Бүрэн засагч (1856–1875; 19 насалсан) – 1861–1875 онд өргөмжлөгдсөн Чин улсын аравдугаар хаан, манж хүн байв.
Бүрэн засагч | |
---|---|
Чин улсын хаан | |
Хаанчлал | 1861.11.11 - 1875.01.12 (14 жил, 10-р хаан) |
Төрсөн огноо | 1856 оны 4 сарын 27 |
Төрсөн газар | Бээжин, Бор хот |
Өнгөрсөн огноо | 1875 оны 1 сарын 22 (18 насалсан) |
Өнгөрсөн газар | Бээжин, Бор хот |
Оршуулсан | Чингийн зүүн бунхан |
Өмнөх | Түгээмэл элбэгт |
Удаах | Бадаргуулт төр |
Хатан | 5 хатан |
Хүүхэд | байхгүй |
Эцэг | Түгээмэл элбэгт |
Эх | Цыши |
Ургийн овог | Aйсингиоро |
Оны цол | манж: Ёнинга дасан монгол: Бүрэн засагч хятад: Тунжи |
Манж Чин улсын хааны ордон Бор хотод 1856 онд Түгээмэл элбэгт хаан, манжийн ехэнара овогт И хатан хоёрын хүү болж Зайчунь мэндэлжээ. Түгээмэл элбэгт хаан Халуун голд өвчнөөр нас барахад ганц амьд сэрүүн хүү Зайчунь нь 5 настайдаа хаан өргөмжлөгдөв. Оны цолыг монголоор Бүрэн засагч, манжаар Ёнинга дасан, хятадаар Тунжи хэмээдэг.
Түгээмэл элбэгт хаан хүүдээ төр барих зөвлөл Сусунь, И, Дуанхуа, Жиншоу нарын хааны төрлийн 4, Муин, Куанюань, Духань, Жяо Юин нарын 4 сайд, бүгд 8 хүнийг үлдээсэн боловч Бүрэн засагчийг төрүүлсэн Цыши хатан эх (1835–1908) Гун вангийн тусламжтай төр эргүүлж их хатан байсан Цыань хатан эхийн (1837– 1881) хамтаар төр барьсан.
Бүрэн засагч хаан 1872 онд Шулуун хөх хошууны аруд овогт Буяныг их хатан болгосон (Шяожөи их хатан). Өөр дөрвөн хатан авсан бөгөөд Цыши хатан эх бусад хатанд боломж олгохыг шаардаж хаан, их хатан хоёрыг тусад нь байлгах болов. 1873 оноос Бүрэн засагч хаан төр барих болж 1874 онд улсын сан хэцүү байхад зуны ордныг засварлана хэмээн Гун ван, Чунь ван зэрэг авга нартайгаа маргалдав. Ууртай, гөжүүд хааныг нэгэн тайган нууцаар эмсийн хүрээлэн аваачсанд хаан тэмбүү өвчин тусч 1875 оны 1 сард 19 насандаа таалал төгсчээ. Бүрэн засагч хүүхэдтэй болж амжаагүй, жирэмсэн Буян хатан 3 сард нас барсан. Цыши хатан эх үргэлжлүүлэн төр барьж 3 настай Бадаргуулт төрийг дараагийн хаанд өргөмжилжээ.
Өмнөх Түгээмэл элбэгт | Чин улсын хаан 1861–1875 он | Дараах Бадаргуулт төр |
This article uses material from the Wikipedia Монгол article Бүрэн засагч, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.