Галиси

Галиси (, галисигаар Galicia , исп.

Энэ муж нь дотроо А Корунья, Луго, Понтеведра, Оренсе гэсэн дөрвөн аймагт хуваагдана.

Comunidad Autónoma de Galicia (испаниар)
Galicia / Galiza 
Comunidade Autónoma de Galicia (албан ёсоор, галисигаар)
Галиси
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Далбаа Сүлд
Газрын зурагКанарын арлуудПортугалАндорраФранцИх БританиМароккоАлжирГалисиАстуриКантабриБаск УлсНаварраЛа РиохаАрагонКастили ба ЛеонКаталониМадридКастили-Ла МанчаВаленсийн НийгэмлэгБалеарын арлуудЭстремадураАндалусиМурсиКастили ба ЛеонСеутаМелилья
Газрын зураг
Үндсэн мэдээлэл
Улс: ИспаниИспани Испани
Нийслэл хот: Сантьяго де Коспостела
Нутаг дэвсгэр: 29,574 км²
Хүн ам: 2,699,499 (1. Нэгдүгээр сар 2019)
Хүн амын нягтрал: 91.3 хүн/км²
Хязгаарын зай: Умард-Өмнөд: ≈ 208 км
Баруун-Зүүн: ≈ 192 км
Цагийн бүс: UTC +1
ISO 3166-2: ES-GA
Цахим хуудас: www.xunta.es
Улс төр ба засаг захиргаа
Албан ёсны хэл: Испани ба галисигаар
ӨЗУ болсон: 1981 оны дөрөвдүгээр сарын 28
Ерөнхийлөгч: Альберто Нуньес Фейхоо (ГАН)
Ерөнхий Кортес
дахь төлөөлөл:
Конгресс: 25 суудал
Сенат: 19 суудал
Захиргааны нэгж: 4 аймаг
Газрын зураг
Газрын зураг
Газрын зураг

Мужийн нэр нь тус нутагт эрт үед суурьшсан Галлекичуудаас (латинаар Gallaeci) гаралтай аж.

Газар зүй

Галиси нь тус улсын баруун хойд бүс нутагт орших бөгөөд умард талаараа Кантабрийн тэнгисээр, өрнө талаараа Атлантын далайгаар хүрээлүүлнэ. Нутгийн өмнөд хэсгээрээ Португали Улстай, зүүн талаараа Кастили ба Леон болон Астурийн өөртөө засах нийгэмлэгүүдтэй хиллэдэг.

Энэ мужийн нутаг дэвсгэр нь Риа төрлийн эрэг ба өндөр уулстай нь тус мужийг Испанийн бусад мужуудаас тусгаарладаг онцлогтой. Газар нутгийн тэн хагасаас илүү нь далайн түвшнээс дээш 400 метрт оршдог. Хамгийн өндөр уул нь Тревинка (2127 м). Тэнгисийн эргийн нийт урт 1659 км, үүнээс 800 километр гаран нь эргэцэг, 300 километр орчим нь элсэн хөвөөтэй бөгөөд энэ нь Испани дахь Атлантын далайн эргийн гурав хуваасны нэг орчим хувь юм.

Уур амьсгал

Энэ мужид далайн зөөлөн уур амьсгал давамгайлах ч маш чийглэг. Хур тунадас ихтэй зөөлөн өвөл, хэт их халуун бус зуны улиралтай. Жилийн температурын дундаж нь далайн эрэг орчмын хотууд болох Ла Коруньяд 13,8 °C, Виго хотод 14,7 °C байна. Нутгийн гүн рүү жишээлбэл Оренсед 14 °C, харин уулархаг нутгаар харьцангуй сэрүүн буюу 8-9 °C хэмтэй байдаг.

Хүн ам

Галисийн хүн ам нь 2.718.525 бөгөөд үүний 48,2 % эрэгтэй, 51,8 % нь эмэгтэйчүүд байна (мэдээ:2016).

Улс төрийн газар зүй

Өөртөө засах нийгэмлэг нь дөрвөн аймагтай бөгөөд эдгээр нь бүгд аймгийн төвийнхөө нэрээр нэрлэгджээ.

Аймаг Аймгийн төв Хүн ам (2019 он) Газар нутаг
Ла Корунья Ла Корунья 1.119.596 7950 км²
Луго Луго 0.329.587 9856 км²
Оренсе Оренсе 0.307.651 7273 км²
Понтеведра Понтеведра 0.942.665 4495 км²

Зураг

Цахим холбоос

Галиси 
Wiktionary
Wiktionary: Галиси – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Галиси  Commons: Галиси – Викимедиа дуу дүрсний сан
Галиси  Wikivoyage: Галиси – Аяллын хөтөч

Эшлэл

43° У, 8° Б

Tags:

Галиси Газар зүйГалиси Уур амьсгалГалиси Хүн амГалиси Улс төрийн газар зүйГалиси ЗурагГалиси Цахим холбоосГалиси ЭшлэлГалисиИспаниИспани хэлИспанийн өөртөө засах нийгэмлэгОУАЗ-н тэмдэгтийн жагсаалтПортугал хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хүлэмжийн хийВитамин В12СловакИранНүүрсустөрөгчБеларусьХангайн нурууДоголон ТөмөрЭсэн тайшЛодонгийн ТүдэвМонгол ёс заншил1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаНьютоны хуулиудСүхбаатарын талбайДээрэлхүүГазар хөдлөлтБүгд Найрамдах УлсИоны нэгдэлТунгалаг Тамир (кино)Хөвсгөл аймагСанах ойХимийн тайлбарСоёмбо тэмдэг1945 оны чөлөөлөх дайнЛувсаннямын ГантөмөрИсмэйл тайшХүүхдийн эсрэг хүчирхийлэлНуурМөнгө (химийн элемент)СоциализмИмпортАвга болон нагацДолоннуурын чуулганКонсерватизмДаралтМухулайСонирхлын бүлэгМонголын Ардчилсан НамОлон нийтийн мэдээллийн хэрэгсэлТөрАж үйлдвэрийн хувьсгалБромКонденсациГанЕсөн эрдэнэХөх хотИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактБайгальМонголын мөнгөн тэмдэгтМонголын хөдөө аж ахуйМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоГенетикГазрын яст мэлхийКовалент холбооМонголын замын хөдөлгөөний тэмдэгУлсын Их ХуралМонголын улс төрДалайн урсгалДолгорсүрэнгийн ДагвадоржХүчилтөрөгчУхаалаг гар утасМонгол хоолБуриад ястанХалхЦагаан баавгайОлимпын наадамЧин Улсын эрхшээл дэх Монгол оронМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедХовордсон зүйлХэлЁс зүйУсны эргэлт33 дугаар сургуульВатт (нэгж)АвстралиМагни🡆 More