Викториа Сон

Викториа Сон хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Сон Чиан (1987оны 2сарын 2нд төрсөн) нь Хятадын дуучин, жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч юм.

Тэр үйл ажиллагаагаа Хятад, Солонгост явуулдаг. Тэр 2009 онд Өмнөд Солонгосын охидын f(x) хамтлагийн бүрэлдэхүүнд дэбүт хийсэн юм. We Got Married Season 2-д тэр 2пиэм хамтлагийн Никкүнтэй хамт оролцсон. Тэр Хятадын кино зах зээлд олон кинонд дүр бүтээсэн ба дурьдвал: When Love Walked In, Beautiful Secret, Ice Fantasy болон My New Sassy Girl тоглож байсан ба China National Drama Awards-д шинэ эмэгтэй жүжигчин шагналыг авч байсан. Викториа Хятадад үнэхээр алдартай, Вэйбо дээр түүнийг 20 сая хүн дагадаг ба 2015 оны 5 сард гарсан жагсаалтад 4 дэх олон хүн дагуулдаг К-поп алдартан болсон юм. Тэр бас The 2013 Independent Critics List of the 100 Most Beautiful Faces-д 80-д орсон ба Sohu-гийн 2011 Entertainment World's 50 Most Beautiful People-д 1-р байрт бичигдсэн. Мөн 2014 онд тэр 579298 хүний саналаар "2014 Goddess of Asia"-г авсан юм. Тэр бас Байдугийн хамгийн алдартай 10 алдартны 7-д ордог.

Викториа Сон
Төрсөн нэрАнгли:Victoria Song (Викториа Сон)
Хятад: 宋茜(Song Qian, Сон Чиан) )
Тайзны нэрВикториа (Victoria, 빅토리아)
Төрсөн1987 оны 2 сарын 2 (1987-02-02) (37 настай)-нд БНХАУ-ын Шаньдун мужийн
Чиндао төрсөн
ХарьяалалКанадКанад Канад, ХятадХятад Хятад
Хөгжмийн урсгалK-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
МэргэжилF(x) хамтлагийн дуучин ,жүжигчин, загвар өмсөгч
ЗэмсэгTүүний хоолой, жүжиглэх чадвар, бүжиг
Идэвхтэй2009оноос хойш
СтудиSМ Entertainment(2007-хойш) Song Qian Studio (2007-хойш)

Өмнөх амьдрал болон амжилтын эхлэл

Сон Чиан Хятадын Чиндаод төрсөн. Гэхдээ тэр Хятадын үндэсний бүжгийн Бээжингийн бүжгийн академид суралцхаар бага байхдаа төрөлх нутгаа орхисон. 2007 оны 9 сард түүнийг бүжиглэж байхад SM-н ажилтан харж, тэр дараа нь компанид орсон. Тэр SM Entertainment-д ороод зогсохгүй дэбүтээсээ өмнө жүжиглэж, загвар өмсөж байсан. Тэр бэлтгэгдэж байхдаа өөрийн дэбүтээс өмнөх 2 жилдээ үйл ажиллагаанд оролцож байсныг нь дурьдвал: 2008оноос өмнөхөн Spris-д жүжигчин, дуучин Ий Жүн-Гитэй, 2009 онд дуучин Рэйнтэй Samsung Anycall-г түүний клипэн дээр суртчалчилж байсан. TVXQ болон Super Junior-н кино "Hi, Seoul"-д тоглож байсан ба Shinee-н Replay-д тоглож байсан.

Амжилт

2009–11: f(x) болон соло үйл ажиллагаа

Викториа 2009 оны 9 сарын 5-нд f(x) хамтлагт дэбүт хийсэн. 2010 оны 6 сард тэр Invincible Youth нэвтрүүлгийн гишүүн болсон ба Викториа G7-д байсан. Энэ нь 7 эмэгтэй алдартантай бүлэг юм. Тэр We Got Married нэвтрүүлэгт 2PM хамтлагийн Никкүнтэй хамт оролцсон. Хүмүүс энэ хосыг Күнториа гэдэг байсан.

2012–хойш: Идэвхтэй үйл ажиллагаа

2012 оны 1 сард Викториа Хятад-Тайванийн драма When Love Walked In-д Жү Ми, Кэлвин Чэн нартай хамтран туслах дүрд тоглож байсан. Энэ драма нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцэж, энэ киногоороо олон шагнал авчээ. 2012 оны 12 сард Викториа Victoria's Hong-Ma гэх зурагт-эссэ хэлбэрт ном Хонкон, Макаод гаргаж байсан бөгөөд энэ номын хятад хувилбар нь 2013 онд гарсан. 2013 онд тэр Cocoon Town Romance, "Tarot Goddess Sleuths"-д тоглож байсан. Энэ нь 2013-2016 онд үргэлжилж байгаа юм. 2014 онд Викториа Хятад-Солонгосын хөгжөөнт нэвтрүүлэг Strongest Group-г Жү Мигийн хамтаар хөтөлж байсан. Тэр бас "Loving You" цомгоо гаргасан. 2014 онд тэр Жан Лииний "Agape" (8 сарын 5-нд гарсан) болон "Not Alone" (9 сарын 22-нд гарсан)-д Таотай хамт тоглож байсан. 2015 онд түүнийг S.M. Entertainment-с гарна гэж Вэйбо сайт дээр шуугисан юм. Энэ цуу яриа нь түүний шинэ стиуди болон Хятад дахь үйл ажиллаганаас болж гарсан юм. Викториа Хятадад үйлажиллагаа ихтэй байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч компаниа орхихгүй гэж мэдэгдсэн. Тэр Adidas болон Cosmo Body-н загвар өмсөгч болсон юм.

Лавлах бичиг

Tags:

Викториа Сон Өмнөх амьдрал болон амжилтын эхлэлВикториа Сон АмжилтВикториа Сон Лавлах бичигВикториа СонF(x)Никкүн

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сонгодог дуурьЦагаан сар ба хар нулимсКабардино-БалкариКатализаторБаруунтанБүгд Найрамдах Халимаг УлсМэрилэндМонгол Улсын Зэвсэгт ХүчинАдууЯнгирТаж МахалОй тогтоолтУвс аймагДамдины СүхбаатарШатарЦахилгаан гүйдэлМонгол ёс заншилХувьцааАж үйлдвэрМитозИосиф СталинДөргөнэЛ.Мөрдорж Миний эх орон нэгдүгээр симфониМонгол орны уулс3 сарын 28Арван хоёр жилУргамалХайрАрсланFacebookТоргоны замИх Богд уулХүхэрЕсүхэй баатарГенЭдийн засгийн шинжлэх ухаанФранцБархасбадьМанж-гоФизикТэмээБар хэвлэлОзоны давхаргаХархорумХар-Ус нуурын шагшуургаИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактКонденсациЦаг агаарСиньхайн хувьсгалЕвропЗэсМэдээллийн технологиДорноговь аймагШувууМинжиддоржийн ХанддоржМонгол-Оросын 1921 оны гэрээДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Дөрвөн Ойрадын холбооЛигдэн хаанБуган чулуун хөшөөЙеменЯдууралОдЖам ёсны эрхМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтПарисын олимп (2024 он)Монголын хаадын төр барьсан жилийн жагсаалтДува сохорБүгд Найрамдах Алтай УлсСэлэнгэ мөрөнХөрсний бохирдолАргонЖоульЗарим амьтны насны нэрсRokit BayБодисЦээрлэх ёсонХими🡆 More