Баку

Баку (азе.

Баку хот Каспийн тэнгисийн хамгийн том усан боомт хот юм. Баку гэдэг нь эртний перс хэлээр "Бад кубе" буюу "Салхиар үлээсэн хот" гэсэн утгатай үг. Баку хот 2140 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2 сая 262 000 хүн амтай (2018 оны байдлаар), 11 дүүрэг, 59 хот орчмын тосгонтой. Баку хотын хүн амын 90 хувь нь азербайжанчууд, бусад нь орос, украйн, курд, армян, еврей, гүрж, турк үндэстэн эзэлдэг. Баку хотод төмөр зам, 34 км урт метро (1967 онд байгуулагдсан), авто зам, усан зам, нисэх буудалтай. Баку хотод 6 театр, 1 цирк, 7 музей, 11 түүхэн дурсгалт газар, 50 хөшөө, Исламын 6 мечеть, Христийн 7 сүм байдаг. Баку хотод нефть боловруулах үйлдвэр, химийн үйлдвэр ,машины үйлдвэр, хүнс, нэхмэлийн үйлдвэр хөгжсөн.

Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Баку
Охины цамхаг, Баку
Улс АзербайжанАзербайжан Азербайжан
Төрөл Соёлын
Шалгуур iv
Дугаар 958
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2000  (24-р чуулган)
Мөхөх аюултай 2003-
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Түүх

Уг хотыг VI зууны үед байгуулагдсан гэж үздэг. XII зуунд тухайн бүс нутгийн ноёлох хот Шамахи газар хөдлөлтийн улмаас эвдрэн сүйрэхэд Ширваншах I Ашитан нийслэл хотоороо Бакуг сонгожээ. Энэ явдал нь тус хотыг хурдан хөгжих гол үндэс болсон байна. Ширваншахын байгуулсан Бакугийн эртний хэрэмт хотыг 2000 онд ЮНЕСКО дэлхийн өвд багтаасан бөгөөд мөхөх аюултайд тооцоод байна.

XIII зуунд монголчуудын довтолгооны үеэр хот сүйрч, уналтад оржээ. Гэвч дараагийн зуунд Бакугийн эдийн засгийн амьдрал дахин сэргэв. Каспийн тэнгисийг зарим эх сурвалжид Баку тэнгис гэж хүртэл дурдсан байдаг. Бакугаас Алтан Орд, Оросын ноёд, Иран, Төв Азид төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн экспортолж байв.

1501 онд Сафавид шах I Измайл бүслэн авч, эзлэхийг оролдож байсан ч бат бөх битүү хэрмээр хүрээлэгдсэн Баку хот найдвартай эсэргүүцэж байв. 1540 Сафавид шахын арми дахин халдаж, эзлэн авч байв. 1604 онд Баку хотын цайзыг Ираны шах I Аббас нураалгажээ. 1723 оны зургадугаар сарын 26-нд Оросын арми Бакуг бүслэн авч их буугаар буудахад арга буюу бууж өгч дараа нь оросын цэрэг гарсан байна.

18-р зууны дунд үед Баку-гийн хаант улс байгуулагдсан байна. 1796 онд Баку дахин оросуудад эзлэгдсэн боловч жилийн дараа Оросын Эзэн хаан I Павел цэргээ татсан ажээ.

1920 оны 4 дүгээр сарын дундуур Хувьсгалт оросын Улаан 11 дүгээр Арми Деникины цэргийг устгаад Азербайжаны умард хилд очжээ. 4 дүгээр сарын 27-нд Зөвлөлтийн цэрэг хил давж 28-нд эсэргүйцэл үзүүлээгүй Баку хотыг эзэлсэн байна.

Зөвлөлтийн үед Баку хот нь Зөвлөлт Социалист Азербайжан улсын нийслэл бөгөөд ЗХУ-ын захиргаа, аж үйлдвэр, соёлын төвүүдийн нэг болсон байна.

20-р зууны сүүлчээр ЗХУ-ын дараах хүнд хэцүү жилүүдэд эдийн засаг, нийгмийн хямралыг даван туулсан Баку нь өнөөдөр Өвөр Кавказын эдийн засаг, соёлын хамгийн том төв болж шинээр мэндэлж байна.

