Төв Банк

Төв банк (англи.

central bank) - Аливаа улс орны мөнгөний бодлого, төлбөрийн системийн үйл ажиллагааг хангах, түүнчлэн зарим тохиолдолд үндэсний эдийн засаг, нэг болон бүлэг улс орнуудын санхүүгийн салбарыг зохицуулах, хяналт тавих үүрэгтэй байгууллага юм. Төв банк бол мөнгөний эрх мэдлийн нэг хэлбэр гэж үзэж болно.

Тодорхойлолтууд

Төв банкны тухай институцийн гэх тодорхойлолт байхгүй, бүх тодорхойлолт нь функциональ, өөрөөр хэлбэл Төв банкийг гүйцэтгэх чиг үүргээр нь тодорхойлдог.

Олон Улсын Валютын Сан: Төв банк нь санхүүгийн системийн гол асуудлуудад хяналт тавьдаг дотоодын санхүүгийн байгууллага юм (албан ёсны статистикийн эмхэтгэлд ашигладаг тодорхойлолт).

Европын Төв банк: аль нэг улс эсвэл бүлэг улсуудын мөнгөн тэмдэгтийг удирдаж, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулдаг төрийн байгууллага.

Олон улсын төлбөр тооцооны банк: мөнгөний тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих үндсэн зорилго бүхий төрийн бодлогын байгууллага.

Британника нэвтэрхий толь: тухайн улсын мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, зээлийн хүртээмж, өртөг, мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг зохицуулах үүрэгтэй байгууллага.

Банк санхүүгийн толь бичиг (Лондон): Тухайн улсын мөнгөний хүүг тогтоох, мөнгө хэвлэх, арилжааны банкуудад хяналт тавих, валютын ханшийг хянах замаар улс орны санхүүгийн асуудлыг удирдан чиглүүлдэг төрийн хяналтад байдаг гол банк.

"Төв банк" гэх нэршил үүссэн тухай

19-р зууны туршид төв банкууд нь томоохон хотуудад байрладаг, түүний гадна салбаруудтай банкууд гэж ойлгогддог байсан. Зарим тохиолдолд компанийн нэрэнд "төв" гэсэн үг ордог байсан. 1834 онд Шотландад "Central Bank of Scotland", 1836 онд Ливерпүүльд "Central Bank of Liverpool", 1891 онд "Central Bank of London" байгуулагдсан. Энэ байдал нь Их Британиас хальж колонийн нутагт тархсан байна. Канад улс Британийн эзэнт гүрнээс улс төрийн тусгаар тогтнолоо олж авахаас өмнө "Central Bank of New Brunswick" (1834), "Central Bank of Canada" (1836) байгуулагджээ. Тиймээс "төв банк" гэсэн анхны хэллэг нь өөрийн нутаг дэвсгэрээс гадуур үйл ажиллагаа явуулдаг, хотын томоохон банкийг нэрлэдэг байжээ. Дөнгөж 19-р зууны хоёрдугаар хагаст л "Английн Банк"-ны үйл ажиллагааг “хадгаламжийн төв банк” хэмээн тодорхойлоход энэхүү хэллэг хэрэглэгдэх болсон.

Хотын аль нэгэн банканд олгосон мөнгөний асуудалд монополь эрх мэдлийг олж авсныг харгалзан үзвэл энэ нь дотоодын зах зээлд мөнгөн тэмдэгт гаргадаг цорын ганц банк болжээ. Ийнхүү анхны төв банкууд нийслэлээс хальж тэлсэн: Английн банк мөнгөн тэмдэгтийнхээ гүйлгээг Лондоноос гадуур, Францын банк Парисаас цааш өргөжсөн байна. Тэдний бусад банкнаас ялгарах цорын ганц зүйл нь мөнгөн тэмдэгт гаргах эрхтэй байв. Хадгаламж хүлээн авах, үнэт цаасны нягтлан бодох бүртгэл, зээл олгох гэх мэт бусад үйл ажиллагаа ч ялгаагүй байсан.

20-р зуунаас өмнөх олонх оронд төв банк байхгүй үед үндэсний мөнгөн тэмдэгтийг гаргах болон төсвийн урсгалыг зохицуулах эрх бүхий, мөнгөний эрх мэдлийг төрийн сан эсвэл зарим тохиолдолд (Австрали, Канад, Шинэ Зеланд) томоохон арилжааны байгууллага гүйцэтгэдэг байв.

