Астури ᠠᠰᠲ᠋ᠦ᠋ᠷ (исп.
Asturies, албан ёсоор Principáu d’Asturies; Монгол: Астурийн Вант Улс) Испани улсын 1.1 сая хүн оршин суудаг өөртөө засах муж. Засаг захиргааны төв нь Овьедо нь 219.686 оршин суугчтай.
Principado de Asturias (испаниар) Principáu d’Asturies (аст.) Principao d’Asturias (гал.) Астурийн Вант Улс | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Овьедо | ||||
Нутаг дэвсгэр: | 10,602 км² | ||||
Хүн ам: | 1,022,800 (1. Нэгдүгээр сар 2019) | ||||
Хүн амын нягтрал: | 96.5 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 76 хүртэл км Баруун-Зүүн: ≈ 214 км | ||||
ISO 3166-2: | ES-AS | ||||
Цахим хуудас: | www.asturias.es | ||||
Төрийн дуулал: | Asturias, Patria querida | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
ӨЗУ болсон: | 1982 оны нэгдүгээр сарын 11 | ||||
Ерөнхийлөгч: | Адрьян Барбон Родригес (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: | Конгресс: 8 суудал Сенат: 6 суудал | ||||
Захиргааны нэгж: | 78 коммун |
Астурийн умард талд нь Кантабрийн тэнгис, өмнө талд нь Кантабрийн нуруу байх ба энэ хооронд баруунаас зүүн тийш нарийссан газар нутагтай. Өрнөд талдаа Галиситай, өмнөд талаараа Кастили ба Леонтой, зүүн талаараа Кантабри мужуудтай хиллэнэ. Тэнгисийн эргээ Коста Верде хэмээн нэрлэх ба энэ нь испанидаа хамгийн сайхан байгальтайд тооцогддог.
Мужийн газар нутаг бүхэлдээ тэнгисийн цаг уурын нөлөөнд байх тул төв болон өмнө зүгийн хэт халуун, хуурай цаг ууртай мужуудаас ялгарна. Тиймээс ч энэ мужийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь ногоон бүрхүүлтэй España Verde, „ногоон Испани“).
Хүн амын ихэнх нь мужийн төв хэсгийн хөндийд болон эрэг орчмын хотууд болох Хихон ба Авилес зэрэгт төвлөрсөн байх бөгөөд уулын бүс нутгаар хүн амын нягтрал багатай.
This article uses material from the Wikipedia Монгол article Астури, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.