Ii Густав Адольф

II Густав Адольф (шве.

Түүнийг Шведийн хан ширээнд сууж байсан 1611–1632 он нь Гучин жилийн дайны үе байсан бөгөөд тэрээр Европ дахь улс төр, шашны хүчний тэнцвэртэй байдлыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэж байлаа. Түүний хамгийн тод тэмдэглэгдэх цэрэг дайны ялалт нь Брайтенфелдийн тулалдаан (1631) юм. Сайтар зэвсэглэж, сайн сургуулилсан анги нэгтгэлүүд нь засгийн газраас цалинг нь цаг тухайд нь олгож байсан тул урамтай байлддаг байсан, тиймээс ч Густав Адольф Европын нөлөө бүхийн удирдагчдын нэг болж чадсан боловч харамсалтай нь 1632 онд тулалдааны талбарт амь үрэгджээ. Түүнийг амь үрэгдсэний дараа шадар туслах, язгууртан Аксел Оксенстиерна (1583–1654) түр зуур төр барьж байв.

II Густав Адольф
Шведийн хан
Ii Густав Адольф
Хаанчлал1611 оны 10 сарын 30 – 1632 оны 11 сарын 6
Хаан суусан1617 оны 10 сарын 12
Төрсөн огноо1594 оны 12 сарын 9
Төрсөн газарТре Кронор ордон, Швед
Өнгөрсөн огноо16 November 1632(1632-11-16) (37 насалсан)
Өнгөрсөн газарЛүтцен, Саксоны электорат
ОршуулсанРиддархолмен сүм, Стокхольм
ӨмнөхIX Чарльз
УдаахКристина
ХатанБранденбургийн Мариа Элеонора
ХүүхэдКристина
УриаCum Deo et victribus armis
("Бурхан болон зэвсгийн хамтаар ялна")
ЭцэгIX Чарльз
ЭхХолстайн-Готторпийн Кристина
Ургийн овогВасагийнхан

Түүний төр барьж байх жилүүд нь зогсоо чөлөөгүй дайн тулалдаанаар дүүрэн байсан бөгөөд тэрээр хааны хувиар 1611 оноос (17 настайгаасаа) эхлэн 1632 онд тулалдааны үеэр алагдах хүртлээ армиа удирджээ. Швед нь бүс нутгийн нөлөө бүхий орноос Европын агуу хүчит орнуудын тоонд багтаж, Европын үлгэр жишээ засгийн газар гэгдэж байв. Швед улс түүний засаглалын үед хэдхэн жилийн дотор газар нутгийн хэмжээгээрээ Европт Орос, Испанийн дараа гуравдугаарт орох болтлоо томорч чаджээ. Зарим хүмүүс түүнийг "орчин үеийн тулааны урлагийн эцэг", мөн орчин үеийн анхны агуу генерал гэдэг. Тэрээр Швед болон Протестантуудаас Леннарт Торстенссон нарын олон арван шилдэг удирдагчдыг халамжилж байсны хүчинд Густав Адольфыг нас барсны дараа ч тэдгээр шилдэг жанжид дайснуудаа ялж, хил хязгаараа өргөтгөн, эзэнт гүрнийхээ хүч чадлыг удаан хугацаагаар хадгалж чадсан билээ.

Түүнийг хөрш зэргэлдээ улсынхан нь "Алтан хан" , "Умрын арслан" гэх зэргээр өргөмжилдөг байлаа. Өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн талбай Стокхольм, Гётеборг, Сундсвалл хотуудад байдгаас гадна Америкийн Нэгдсэн Улсын Миннесота муж улсын Сент-Петер хотод байх Лютераны коллеж (Густавус Адольфус Коллеж) Шведийн ханы нэрээр нэрлэгдсэн байдаг.

Эшлэл

Цахим холбоос

Ii Густав Адольф  Commons: II Густав Адольф – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Гучин жилийн дайнШведШвед хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол бичигНеонацизмВашингтон (хот)ДүүрэгЦаг хугацааНийгмийн институтФосфорЭс3 сарын 28Машин үйлдвэрлэлӨгэдэй хаанХатууӨвөр МонголМонгол Улсын аймгуудЭртний Грекийн философиЭрдэнэтХэрэйдИранШуургаИнгушетИосиф СталинМурманскИнфляциЧулуун зэвсгийн үеХүчилХөдөө аж ахуйСоёлБуйр нуурЭдийн засгийн шинжлэх ухаанАмьсгалах процессМезолитАристотельБүргэдСайн ноён хан аймагЛхүмбийн хэрэгЦусны сийвэнМөнх хаанҮндэсний эрх чөлөөний хувьсгалМонгол Улсын төрийн далбааНарны аймагКапитализмПрограм хангамжГазрын тосЛиберализмБоржигинҮр хөндөлтХөрсГандантэгчэнлин хийдЗэсХүннү улсБөөр3 сарын 29Кабардино-БалкариУрвалын хурдСиньхайн хувьсгалХААН БанкАригбуха хаанМөнгөн тэмдэгтАлтай Таван БогдДалайБат хаанЭрх зүйЗорилгоЁс зүйИргэний нийгэмЭссеЦагаан зээрХайлах температурАмиа егүүтгэхСолийн ДанзанУртын дууПанамын сувагХимийн индикаторУнгарБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоНохой🡆 More