Бүрэнтогтох Сум

Бүрэнтогтох сум нь Хөвсгөл аймгийн сум юм.

Нийт 3,760 км² нутгийн 2,870 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар 4251 оршин суугчтай бөгөөд тэдгээрийн ихэнх нь халх, хотгойд ястнууд. Сумын төв Баян нь Дэлгэр мөрний хөндийд, аймгийн төв Мөрөнгөөс баруунш 51 км, нийслэл Улаанбаатараас 722 км зайд оршино.

Бүрэнтогтох сум
ᠪᠦᠷᠢᠨᠲᠣᠭᠲᠣᠬᠤᠰᠤᠮᠤ
Бүрэнтогтох сумын төв, 2006 оны 9 сар
Бүрэнтогтох сумын төв, 2006 оны 9 сар
Бүрэнтогтох Сум
УлсБүрэнтогтох Сум Монгол
АймагБүрэнтогтох Сум Хөвсгөл
Байгуулагдсан1931 он
Одоогийн хэлбэрээ олсон1959 он
Газар нутаг
  Нийт3,768.6 км2 (1,455.1 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,381
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх

1755-1756 оны Манжийн эсрэг бослогын удирдагч Хотгойдын Чингүнжав тус сумын нутаг Сангийн Далай нуурын хөвөөнд төржээ. Түүний өргөөний туурь сумын төвөөс урагшаа хэдхэн км-ийн зайд байдаг.

Мөн 1877 онд Содномын Дамдинбазар Бүрэнтогтох сумын нутаг одоогийн Бүрэнхаан багийн төвд байх Жалханзын хүрээний Хутагтаар тодорч байсан түүхтэй. Тэрээр хожим Барон Унгерний байгуулсан засгийн газар болон Ардын засгийн газарт 2 ч удаа Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ.

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Бүрэнтогтох сум зохион байгуулагдсан. 1933 оны байдлаар 752 өрхийн 2,600 хүн, 90,000 орчим толгой мал тоологджээ. 1973 онд Бүрэн, Бүрэнхаан сумд татан буугдахад тэдгээр сумын зарим хэсэг нь Бүрэнтогтох суманд нэгдсэн байна. 1952 - 1990 онд Бүрэнтогтох суманд "Дэлгэрмөрөн"нэгдэл ажиллаж байлаа.

Эдийн засаг

2004 оны байдлаар 145,000 орчим мал тоологдсоны 66,000 нь хонь, 63,000 нь ямаа, 8,500 нь үхэр буюу сарлаг, 7,800 нь адуу, 190 нь тэмээ байв. Мөн тус сумын нутагт нүүрсний уурхай байдаг бөгөөд фосфорын нөөцтэй. 2005 онд сумын төв нь Монголын Төвийн Эрчим Хүчний системд холбогдсон

Түүхийн дурсгалт газрууд

Аймгийн төв Мөрөнгөөс баруун тийш 20 км зайд, Бүрэнтогтох сумын нутагт хэсэг буган чулуу бий. 1953, 1956 онд Мөнх хааны үеийн ордны туурь, бичигт хөшөө Арбулаг сумын хил дээр олдсон.

Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.38

Эшлэл

Tags:

Бүрэнтогтох Сум ТүүхБүрэнтогтох Сум Эдийн засагБүрэнтогтох Сум Түүхийн дурсгалт газруудБүрэнтогтох Сум Ном зүйБүрэнтогтох Сум ЭшлэлБүрэнтогтох СумДэлгэр мөрөнМөрөнУлаанбаатарХалхХотгойдХөвсгөл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хайлуур жоншЗах зээлийн эдийн засагАртерийн судасКанадБайгалийн гамшигНарны аймагОлонлогМонгол ёсПунцагийн ЦагаанСи хэлӨнгөМазаалайАтрын аянНүүрстөрөгчАтомХовордсон зүйлЗүрхФизикӨгэдэй хаанАлександриа хотын номын санХодоодМэдээллийн нийгэмТүнхэлУур амьсгалХромосомИнфляциАрабын Нэгдсэн Эмират УлсТрансформаторЭлсэн тасархайЦиркГэр бүлГэрлийн хурдТод бичигХрист итгэлМэтгэлцээнХалимИх Монгол улсын цэргийн тактикБромМорины уралдаанБавуугийн ЛхагвасүрэнТомас Альва ЭдисонСагсан бөмбөгЭртний ГрекХААН БанкФотосинтезЧихрийн шижинБуриад ястанДөрвөдГолын халиу4 сарын 30Үет хөлтөнЗунМонголын мөнгөн тэмдэгтШууд тусагдахуунЦөлжилтОрчин үеийн Монголын түүхИргэний нийгэмЖон Мейнард КейнсМөнгө (химийн элемент)ПольшТархиКирилл үсэгНохойНьютон (нэгж)ЛитиЦахилгаан оронПунсалмаагийн ОчирбатУлаан бурханХовд аймагБөртэ үжинУсны эрчим хүчСанах ойСократНарХумхааМөлхөгчЛхагвасүрэнгийн ПүрэвжавРенчиний Чойном🡆 More