь үнэн алдартанд зай тавьсан.

1771 онд хот 1300 хүнтэй байсан бол 1860 онд нэг түмэн хүнтэй болсон байв. 1870 онд төмөр зам тавигдаж, Хаант Оросын үед Подолье губерн (муж)-д хамаарч байсан ба 1914 онд засаг захиргааны төв нь болжээ.

1920 оноос энд Зөвлөлт засаг тогтож ЗХУ, түүний Зөвлөлт Украины Винница мужид хамаарчээ. 1923 онд Винница тойргийн төв байсан 1932 оноос Винница мужийн засаг захиргааны төв болж зэрэг дэвшив. 1941-1944 онд Нацист Германд эзлэгдэж байгаад чөлөөлөгдөж энх цагт бүх төрлийн аж үйлдвэр хөгжжээ.

1991 онд Украин улс тусгаар тогтносноор түүний бүрэлдэхүүнд бас нэгэн шат бас ахисан.

Зургийн цомог

Винница  Commons: Vinnytsya – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлтийн тайлбар

Tags:

Винница Газар нутагВинница Нийгэм соёлВинница ТүүхВинница Зургийн цомогВинница Зүүлтийн тайлбарВинницаВинница мужУкраинУкраин хэлХот

🔥 Trending searches on Wiki Монгол:

Египетийн пирамидуудМесопотамиЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэХэрлэн голМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьБогд хан уулХятадСарТахьЭргүнэ хунгийн домогНайрал хөгжимЗунСолийн Данзан1989 онЭлэгТэрхийн цагаан нуурЗасгийн газрын төсөвХүний эрхНатрийн гидроксидХөдөлгөөн (физик)Монгол хуланМеталлСудрын чуулганЦардуулХодоодЦахилгаан соронзонДөрвөлжин бичигНьютоны хуулиудАлтайн УрианхайХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалАтрын аянМонгол морьГовьМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтДавсны хүчилАрван хоёр жилГэрлийн хурдХөвсгөл нуурИзраилӨгэдэй хаанХурдатгалЕсөн эрдэнэНүүр хуудасТивХабул ханЦахилгаан эсэргүүцэлБайгал нуурМэдээллийн аюулгүй байдалДе-фактоБаянхонгор аймагДээлийн бүсУсан мандалУлаанбаатарМонгол овог аймгуудын жагсаалтМоскваТангуд улсХятадын хотын жагсаалтМодХар тугалгаАмарбаясгалант хийдМонгол Улсын Зэвсэгт ХүчинМандал сумНийгэмНэгжНаран цэцэгКонденсаторНарны аймагЛодонгийн ТүдэвКирилл үсэгСүхбаатар аймагФизикТангадын ГалсанМорин хуурТүшээт хан аймагМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтАлтай Таван БогдГарагЧингис хааны дөрвөн нохой🡆 More