Макс Борн (Герман: Max Born, * 1882 оны 12 сарын 11-нд Бреслау; † 1970 оны 1 сарын 5-нд Гөттинген) нь Германы физикч, математикч бөгөөд квант механикийн үндсийг тавьж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.
Хатуу биетийн физик, оптикийн салбарт оруулсан хувь нэмэр болон 1920, 30-аад оны олон физикчийн судалгааны ажилд зөвлөх үүрэгтэй оролцож байснаараа алдартай. Борн 1954 онд Вальтер Ботегийн хамт Физикийн салбар дахь Нобелийн шагнал хүртжээ.
Макс Борн | |
---|---|
Төрсөн огноо | 1882 оны 12 сарын 11 Германы эзэнт гүрэн, Бреслау |
Нас барсан огноо | 5 January 1970 Баруун Герман, Гөттинген | (87 насалсан)
Оршин суугаа улс | Баруун Герман, Гөттинген |
Иргэншил | Герман/Нэгдсэн Вант Улс |
Үндэс | Герман |
Салбар | Физик |
Байгууллага | Майн дахь Франкфуртын Их Сургууль Гёттингений Их Сургууль Эдинбургийн Их Сургууль |
Төгссөн сургууль | Гөттингений Их Сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Карл Рунге |
Эрдмийн бусад зөвлөх | Жозеф Лармор Ж. Ж. Томсон |
Эрдэмтэн шавь нар | Виктор Фредерик Вайсскопф Ж. Роберт Оппенхаймер Лотар Вольфганг Нордхайм Макс Делбрюк Вальтер Элсассер Фридрих Хунд Паскуал Жордан Мариа Гёпперт-Майер Херберт С. Грийн Чен Кайжиа Зигфрид Флюгге Эдгар Кран Маурис Прайс Антонио Родригес Берта Свайрлес Пол Вайсс Пен Хуанву |
Бусад нэр хүндтэй шавь | Эмиль Вольф |
Алдаршсан зүйл | Борн-Хаберын цикл Борны хатуу байдал Борны дөхөлт Борн-Инфилдийн онол Борн-Оппенхаймерын дөхөлт Борны дүрэм Борн-Ландегийн тэгшитгэл |
Нэр хүндтэй шагналууд | Физикийн салбарын Нобелийн шагнал (1954) |
Шашны байр суурь | Лютеран (Иудаизмаас шилжсэн) |
This article uses material from the Wikipedia Монгол article Макс Борн, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.