Төв банкны үйл ажиллагааны зорилтууд

Улс орон Үйл ажиллагааны зорилго
Их Британи Их Британийн иргэдийн төлөө мөнгө, санхүүгийн тогтвортой байдлыг хангах
Герман Үнийн болон санхүүгийн системийн тогтвортой байдлын хариуцлагыг [засгийн газартай] хуваалцах
Евро бүс үнийн тогтвортой байдлыг хангах, түүнчлэн түүний амжилтыг алдагдуулахгүйгээр, мөнгөний бодлогын зорилгод хүрэхэд чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлах: бүрэн ажил эрхлэлт, эдийн засгийн тэнцвэртэй өсөлт, "евро"-гийн худалдан авах чадварыг хадгалах.
Итали үнийн тогтвортой байдлыг хангах
Канад Мөнгөний тогтолцоог улс орны эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулах, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хянах, хамгаалах, түүний үйлдвэрлэлийн хэмжээ, худалдаа, үнэ, ажил эрхлэлтийн динамик байдалд үзүүлэх нөлөөллийг бууруулж канадчуудын эдийн засаг, санхүүгийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах.
АНУ Ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэх, тогтвортой, дунд зэргийн урт хугацааны зээлийн хүү, үнийн тогтвортой байдлыг хангах
Узбекистан Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах
Франц Үнийн тогтвортой байдал, түүнчлэн үнийн тогтвортой байдлын үндсэн зорилтыг алдагдуулахгүйгээр төрийн эдийн засгийн ерөнхий бодлогыг дэмжих
Япон Валютын ханш, мөнгөний бодлогоор үнийн тогтвортой байдлыг хангах, улмаар үндэсний эдийн засгийн эрүүл хөгжлийг дэмжих

Төв банкны үндсэн чиг үүрэг

  • мөнгөний эмисс (франц. émission — «гаргах») буюу мөнгө хэвлэх;
  • мөнгө-зээлийн нийлүүлэлтийн удирдлагаар мөнгөний бодлого, валютын бодлого явуулах;
  • улсын хөрөнгийн нөөцийн удидлага;
  • эцсийн шатны зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэх (санхүүгийн салбарыг дахин санхүүжүүлэх);
  • төлбөр тооцоо хийх, төлбөрийн системийг удирдах;
  • төрийн сангийн үйлчилгээ, түүний дотор түүний төлбөрийг боловсруулах, хадгаламж хүлээн авах, зарим тохиолдолд овердрафт хэлбэрээр зээл олгох, урьдчилгаа авах, засгийн газрын өрийн үнэт цаас худалдан авах;
  • ОУВС-тай явуулах үйл ажиллагааг эрхлэх.

Tags:

Төв Банк ТодорхойлолтуудТөв Банк Төв банк гэх нэршил үүссэн тухайТөв Банк Төв банкны үйл ажиллагааны зорилтуудТөв Банк Төв банкны үндсэн чиг үүрэгТөв БанкАнгли хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Элэгний B вирусГазрын зурагХүннү-Хань улсын дайнЛувсанжамбын МөрдоржИл Хаант УлсЖамбалсүрэнгийн ЗолбаярЗарим амьтны насны нэрсИндукциХидан УлсФизикГалдан бошигт хаанМонгол Улсын Үндсэн ХуульҮхэрНацагийн ЖанцанноровХятадын түүхХовд аймагБогд хаанЭртний ГрекЭрдэнэт үйлдвэрВанчинбалын ИнжаннашАтомын цахилгаан станцЧихрийн шижинГэвшТөрМорин хуурТромбоцитопениСаарал чоноМонгол Улсын Ерөнхий СайдЯдууралДавсны хүчилХалиун бугаЖавзандамба хутагтИнерт хийЭлэгний C вирусМуурНарны аймагТарваган тахалДэндэвийн ПүрэвдоржМөнгөНэвтэрхий тольХлорОманСанчирМонголын банкны жагсаалтЖамухаХутула ханТэмбүү3 сарын 28ХүнГовь-Алтай аймагИрландIP хаягМассАлтан улсМонгол Улсын Зэвсэгт ХүчинХэвлэл мэдээллийн хэрэгсэлТанин мэдэхүйн онолКомпьютерАлгоритмЧулуун зэвсгийн үеМонгол улсын төрийн сүлдХүннү улсАлтан загасНягтБөөрМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсМорины уралдаанУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтЗүүнгарын Хаант УлсЧин Улсын эрхшээл дэх Монгол оронЮань УлсДолоо хоногТобаЭнэтхэгийн философиХорт хавдарХурдСайшаалт ерөөлтНарМонгол цаг тоолол🡆 More