Франсиско Хенто

Франсиско Пако Хенто Лопес (исп.

Пако ХентоФрансиско Хенто
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрансиско Хенто Лопес
БайрлалЗүүн жигүүрийн хагас хамгаалагч
Өсвөрийн баг
Нуэва Монтана
Астиллеро
Райо Кантабриа
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1952–1953Рэсинг Сантандер10(2)
1953–1971Реал Мадрид428(126)
1952–1971Нийт438(128)
Шигшээ баг
1956Испани B1(0)
1955–1969Испани43(5)
Дасгалжуулсан багууд
Кастилья
1974Кастельон
1977–1980Паленсиа
1980–1981Гранада
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Намтар

Тэрээр Испанийн Примера Дивизион-д анх 1952–53 оны улиралд Рэсинг Сантандер багийн бүрэлдэхүүнд багтан гарч тогложээ. Дараагийн жил нь Реал Мадрид клубтай гэрээ байгуулсан Хенто 11 дугаартай тоглох болж, клубийнхаа домогт тоглогч болон түүхэнд үлдсэн билээ.

Galerna del Cantábrico (Кантабрийн тэнгисийн шуурга) гэгддэг байсан тэрээр зүүн жигүүрт тоглодог байсан бөгөөд гайхалтай хурд төдийгүй бөмбөг эзэмших чадвар, дундын зайнаас гоол оруулах чадвараараа шагшигдсан тоглогч байлаа.

Хенто Реал Мадрид багтайгаа Европын цомд 6 удаа түрүүлж, Европын цомын 89 тоглолтод 30 гоол оруулсан амжилт нь өөр ямар ч тамирчны хүрээгүй дээд амжилт билээ. Тэрээр мөн Испанийн шигшээ багт багтан 1955 - 1969 оны хооронд 43 тоглолтод оролцон, 5 гоол оруулсан.

Тэрээр Европын цомын шигшээ тоглолтод 8 удаа оролцсон (6–2) бөгөөд AC Миланы Паоло Мальдини (5-3) л түүнтэй зэрэгцдэг юм. Хентогийн багийн анд, домогт Альфредо Ди Стефано (5–2) 7 удаа оролцсон үзүүлэлтээр удаалдаг байна.

Хенто 1971 онд зодог тайлж, дасгалжуулагч болжээ. Тэрээр Кастилья, Кастельон, Паленсиа, Гранада зэрэг доод лигийн хэд хэдэн багийг дасгалжуулж байгаад Реал Мадрид багаа Европт төлөөлөх элчин сайдын албыг хаших саналыг хүлээн авсан.

Хентогийн 2 дүү Хулио (1939 онд төрсөн), Антонио (1940 онд төрсөн) нар мөн Реал Мадрид багт тоглож байсан хөлбөмбөгчид боловч ах Франсиско шигээ амжилтад хүрч чадаагүй юм.

Статистик

Клуб


Баг Лиг Цом Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол
Испани ЛигКопа дель Рэй Бүгд
1952–53 Рэсинг Сантандер Примьера Дивизион 10 2 - - 10 2
1953–54 Реал Мадрид Примьера Дивизион 17 0 4 0 21 0
1954–55 24 6 3 0 27 6
1955–56 29 7 6 3 35 10
1956–57 27 7 2 0 29 7
1957–58 28 7 5 1 33 8
1958–59 21 7 5 2 26 9
1959–60 27 14 5 2 32 16
1960–61 28 9 8 3 36 12
1961–62 25 6 9 4 34 10
1962–63 25 7 4 1 29 8
1963–64 24 12 2 0 26 12
1964–65 23 4 3 0 26 4
1965–66 28 10 3 2 31 12
1966–67 20 11 5 0 25 11
1967–68 24 8 0 0 24 8
1968–69 26 8 2 1 28 9
1969–70 25 3 5 1 30 4
1970–71 7 0 2 0 9 0
Бүгд Испани 438 128 73 20 511 148
Нийт 438 128 73 20 511 148

