Барууны мухар сүсэгт 13-ны өдөр Баасан гарагт таарахыг азгүй өдөр хэмээн үздэг.
Зохиол судлаачдынхаар 19-р зуунаас өмнө "Хар баасан гараг"-ийн тухай бичигдэж үлдсэн баримт байдаггүй. Хамгийн эртний баримтыг Английн сэтгүүлч Хэнри Сутерланд Эдуардс 5-р сарын 13-нд нас барсан Жоакино Россинигийн намтарт бичиж үлдээжээ.
Түүний сүүлийн амьсгааг хүртэл нөхөд нь хамт байж, олон Италиудын үздэгээр муу гараг Баасан, муу тоо 13 буюу 5-р сарын 13 гэх энэ онцгой өдөр бурхан болсон юм.
Хар баасан гарагийн үүслийн тухай олон таамаглал байдаг.
Нэг таамаглалд муу тоо 13, муу гараг баасан гэсэн хоёр эртний мухар сүсэг орчин цагт нийлснээс үүссэн гэж үздэг.
Испани хэлтэй улсуудад 13-ны баасан гарагийн оронд 13-ны мягмар гарагийг азгүй өдөр гэдэг.
Герегчүүд мөн мягмар гараг (ялангуяа 13-ны)-ийг азгүй өдөр гэж үздэг. Мягмар гараг нь дайны бурхан Аресыг илэрхийлдэг. 4-р загалмайтны аян дайн 1204 оны 4-р сарын 13-ны мягмар гарагт Византын эзэнт гүрний нийслэл Константинопли хотыг сөнөөсөн, Оттоманчуудад мөн 1453 оны 5-р сарын 29-ний мягмар гарагт Константинопли хотыг сөнөөсөн нь энэхүү мягмар гарагийн мухар сүсэг бий болгоход нөлөөлжээ. Мөн Герег хэлэнд гурав дахь (7 хоногийн) гэсэн утгатай Трити (Τρίτη) гэдэг нэртэй өдөр байдаг. Энэ нь энэхүү мухар сүсэгт нөлөөлж "азгүйтэл гурваар ирдэг" гэдэг хэлц гарчээ. Ням гарагаас долоо хоногоо тоолбол 3 дахь өдөр нь Мягмар гараг юм.
Италид 17-ны баасан гарагийг азгүй өдөр гэдэг. Италид 13 нь азын тоо гэдэг байна. Гэвч Англи-Саксоны соёлын нөлөөгөөр залуус 13-ны баасан гарагийг муу гэдэг болжээ.
2000 оны Shriek If You Know What I Did Last Friday the Thirteenth (Шрийк, 13-ны баасан гарагт намайг яасныг мэдэх үү?) гэдэг кино Италид Shriek – Hai impegni per venerdì 17? (Шрийк - 17-ны баасан гарагт ямар нэгэн юм хийхгүй юм уу?) гэдэг нэртэйгээр гарч байжээ.
Америкийн Хойд Каролина мужийн Ашвилль дахь Сэтгэлийн Дарамт Удирдах Төв АНУ-д 17-21 сая хүн энэ өдрөөс айдаг гэжээ. Зарим хүмүүс айдсаасаа болж ажилдаа явах, нисэх, орноосоо босох гэх мэт өдөр тутмын энгийн үйл хийдэггүй байна. "Энэхүү өдөр 800-900 америк доллар алддаг."
2008 оны 6-р сарын 12-нд Даатгал Статистикийн Голландын Төв "Бусад баасан гарагуудаас 13-ны баасан гарагт хамгийн бага осол гардаг. Учир нь хүмүүс маш болгоомжтой байх юм уу, аль эсвэл гэртээ байдаг. Голландад 13-ны баасан гарагт хүмүүс маш болгоомжтой машин барьдаг гэдгийг статистикийн тоо баримт харуулж байна. Сүүлийн хоёр жилд голландын даатгалын компаниуд баасан гарагт дунджаар 7800 осол хүлээж авсан бол 13-ны баасан гарагийнх дунджаар 7500 байжээ."
This article uses material from the Wikipedia Монгол article Хар баасан гараг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.