Валери Жискар Д'эстен

Валери Жискар д'Эстен (франц.

Valéry René Marie Georges Giscard d’Éstaing; 1926 оны 2-р сарын 2-нд Германы Кобленц хотод төрсөн -2020 оны 12 дугаар сарын 20-нд Францын Отон хотод нас барсан) Францын улс төрийн зүтгэлтэн, 1974-1981 онд Франц улсын 20 дахь Ерөнхийлөгч.

Валери Жискар Д'эстен
Валери Жискар д'Эстен

Намтар

Ирээдүйд Ерөнхийлөгч болох хүү Францад эзлэгдсэн Германы нутаг дэвсгэр дэх Кобленц хотод чинээлэг язгууртан, санхүүгийн байцаагч Эдмон Жискар д'Эстэн (1894-1982)-ий гэр бүлд төржээ. Эх нь Марта Барду (1901-2003) гэж улс төрийн зүтгэлтнүүд, дипломатуудын удамтай хүн байжээ.

Валери сургуульд сайн суралцаж, 15 настайдаа буюу 1941 онд философи, анхан шатны математикийн чиглэлээр бүрэн дунд боловсролын хоёр давхар диплом (фр. baccalauréat) зэрэг авч байсан ажээ.

Тэрээр 18 настайдаа 1944 оны 8-р сард Парис хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож, эзлэгдсэн нутаг дэвсгэрт генерал де Голлийн иргэний төлөөлөгч Александр Пародигийн хамгаалалтыг хариуцаж байжээ. Үүний дараа тэрээр сургуульдаа буцаж оролгүй генерал Жан де Латтр де Тассиньигийн Францын 1-р армид элсэн оржээ.

1944 оны 8-р сард Парис хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон бөгөөд 1945 оны долдугаар сарын 14-нд генерал Шарль де Голлийн өмнө болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон байна.

1945 оны 9-р сарын 1-нд тэрээр сургуульдаа буцаж орж 1946 оны 7-р сард тэрээр Францын хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны байгууллагуудын нэг болох Дээд Политехникийн сургуульд шалгалтаа амжилттай өгсөн (385-аас 6-р байранд орсон) байна. 1948 онд тэрээр шинээр байгуулагдсан Үндэсний удирдлагын сургуульд үргэлжлүүлэн суралцаж, улмаар улс төрийн карьераа эхлүүлсэн ажээ.

1952 оноос Санхүүгийн Хяналтын Ерөнхий газар ажиллаж эхэлсэн. 1955 онд Ерөнхий сайд Эдгар Форын ажлын албаны орлогч дарга болсон. 1956-1958 онуудад НҮБ-д дахь францын төлөөлөлгчдийн бүрэлдэхүүнд орж байсан. 1959 онд Сангийн яамны орлогч сайдын албан тушаалд очсон. 1962-1974 онуудад хэд хэдэн Засгийн газрын бүрэлдэхүүнд Эдийн засгийн бөгөөд Сангийн сайдын алба хашсан.

Ерөнхийлөгч

1974 оны 5-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жискар д'Эстен эхний шатанд Франсуа Миттеранд (43.3% ба 32.9% тус тус) ялагдаж, хоёр дахь шатанд (50.6%, 49.3%) ялалт байгуулжээ. Тавдугаар сарын 24-нд албан тушаалаа хүлээж авснаар тэрээр Европын орнуудын хамгийн залуу удирдагчдын нэг болсон (48 настай). Тэрээр 1981 оны 5-р сарын 24 хүртэл энэ албан тушаалыг долоон жил хашсан байна.

Гэр бүл

1952 онд Анн Эймон Жискар д’Эстен (төрөхдөө Соваж де Брант гэж алдартай Вангийн удмын гаралтай)-тэй гэрэлсэн. Тэд 4 хүүхэд төрүүлсэн. Валери-Анн (1953), Анри (1956), Луи (1958), Жасинта (1960-2018).

Tags:

Франц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

АмерикСарМонгол Улсын гадаад харилцааДулаанДува сохорТөрБарон Унгерн фон ШтернбергПунсалмаагийн ОчирбатФотосинтезИх Монгол улсын цэргийн тактикГималайБаядМакс ВеберСүбэдэй баатарЭрх зүйКалиАмерикийн Нэгдсэн УлсАрсланВитамин В12НомКиргизИосиф СталинУрианхайХААН БанкОзоны давхаргаТүүхэн эх сурвалжЦахилгаан гүйдэлУлс төрийн намДолоо хоногСанах ойДулдуйтын ДанзанравжааМонгол Улсын Их СургуульТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)БоржигинМонгол морьУур амьсгалын өөрчлөлтМонголчуудын шашин шүтлэгИнерт хийЗасгийн газрын төсөвДээлНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлТөв АзиХар-Ус нуурын шагшуургаБөөрКапиталМонголчууд Солонгосыг эзэлсэн ньБондЗан араншинМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтБайгалийн шалгаралТаван хошуу малХүчиллэг борооЦөлжилтГенийн инженерчлэлСалхины эрчим хүчХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалАж үйлдвэрийн хувьсгалОктябрийн хувьсгалӨнгөБразилЗүчиГалилео ГалилейСар хиртэлтХөөрөгРННүүр хуудасМезолитТуул голВ эсМонгол Улсын төрийн далбааАнхны долооМеталл биш элементБүгд Найрамдах Монгол Ард УлсBlackPinkЧин Улсын эрхшээл дэх Монгол оронДууУмард СолонгосМалайз🡆 More