Завхан Сум

Завхан нь Увс аймгийн сум юм.

Завхан сум
ᠵᠠᠪᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
УлсЗавхан Сум Монгол
АймагЗавхан Сум Увс
Сумын төвШарбулаг
Газар нутаг
  Нийт6,800 км2 (2,600 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,572
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85100

Тус сум нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу, 1925 онд анх Завхан нэртэйгээр байгуулагдаж байсан сум бөгөөд анхны даргаар нь "Боохой" Намжил гэж хүн ажиллаж байжээ. Халхын Засагт Хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуу нь 1918 оны мэдээгээр 2291 өрх айл, нийт 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. Иймээс судлаачид дээрх хошуу захиргааны хүн амаас үүссэн одоогийн халх сартуул гэж өөрсдийгөө үздэг 3 хүний 2-оос 2,5 нь тэдгээр тайж нартай яс, цусан талаараараа ямар нэг холбоотой байж болно гэж тооцоолдог байна. Ерөнхийдөө халх сартуул нь халхын бусад сурвалжит овгуудын нэгэн адил дэд овгуудаас бүрэлдэн тогтдог байна. Тухайлбал: Хиад, Боржигин, Хунтайжийнхан, Тайж нар, Тайж, Долоонтайж, Есөнтайж, Сартуул, Сарт-Уулынхан, Хөтчин, Хөтчин сартуул, Бөөчүүд, Бэрх, Бэрх сартуул, Урианхай, Урад, Хатагин, Хатигин сартуул, Барга, Алаг адуун, Хар Адуун, Баатад, Онход буюу Онгуд, Долоон, Булган, Буудай,Тавнан, Тангуд, Жонон-Тангуд, Хотогойт, Бэсүд, Олхонут, Чонос, Хороо, Цоохор, Гөрөөчин, Өөлд, Бичээч, Цөхүр, Мянгад, Улаан-Ямаат, Их-Хайрхан, Баян-Хайрхан, Минж-Хүнгүй, Сар-хайрхан, Баатарынхан, Гэлэнгийнхэн, Хашигийнхан, Чангалынхан, Ембүү, Хөх нохойнхон, Шар булган зэрэг эртний язгуур овгууд ч, үүсмэл үржвэр овгууд ч байдаг аж.

Хүмүүс

  • Ч.Сүрэнжав - Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч агсан
  • О.Лхагва - Олон улсын Эйнштэйний шагналт (2010), Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Физик математикийн шинжлэх ухааны доктор, профессор
  • С.Тамир - Монгол улсын гавьяат нисгэгч
  • Г.Совд - Монгол улсын гавьяат хуульч, Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан
  • Ц.Дэмбэрэл - Хан-Уул дээд сургуулийн захирал
  • Э.Авирмэд - Гавьяат хуульч
  • М.Мижиддорж - Монгол улсын начин

Зүүлт, тайлбар

Tags:

АймагСумУвс

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын Нууц ТовчооАСЕАНАдам СмитИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтАмерикийн Нэгдсэн УлсХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалБага оврын усан цахилгаан станцПольшДөрвөлжин бичигҮелэх системХуланЧингис хаанБөөрний дутагдалГалУранХалхТемпературХэрэйдХүлэмжийн хийЦөлжилтМонголын сонгуульНар хиртэлтХүннү улсТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Шар шувууХятадын түүхАлканЗундуйн ХангалЕвропШинэ эргэлтийн бодлогоДавсны хүчилӨвөрхангай аймагКомпьютерын техник хангамжӨгэдэй хаанЦайрХүчилтөрөгчТүнхэлШавжЗүүнгарын Хаант УлсХүхэрУзбекистанХангайн нурууКоранХоол боловсруулалтНейронТуркДундад зууны монгол аймгуудРомын эзэнт гүрэнОлноо Өргөгдсөн Монгол УлсИзобар процессФрейдизмЁс зүйМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтАмьтанСүрьеэУрианхайГазар хөдлөлтМонгол орны загасОдон орны нэгжIP хаягНэвтэрхий тольТуйлын туулайАнгли хэлЭртний Грекийн философиБогд хааны Засгийн газарНогоон дарь эхНисэх онгоцБуган чулуун хөшөөХүчдэлХүчилЦахилгаан оронШинэсСур харвааЛодонгийн ТүдэвМонгол наадгайБүгд Найрамдах УлсНийгмийн даатгал🡆 More