Каспийн Тэнгис

Каспийн тэнгис (латин.

Caspium mare буюу эрт.грек. Κασπία θάλασσα, Kaspía thálassa, англи. Caspian Sea, орос. Каспийское море) нь дэлхий дээрх эх газар дундын бюу битүү хамгийн том тэнгис (нуур) юм. Гадаргуугийн талбай нь 371,000 кв. км бөгөөд эзэлхүүн нь 78,200 куб. км болно. Хамгийн их гүн хэсэг нь 1025 метр. Усны давсжилт нь 1.2-12 % хооронд хэлбэлзэнэ. Каспийн тэнгисийн хойд, зүүн хойд талд Казахстан-1,422 км, зүүн талд Туркменистан-1,035 км, урд талд Иран -728 км, баруун өмнө талд Азербайжан -813 км, баруун хойд талд Оросын Холбооны Улс -747 км урт эрэг зэрэг 5 улс оршино. Каспийн тэнгис нь эрт цагт Хар тэнгис, тэр дундаа гадаад далайтай холбоотой байсан нь геологи, палентеологийн олдворууд, түүний судалгаагаар нотлогддог хийгээд түүний усан дахь давсны агууламж өндөр байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд хуучин нэрээр Зөвлөлт Холбоот Улс Каспи-Хар тэнгисийг холбосон суваг татсан ажээ.

Каспийн Тэнгис
Terra Satellite (MODIS)
Каспийн Тэнгис
Каспийн тэнгисийн газрын зураг (Шаргал өнгөөр Каспийн тэнгисийн ай савыг тэмдэглэв).
Каспийн Тэнгис
Степан Разин(Василий Иванович Суриков)

Цутгадаг голууд

Каспийн тэнгист цутагдаг 130 гол, мөрөн байдаг бөгөөд тэндий томоохон нь— Ижил мөрөн, Дарвагчай, Рубас, Сулак, Самур, Терек (ОХУ), Урал, Эмба (Казахстан), Кура (Азербайжан), Атрек (Туркменистан), Горган, Сефидруд (Иран) юм.

Тээвэр

Каспийн Тэнгис 
Каспийн тэнгис дахь байгалийн хий, газрын тосны дэд бүтэц

Каспийн тэнгист усан тээвэрлэлт хөгжсөн. Далайд онгоцны гарцууд байдаг - ялангуяа Баку - Туркменбаши, Баку - Актау, Махачкала - Актау. Каспийн тэнгис нь Ижил мөрөн, Доноор Азовын тэнгистэй, түүнчлэн Ижил мөрөн-Балтийн суваг, Цагаан тэнгис-Балтийн сувгийн ачаар Балтийн болон Цагаан тэнгистэй усан онгоцоор тус тус холбогддог. Москвагийн нэрэмжит суваг нь Москва хотыг болон Каспийн тэнгистэй холбодог байна.

Загас агнуур

Загас агнуур (хилэм, боргоцой, мөрөг, цурхай алгана, шпрот), түрс үйлдвэрлэх, мөн далайн хав загас барьдаг байна. Дэлхийн хилэм загасны 90 гаруй хувь нь Каспийн тэнгист байдаг. Каспийн тэнгист үйлдвэрийн олборлолтоос гадна хилэм загас, түүний түрсийг хууль бусаар агнаж байна.

Цахим холбоос

Каспийн Тэнгис  Commons: Каспийн тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Каспийн Тэнгис Цутгадаг голуудКаспийн Тэнгис ТээвэрКаспийн Тэнгис Загас агнуурКаспийн Тэнгис Цахим холбоосКаспийн Тэнгис ЭшлэлКаспийн ТэнгисАзербайжанАнгли хэлГеологиДавсДалайДэлхийЗөвлөлт Холбоот УлсИранКазахстанЛатин хэлНуурОрос хэлОросын Холбооны УлсТуркменистанТэнгисХар тэнгисЭртний грек хэлЭх газар

🔥 Trending searches on Wiki Монгол:

Гүн ухаанМонгол цаг тоололГанЭсэн тайшДулдуйтын ДанзанравжааГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаМонгол овог аймгуудын жагсаалтНисэх онгоцХунКүнзийн сургаалУвс нуурГол мөрөнАвстралиБалбаНуурТунгалаг Тамир (кино)АлтГенетикГенАнхны долооНүүдэлчинНаадамМонгол Улсын төрийн далбааӨгэдэй хаанЛитрТранспирациМонгол орны Дархан цаазат газар нутагМэлхийНейронМатрын замМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалЕгипетДоной нисэх буудалКонвекцМонголын Ардчилсан ХолбооХубилай хаанБулган аймагШинэ засгийн бодлогоМонголчуудПанамын сувагГрекАрсланЮань УлсХүнцэлЖамбын ДашдондогИосиф СталинЦөлжилтМазаалайЭнэтхэгХорлоогийн ЧойбалсанМонгол Ардын НамАзотХөдөлмөрийн зах зээлНатриЖамбын БатмөнхМонголын түүхэн он дараалалЕсүхэй баатарФинландНүүрс усУлаан бурханАжилгүйдэлУстөрөгчМонгол зурагКонденсациХөдөө аж ахуйХимийн тайлбарRokit BayЭрдэнэтЛигдэн хаанБанкМонгол ВикипедиаЦусны цагаан эсФранцХар сүүлтНийгмийн институтЁс зүйн философиДарьгангаАлтан ОрдАж үйлдвэрийн хувьсгал🡆 More