Дөргөн Сум

Дөргөн сум нь Ховд аймгийн сум юм.

Дөргөн сум
ᠳᠥᠷᠭᠦᠨᠰᠤᠮᠤ
Дөргөн Сум
УлсДөргөн Сум Монгол
АймагДөргөн Сум Ховд
Газар нутаг
  Нийт4,128 км2 (1,594 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,030
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Вэб сайтhttp://durgun.kho.gov.mn/

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1955 оны 7-р сарын 29-ний өдрийн 68-р зарлигаар Ховд аймгийн Мянгад сумын 1, 5, 6-р баг, Увс аймгийн Завхан сумын 7, 8-р багуудаар бүрдүүлэн байгуулагдаж, 1956 оны 1-р сарын 1-нээс эхлэн одоогийн Дөргөн сумын төв байгаа “Өргөстийн үзүүр”-т төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Газарзүй

Аймгийн төв Ховд хотоос зүүн хойш, баруун талаараа Мянгад, хойд талаараа Увс аймаг, зүүн талаараа Завхан аймаг, өмнө талаараа Чандмань сумтай тус тус хиллэн оршдог. Сумын нутаг дэвсгэр нь физик газарзүйн мужлалаар говийн их мужийн Алтайн ар говийн муж, Их нууруудын хотгорын тойрогт хамрагдах ба гадрагын зохион байгуулалтад говийн нам уулс болон цав толгод, аараг зонхилж, тэдгээрийн хоорондох зайг их бага хэмжээний хотгор газар эзэлнэ.

Томоохон хотгор газруудын тоонд Хар-Ус, Далай нуур, Хар нуур, Завхан голын хөндий орно. Газрын гадаргын дундаж өндөр далайн түвшнээс дээш 1400-1500 м-т өргөгдсөн ба хамгийн өндөр цэг нь 2240,6 м-т хүрнэ. Нам цэг нь нууруудын хөндий хотоос болон Завхан голын хөндий 1085-1157 м-т өргөгджээ.

Хүн ам

Сумын нийт хүн амын 99.6%-ийг дөрвөд ястан эзэлдэг. 2012 оны эцсийн дүнгээр 684 өрх, 2874 хүн амтай, 84385 толгой малтай болжээ. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас 11-т ордог.

Tags:

Ховд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Аригбуха хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтЗундуйн ХангалНохойТахь2016 оны Улсын Их Хурлын сонгуульТалхМесопотамиХангайн нурууИл Хаант УлсБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоНүдБаримтНаполеонЗуун жилийн дайнСугарЦусЕсүхэй баатарГенийн инженерчлэлМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсХААН БанкДархлаа судлалМонгол үндэстний хувцасЭкзистенциализмМодун шаньюйМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаИх Монгол улсын их хааны тамгаА бүлгийн стрептококкийн халдварМонгол Улсын Үндсэн хуулийн цэцБогд хан уулНҮБ-ын Ерөнхий АссамблейМөлхөгчКоранХарри ПоттэрЭдийн засагАймагГалогенМодХар-Ус нуурБатын ХурцЗанабазарХайлах температурАзиДолоо хоногЦэндийн ДамдинсүрэнБохир усТүүхэн эх сурвалжЯдууралКирилл монгол бичгийн дүрэмТархиЭргүнэ хунгийн домогШударга ёсАрдчилалМонголын мөнгөн тэмдэгтДауны синдромМэдээлэлГүюг хаанБөөрДэлхийн долоон гайхамшигЦахилгаан дамжуулагчДогсомын БодооТаван хошуу малВаршавын гэрээСтратегийн ордуудГазрын тос боловсруулах үйлдвэрБөөрөлжүүтийн цахилгаан станцЧингис хаанИрвэсКалиАлтанзул цэцэгАрсланМонгол наадгайСаудын АрабМонголын сонгуульБоловсрол, шинжлэх ухааны яам (Монгол)Нуклейн хүчилИнч (нэгж)Чин улсХэнтий аймаг🡆 More