Виктор Цой

Виктор Робертович Цой (Орос: Виктор Робертович Цой; 1962 оны 6 сарын 21 — 1990 оны 8 сарын 15) нь ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, сийлбэрч байв.

"Кино" хамтлагийг үүсгэн зохион байгуулагч, ахлагч нь байсан. Мөн хэд хэдэн кинонд тоглосон (Игла,Асса) юм.

Виктор Цой
alt=Виктор Цой Москва, 1986 оны 8-р сар. (зураг Игорь Мухин)
ТөрсөнВиктор Робертович Цой
1962 оны 6 сарын 21 (1962-06-21)
Ленинград, ОХУ, ЗХУ
(одоогийн Санкт-Петербург, Орос)
Нас барсан15 August 1990(1990-08-15) (28 насалсан)
Латви ЗХУ, ЗХУ,
Үхлийн шалтгаанАвто осол
Оршуулагдсан газарТеологийн оршуулгын газар (Санкт-Петербург)
ҮндэстэнОрос
Ажилхөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин,
Он жил1978–1990
Эхнэр (нөхөр)Марианна Цой (г. 1985)
Гарын үсэг
Виктор Цой

Тэрээр Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод солонгос гаралтай инженер Роберт Максимович Цой болон орос үндэстэн биеийн тамирын багш Валентина Васильевна Цой (1937- 2009) нарын гэр бүлд цорын ганц хүү нь болон мэндэлжээ. Оросын 1980-аад оны хамгийн алдартай рок од 31 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй аж. “Кино” хамтлаг нь зөвлөлтийн рок хамтлагуудаас хамгийн шилдэг нь байсан. Урьд нь оросын рок хөгжимчдөөс хэн ч хийж чадаагүй зүйлийг “Кино” хамтлаг хийсэн. Тэд рок хөгжмийг дэлгэрүүлж моодонд оруулсан юм. Москва хотын "Лужники" цэнгэлдэх хүрээлэнд тоглосон “Кино” хамтлагийн сүүлийн концертон дээр (хэн ч энэ тоглолтыг сүүлчийх гэж мэдээгvй, хэрвээ мэдсэн бол арав дахин их цугларах байсан) 64 мянган хvн цугларсан байдаг юм. Ийм их үзэгчид Москвад 1998 онд The Rolling Stones хамтлагийн цорын ганц тоглолтон дээр л цуглаж байжээ. Цой питерийн “шинэ давалгаа”-тай хамт гараагаа эхэлсэн ч эдгээр бүх суутнуудаас ганцаараа л орчин цагийн хэллэгээр хитмэйкерийн авьяасыг төгс эзэмшсэн рокер байсан аж. Түүнд сая сая хүмүүс татагдахаас өөр аргагүй хангалттай сайхан, хангалттай энгийн нэгэн байсан юм.

Нэрд гаргасан түүний анхны цомог нь “45″ гэсэн нэртэй бөгөөд энэ цомгоо 1982 онд (энэ үед тэрээр 20 настай байсан) бичүүлж байжээ. ТМС-ээ төгсөөд Цой өөрөөсөө дөрөв эгч Марианна гэдэг бүсгүйтэй танилцжээ. Хожим энэ бүсгүй түүний эхнэр төдийгүй хүүхдийх нь эх болжээ. 1990 онд Марианна хүү Сашагаа авч явав. Хүүгээ орхин явсандаа ихэд шаналж, аль болох хүүдээ ойр байхыг Виктор хүсч байлаа. Тиймээс ч ийм аялал тун хэрэгтэй гэж бодон хүүгээ цуг авч явдаг байсан аж.

1990 оны 8 дугаар сарын 15-ны 12 цаг 28 минутад автомашины ослоор нас барсан юм. ЗСБН Латви Улсын нутгийн Тукумси хотоос холгүй байх «Слока- Талси» автозамын 35 дахь километр дээр энэхүү осол болжээ. Осол гардаг тэр өдөр Виктор ганцаараа загас барихаар яваад буцаж байжээ. Тэрээр Их хурдтай явж байхдаа жолооны ард унтсанаас болж түүний унаж явсан цагаан саарал «Москвич-2141» нь эсрэг урсгалд орж «Икарус-250» автобустай мөргөлдсөн гэж албан ёсны тайлбарт өгүүлдэг. Мөн янз бүрийн өөр таамаг ч байдаг юм.

Tags:

6 сарын 218 сарын 15ДуучинЖүжигчинЗХУОрос хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

ИнтернэтМанж-гоАтлантын далайМонгол хэлШуурхай санах ойТунамал чулуулагСэтгүүл зүйСэргэн мандалтын үеВашингтон (хот)ЭкосистемҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрСолийн ДанзанОросын Холбооны УлсХятадМодМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчХур тунадасАмперДашийн БямбасүрэнМонгол морьЗүйлМонгол улсын төрийн сүлдДува сохорЖимсЗавхан голУртын дууЭмгэн хумсНүдДорнод аймагАнхны долооЧингис хаанАрван хоёр цагУвс нуурОросГар, хөл, амны өвчинМал аж ахуйОролт гаралтБүрэн эрхт улсМонголын үндэсний түүхийн музейЗорголхайрхан уулПарламентын засаглалын системТамгагүй төрМонгол Улсын сумдАгаарын даралтХимийн урвалХүйтэн оргилТэнхлэгийн гүрнүүдАдууМөнгөн усВолейболГенетикУлсын нийслэлийн жагсаалтЦаг хугацааХенри Эгард УоллесЖоульБүгд Найрамдах Халимаг УлсЦагаан зээрУураг (молекул)Монгол Улсын ЕрөнхийлөгчӨнгөМонгол бичигСербиЗөвлөлт Холбоот УлсБөхөнЭртний ЕгипетОлимпын наадамИнсулинДорно дахинБлокчэйнНейтронНил мөрөнНуклейн хүчилШудрагаТажикистанХалхАгаарын фронтСоциализм🡆 More