Түүхэн зургийн цомог

Газар зүй

Уур амьсгал

Баку
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
21
 
7
2
 
 
20
 
6
2
 
 
21
 
10
4
 
 
18
 
16
9
 
 
18
 
22
15
 
 
8
 
27
20
 
 
2
 
31
22
 
 
6
 
30
23
 
 
15
 
26
19
 
 
25
 
20
14
 
 
30
 
14
9
 
 
26
 
10
5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO, www.wetter.com
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Баку
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 6.6 6.3 9.8 16.4 22.1 27.3 30.6 29.7 25.6 19.6 13.5 9.7 Ø 18.2
Мин. Температур (°C) 2.1 2.0 4.2 9.4 14.9 19.7 22.2 22.9 19.4 13.6 8.8 4.8 Ø 12.1
Тунадас (мм) 21 20 21 18 18 8 2 6 15 25 30 26 Σ 210
Нартай цаг (h/d) 2.9 3.1 4.0 6.5 8.3 9.8 10.1 9.1 7.4 4.6 3.1 3.3 Ø 6
Бороотой өдөр (d) 6 6 5 4 3 2 1 2 2 6 6 6 Σ 49
Т
е
м
п
е
р
а
т
у
р
6.6
2.1
6.3
2.0
9.8
4.2
16.4
9.4
22.1
14.9
27.3
19.7
30.6
22.2
29.7
22.9
25.6
19.4
19.6
13.6
13.5
8.8
9.7
4.8
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
21
20
21
18
18
8
2
6
15
25
30
26
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO, www.wetter.com

Хүн ам

Бакугийн хүн ам нь 2,092,400 хүн (2010 он). 2009 оны байдлаар Баку хотод азербайжанчууд (90.3%), оросууд (5.3%), украинууд, курдууд, лезгинүүд болон Дагестаны бусад ард түмэн, еврей, гүрж, туркууд амьдарч байжээ.

Жил Азербайжан % Орос % Армян % Еврей % Бусад % Нийт
1886 37,530 43.3 21,390 24.7 24,490 28.3 391 0.5 2,810 3.2 86,611
1897 40,341 36 37,399 33.4 19,099 17.1 3,369 3 11,696 10.5 111,904
1926 118,737 26.2 167,373 36.9 76,656 16.9 19,589 4.3 70,978 15.7 453,333
1939 215,482 27.4 343,064 43.6 118,650 15.1 31,050 3.9 79,377 10.1 787,623
1959 211,372 32.9 223,242 34.7 137,111 21.3 24,057 3.7 56,725 8.7 652,507
1970 586,052 46.3 351,090 27.7 207,464 16.4 29,716 2.3 88,193 6.9 1,262,515
1979 530,556 52.4 229,873 22.7 167,226 16.5 22,916 2.3 62,865 6.2 1,013,436
1999 1,574,252 88 119,371 6.7 378 0.02 5,164 0.3 89,689 5 1,788,854
2009 1,848,107 90.3 108,525 5.3 104 0 6,056 0.6 83,023 4.1 2,045,815

Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот

Ширваншахын ордон ба охины цамхагт: Ширваншахын ордон ба охины цамхагт Бакугийн хэрэмт хот. XV зуун

Зургийн цомог

Эшлэл

Цахим холбоос

Баку  Commons: Баку – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Баку ТүүхБаку Газар зүйБаку Хүн амБаку Ширваншахын ордон ба Охины цамхагт гийн хэрэмт хотБаку Зургийн цомогБаку ЭшлэлБаку Цахим холбоосБакуАзербайжанАзербайжан хэлКавказКаспийн тэнгисПерс хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол бахархлын өдөрЦагаан хэрэмНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудМонгол Ардын НамТуркТоргуудМонголын түүхУмард Солонгос4 сарын 25Жамбын БатмөнхХодоодМонгол ёсТунгалаг Тамир (кино)Хүчиллэг борооЭрдэнэс Тавантолгой ХКМонгол бичигНарны аймагИнфляциКазахстанХишигтэнКанадДөрвөн Ойрадын холбооЦахилгаан үүсгүүрТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Торгоны замЧулуун зэвсгийн үеТэнхлэгийн гүрнүүдТэмбүү/1Монгол Улсын аймгуудҮйлдлийн системЗүүдЭнерги хадгалагдах хуульПротонТарвагаХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалНохойХагийн хар нуурЦахилгаан гүйдэлЭнх ургийн гэрээЦэцэрлэг сум (Архангай)Изобар процессГалогенЦасЭсэн тайшC++Хэнтий аймагОлимпын наадамУнгарЭкологиШашинХөх Түрэгийн хаант улсАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлӨнгөЭрдэнийн Бат-ҮүлЮань улсын хаадӨөлдГазар зүйн солбицлын системБайгалийн шалгаралГенАлтайн УрианхайЭнэтхэгийн философиЭм (хүйс)Алтан улсОтгонтэнгэрДээлийн бүсМонголын Ардчилсан ХолбооНацагийн БагабандиХовордсон зүйлХархорумҮндсэрхэг үзэлУлаанбаатарПольшЭлсэн тасархайМонголБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжМал аж ахуйБиомасс🡆 More