Шигшээ баг дахь гоолууд

# Огноо Цэнгэлдэх хүрээлэн Өрсөлдөгч Гоол Эцсийн дүн Тэмцээн
1. 1959 оны 10 сарын 14 Сантьяго Бернабеу, Мадрид, Испани Франсиско Хенто  Польш 3–0 3–0 1960 оны Европын Үндэстнүүдийн Цом. Шөвгийн 16
2. 1961 оны 4 сарын 2 Сантьяго Бернабеу, Мадрид, Испани Франсиско Хенто  Франц 2–0 2–0 Нөхөрсөг тоглолт
3. 1963 оны 10 сарын 30 Виндсор Парк, Белфаст, Хойд Ирланд Франсиско Хенто  Хойд Ирланд 0–1 0–1 1964 оны Европын Үндэстнүүдийн Цом. Шөвгийн 16
4. 1966 оны 6 сарын 23 Риазро, А Корунья, Испани Франсиско Хенто  Уругвай 1–1 1–1 Нөхөрсөг тоглолт
5. 1967 оны 5 сарын 31 Сан Мамес, Бильбао, Испани Франсиско Хенто  Турк 2–0 2–0 УЕФА Евро 1968 урьдчилсан шат

Шагналууд

    Реал Мадрид
  • Тив хоорондын цом (1): 1960
  • Европын цом (6): 1955–56, 1956–57, 1957–58, 1958–59, 1959–60, 1965–66
  • Латин цом (1): 1955, 1957
  • Испанийн лиг (12): 1953–54, 1954–55, 1956–57, 1957–58, 1960–61, 1961–62, 1962–63, 1963–64, 1964–65, 1966–67, 1967–68, 1968–69
  • Испанийн цом (2): 1961–62, 1969–70

Гаднын холбоосууд

Tags:

Франсиско Хенто НамтарФрансиско Хенто СтатистикФрансиско Хенто ШагналуудФрансиско Хенто Гаднын холбоосуудФрансиско ХентоИспаниИспани хэлХөлбөмбөг

🔥 Trending searches on Wiki Монгол:

Англи хэлМонголчууд Алтан улсыг дайлсан ньХимийн индикаторЕвропИнерт хийБоорчиТуул голМонгол үхэрЦагаан сар ба хар нулимсХайлах температурДэлхийн улс орны жагсаалтИммануэл КантИспаниБүгд Найрамдах Алтай УлсМиеэгомбын ЭнхболдЭргономикАфинХовд аймагТөрийн ордонЭртний ЕгипетМонгол бичигМорин хуурЧингис хааны дөрвөн нохойУураг (молекул)ХурдИх Богд уулАммиакБогд хаанСоронзон оронУрлагХоол боловсруулалтЦагийн бүсОрчин үеийн Монголын түүхӨгөгдөлДэлхийн хоёрдугаар дайнДезоксирибонуклейн хүчилМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедГарагБүгд Найрамдах Халимаг УлсТоргоны замДархлалын олдмол хомсдолНеонацизмМонголын энхтайванХөрсний бохирдолЛхүмбийн хэрэгБогд хааны Засгийн газарХятадын түүхМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхТөмөр зэвсгийн үеА бүлгийн стрептококкийн халдварХоньГалдан бошигт хаанАзийн орнуудын жагсаалтБлокчэйнЗорилгоМонгол Улсын төрийн дуулалКатализаторСолийн ДанзанАзотын хүчилМонгол Улсын Ерөнхий СайдИргэний нийгэмБалбаЗорголхайрхан уулАрабын Нэгдсэн Эмират УлсБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэГэрээХуульАвстриНайрал дууДартсЗанабазарЗамын хөдөлгөөний тэмдэгСоёмбо тэмдэгЮмжаагийн ЦэдэнбалАгаарын фронтЦайрНьютон (нэгж)Артерийн судас🡆 More