Чулуун Мандал

Астеносферээс дээших мантийн дээд хэсэг дээрх газрын давхаргыг бүхэлд нь литосфер буюу чулуун мандал гэдэг.

Дэлхийн хатуу бүрхэвч болох газрын давхарга нь эрдэс чулуулгууд буюу тэдгээрийн өгөршлийн бүтээгдэхүүнээс бүрэлдэн тогтоно. Чулуулгууд нь гарал үүсэл, найрлага, бүтэц, физик, химийн шинжээрээ олон янз байдаг. Дэлхийн чулуулаг нь тунамал, хувирмал, магмын чулуулгаас тогтох ба физик шинж чанараар нь чулуулаг давхаргыг 1-3 үе давхаргад хуваана.

Бүтэц

Чулуун мандлын зонхилох элементүүд: Хүчилтөрөгч - 49.13% Цахиур - 26.0% Хөнгөн цагаан - 7.45% Төмөр- 4.2% Кальци- 3.25% Натри- 2.4% Магни - 2.35% Кали - 2.35% Устөрөгч - 1.00% Титан - 0.61%

Чулуулгууд

  • 65% - магмын чулуулаг
  • 27% - хувирмал чулуулаг
  • 8% - тунамал чулуулаг

Чулуун мандлын хөдөлгөөн

Дэлхийн гадарга нь тектоник хавтангуудаас тогтдог. Хавтангууд Астеносферийн дээгүүр алгуур хөдөлж байдаг. Германы эрдэмтэн А.Вегенерийн тив шилжин нүүх онол нь тектоникийн хавтангийн онолоор нэмэгдэн өргөжсөн. Одоогоор 30 орчим хавтангийн 10-д нь том, бусад нь хэмжээгээр бага юм. Хавтангууд хуурай газраа зузаан, далайд нимгэн, хамгийн том нь Номхон далайн ёроолын хавтан юм. Хавтангуудын шилжих хөдөлгөөнийг 3 ангилж байна.

  • Холдон салах. Хавтангийн заагаар мантийн бодис өргөгдөн далайн ёроол шинээр үүснэ.
  • Ойртон нийлэх буюу нэг хавтан нь доош мантид шурган орж, нөгөө нь түүний дээгүүр тохогдон уул нуруу үүсдэг.
  • Харилцан шилжих зааг. Хавтангууд бие биесийн хажуугаар шилжин нүүнэ. Гондваны эх газрын хуваагдал, Мадагаскарын зарим ургамлуудын тархалт зэрэг болно.

Чулуун мандал олон төрлийн байнгын хөдөлгөөнд оршдог. Эдгээр хөдөлгөөнийг ерөнхийд нь тектоник хөдөлгөөн гэнэ.

  • Хэвтээ чиглэлийн хөдөлгөөн
  • Атираат хөдөлгөөн
  • Хэлбэлзэх хөдөлгөөн

Tags:

АстеносферДэлхийМагмын чулуулагМантиТунамал чулуулагХувирмал чулуулаг

🔥 Trending searches on Wiki Монгол:

ЧингүнжавХимийн элементХэрлэн голМонгол орны гол мөрдЭдип хаанБромНатриПарисын олимп (2024 он)Он дараалалЧингис хааны дөрвөн нохойДархадМольКалиДалайЭнэтхэгийн далайМонгол Улсын Зэвсэгт ХүчинСэргэн мандалтын үеМонголчуудын эдийн соёлХүнМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтНомхон далайБүжигТунгалаг Тамир (кино)МеталлВольтТамхиСэлэнгэ аймагЭверестБүгд Найрамдах Халимаг УлсМеханик хөдөлгөөнХөвсгөл аймагХүн амын шилжих хөдөлгөөнБүдүүн гэдэсТотем шүтлэгЦахилгаан станцЧинагийн ГалсанУлаан буудайСарьсан багваахайГэрээСэтгэл судлалУлсын Их ХуралБадганИталиМэдээлэл харилцааны хувьсгалАвстралиБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжЮНЕСКОЦагаадайн УлсЭмиль ДюркгеймХошуудХимийн холбооУсны эргэлтГенНар хиртэлтШавжЭкспортЗамын хөдөлгөөний тэмдэгМэдлэгЦээрлэх ёсонАрван хоёр цагЛитрОрганик химиАдольф ХитлерЦагадайХидан УлсЗүүн Өмнөд АзиНүүр хуудасАргентинАргальГүн ухаанГовьсүмбэр аймагГазар хөдлөлтСартуулЦахилгаан цэнэгМонголчуудДотоод шаталтын хөдөлгүүрБалбаХүчил🡆 More