Арбулаг Сум

Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм.

3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2021 оны байдлаар 4025 оршин суугчтай бөгөөд хотгойд, дархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино.

Арбулаг сум
ᠠᠷᠤᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Арбулаг Сум
УлсАрбулаг Сум Монгол
АймагАрбулаг Сум Хөвсгөл
Байгуулагдсан1931 он
Газар нутаг
  Нийт3,529.2 км2 (1,362.6 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,155
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Газар зүй

Тус сумын 2-р багийн нутагт Их-Уул, Мандал хэмээх уулс бий.

Түүх

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Арбулаг сум зохион байгуулагджээ. 1933 оны байдлаар 911 өрхийн 3,200 хүн, 106,000 орчим малтай байв. 1959 онд Арбулаг болон Алаг-Эрдэнэ сумдаас Сүмбэр сум тасран гарсан ч удалгүй Арбулаг суманд эргэн нэгджээ. Тус сумын нутагт 1939 онд "Сөртийн нэгдэл" байгуулагдаж, хожим "Мандал" нэгдэл болон нэрээ өөрчилсөн аж.

Эдийн засаг

2004 оны байдлаар 135,000 толгой мал тоологдсоноос 58,000 хонь, 58,000 ямаа, 9,700 үхэр,сарлаг, 9,300 адуу, 200 тэмээ байв. Сумын нутагт фосфор болон бокситын нөөц бий. Ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд Х.Гомбо, Т.Мөнгөнмандал, Г.Нямсүрэн зэрэг олон сайн аварга малчид тус сумаас төржээ.

Түүхийн дурсгалт газрууд

1953, 1956 онд Бүрэнтогтох сумын хилийн ойролцоо Мөнх хааны үеийн ордон, бичигт хөшөө тус тус олджээ. Мөн сумын төвөөс зүүн тийш 10 км-ийн зайд, 5-р багийн нутагт Чингүнжавын булш гэж нутгийн ард түмэн ярилцдаг Цагаанчулуутын овоо хэмээх тахилгат том овоо бий. Цагаанчулуут уулын оройд 4 тийш салбарласан 16, их овоотойгоо нийлээд 17 овоо байдаг.

Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.18

Эшлэл

Tags:

Арбулаг Сум Газар зүйАрбулаг Сум ТүүхАрбулаг Сум Эдийн засагАрбулаг Сум Түүхийн дурсгалт газруудАрбулаг Сум Ном зүйАрбулаг Сум ЭшлэлАрбулаг СумДархадМөрөнУлаанбаатарХотгойдХөвсгөл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Нүүрс усНойр булчирхайЗундуйн ХангалҮндэсний бөхШарын шашинШинжлэх ухаанЗэсАрсланУлаан цутгаланАймагМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтЭндотермик урвалОросХүчилтөрөгчДаваагийн БатбаярНирун улс4 сарын 30Улс орнуудын газар нутгийн хэмжээДиодБодисСолонгоТөмөр зэвсгийн үеДүүрэгМонголын улс төрБалбаБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлМонгол улсын төрийн сүлдАргальИх Монгол УлсГовьОюуны өмчОлимпын наадамМонгол Улсын Үндсэн ХуульАрилжааны банкБуган чулуун хөшөөКазахуудМонгол хаадын ургийн хэлхээГалВаршавын гэрээМонизмМонгол Улсын Шинжлэх Ухааны АкадемиСонгуульМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьЭртний ГрекДалайн ванДээлМонгол улс ОлимподҮзэмчинИнтернэтДэлхийн улс орны жагсаалтЯдууралУлс орнуудын хүн амын тооХлорУмард СолонгосЗанабазарДорноговь аймагХар тугалгаНаполеонГарагХарилцааГэр бүлҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрХанш уналтНийгэм2020 оны Улсын Их Хурлын сонгуульОлон улсын харилцааТод бичигХийморийн дарцагЧехБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоМутацЦөсМонгол орны Дархан цаазат газар нутагБөртэ ЧиноЗах зээлийн эдийн засагГолын халиуХэнтий аймагИталиЦахилгаан орон🡆 More