Фильдсийн Медаль

Фильдсийн медаль буюу шагнал (англи.

Fields Medal) математикийн салбарт Абелийн шагналын нэгэн адил дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм.

Фильдсийн Медаль
Фильдсийн медаль

Нобелийн шагнал математикчдад олгогддоггүй явдалд эмзэглэж явсан Канадын математикч Жон Чарльз Фильдс (John Charles Fields) санаачлан 1936 онд бий болгосон медаль юм. 4 жил тутам болдог Олон улсын математикчдын Холбооны (The International Mathematical Union, ICM) зохин байгуулдаг Олон улсын математикчдын чуулганы (The International Congress of Mathematicians (ICM) үеэр математикийн шинжлэх ухаанд өндөр амжилт гаргасан, 40-өөс доош насны 2,3 буюу 4 залуу математикчдад энэхүү медаль олгодог байна.

"Математикийн Нобелийн шагнал" гэж нэрлэгдэх нь ч бий. Гэвч Нобелийн шагналаас "4 жилд нэг удаа олгогддог", "40-өөс доош настай хүн хүртэнэ" гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн Нобелийн шагнал нь амжилт бүтээл, ажил үйлсийг нь үнэлж олгодог тул нэг хүн хэдэн ч удаа хүртэж болдог бол Фильдсийн медалийг ганц л удаа хүртэх боломжтойгоос гадна мөнгөн шагнал байдаггүйгээрээ онцлогтой байсан.

Энэхүү шагнал нь 2006 оноос хойш 15,000 канад долларын мөнгөн шагнал дагалдан ирдэг болжээ.

Медалийн тухай

Фильдсийн медалийн загварыг канад-америкийн барималч Р.Тэйт Маккензи зохион бүтээсэн байна. Медалийн диаметр 2,5 дюйма бюу 63,5 мм бөгөөд 14-каратын алтаар (583) хийдэг ажээ. Нүүрэн талд нь Архимедын дүрс бөгөөд латин хэлээр: «Transire suum pectus mundoque potiri» («Хүний хязгаарлагдмал байдлаас халин гарч Ертөнцийг эзлэх»). Ар талд нь: «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн математикчид энэхүү шагналыг хөдөлмөр гавьяаг үнэлж олгосон юм») гэж бичсэн байдаг.

Монголчуудаас хараахан энэ медалийг хүртсэн хүн гараагүй байна.

Медаль хүртэгсэд

Ард нь байгаа улсын нэрс нь тухайн эрдэмтний төрсөн орон. 1942, 1946 онуудад Дэлхийн 2-р дайны улмаас олгогдоогүй болно.

    Кодайра Күнихико (Kunihiko Kodaira, 1916 он - 1997 он) Япон
    Жан-Пьер Серр (Jean-Pierre Serre, 1926 он - ) Франц 27 настайдаа шагнал хүртсэн хамгийн залуу шагналтан.
    Пьер Рүнэ Дэлинь (Pierre René Deligne, 1944 он - ) Бельги
    Чарльз Луйс Фефферман (Charles Louis Fefferman, 1949 он - ) АНУ
    Грегорий Александрович Маргулис (Gregori Aleksandrovich Margulis (1946 он - ) ОХУ
    Даниель Квиллен (Daniel G. Quillen, 1940 он - ) АНУ
    Элон Линденштраус (Elon Lindenstrauss, 1970 - ) Израил
    Нго Бао Тяу (Elon Lindenstrauss, 1972 - ) Вьетнам, Франц
    Станислав Смирнов (1970 - ) ОХУ
    Седрик Виллани (Cédric Villani, 1973 - ) Франц

Мөн үзэх

Цахим холбоос

Фильдсийн Медаль  Commons: Фильдсийн медаль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Фильдсийн Медаль Медалийн тухайФильдсийн Медаль Медаль хүртэгсэдФильдсийн Медаль Мөн үзэхФильдсийн Медаль Цахим холбоосФильдсийн МедальАбелийн шагнал

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХэрэйдЧин Улсын эрхшээл дэх Монгол оронНойр булчирхайНайдангийн ТүвшинбаярӨнгөний бэлгэдэлНүүрсустөрөгчТивВитамин DЦахилгаан цэнэгЭр бэлгийн эсЭлектронХотгойдЯпонӨвөрхангай аймагХятадНүдТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)4 сарын 24Монгол Алтайн нурууАж үйлдвэрМонгол Улсын Дээд ШүүхКирилл үсэгБулган аймагТөмөр зэвсгийн үеИммануэл КантЦахилгаан гүйдэлХархорумОлимпын наадамЧулуун зэвсгийн үеБөртэ ЧиноОмын хуульБөөрний дутагдалТархиХар ХиданРене ДекартБат хаанДэлхийн агаар мандалУур амьсгалБалар эртний үеМонгол улсын их дээд сургуулиудХидан УлсМонголчууд Алтан улсыг дайлсан ньСургалтын хөтөлбөрМорины уралдаанБайгалийн нөөцТөрСингапурАргальМинжиддоржийн ХанддоржБаруунтанАдам СмитТрансформаторЭртний ГрекСанчирСократМонгол улсын аймаг, нийслэлЭртний ЕгипетУсны эрчим хүчДорноговь аймагМуурКомпьютерын сүлжээХүчилЯдууралХүйтэн оргилГазар зүйн солбицлын системДолоон БурханТаван хошуу малХөрөнгө оруулалтХлорВирусБохир усХимийн тайлбарХятадын хотын жагсаалтҮндэсний эрх чөлөөний хувьсгалХөдөлмөрийн зах зээлАнгарагИл Хаант УлсТромбоцитопени🡆 More