Монголын Улаан Загалмай Нийгэмлэг

Монголын Улаан загалмай нийгэмлэг- хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт туслах үүрэг гүйцэтгэдэг ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн байгууллага юм.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн таних тэмдэг

Түүх

1939 онд “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг.

1958 онд Олон улсын хүмүүнлэгийн хууль болсон 1949 оны Женевийн конвенцийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл соёрхон батлав.

1959 онд МУЗН Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэх гишүүнээр элсэв.

1994 онд МУЗН-ийн Хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны суурин төлөөлөгч Монголд Улсад ажиллаж эхлэв.

1998 онд МУЗН-ийн ээлжит бус Их хурал хуралдаж, нийгмийн шинэчлэл, олон улсын үндэсний нийгэмлэгүүдийн жишигт нийцүүлэн нийгэмлэгийн шинэчилсэн дүрмийг батлан, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэв.

2000 онд Улсын Их хурал МУЗН- ийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаан загалмай нийгэмлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах үндэсний нийгэмлэг мөн болохыг баталгаажуулав.

2009 онд МУЗН үүсэн байгуулагдсаны 70 жилийн түүхт ой, “Хүмүүнлэгийн аяны жил”-ийг орон даяар зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газар Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэн сахих, хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх үүрэг бүхий “Үндэсний хороо” байгуулагдав.

2011 онд Монгол Улсын Засгийн газар “МУЗН – Засгийн газрын хамтын ажиллагаа”-ны чиглэлийн тухай тогтоол гаргав. Жил бүрийн 5-р сарын 8-ныг Үндэсний хэмжэээнд “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв.

2016 оны 1-р сард Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталж, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болох Үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг баталгаажуулав. Үндэсний чуулганыг 10-р сард хуралдуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн дүрэм, Стратеги- 2020 зэрэг бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн баталсан. 2016 оны 4-р сард Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Петер Маурер Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр МУЗН болон түүний Налайх дахь салбарт зочилж, Монгол Улсын Их сургуулийн Хуулийн сургууль дээр олон улсын хүмүүнлэгийн асуудлаар лекц уншив. 2017 онд Зудад нэрвэгдсэн 8880 өрхөд 3 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Ази номхон далайн орнуудын гамшигтай тэмцэх багийн сургалт зохион байгуулав. 2019 онд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн.МУЗН нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Байгууллагын хүчин чадлын “OCAC” үнэлгээгээр хөгжлийн үзүүлэлтүүдийн 80 хувь нь сайн үзүүлэлттэй дүгнэгдэж, гэрчилгээ гардан авсан Ази, номхон далайн анхны Үндэсний нийгэмлэг болов. Улс орны эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт 80 жилийн турш оруулсан онцгой хувь нэмрээ үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган хуралдаж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Стратеги-2030 төлөвлөгөөний хүрээг баталлаа. 2019 оны 12 дугаар сард Швейцар улсын Женев хотноо Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 33 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн Газрын болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид идэвхтэй оролцов. 2013 оноос Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Нордовын Болормаа ажиллаж байна. 2010 оноос Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд ажиллаж байна.

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

МономерМонгол Улсын аймгуудУргамлын тэжээлХалимМаркетингХалхын голын дайнХатуу дискАдольф ХитлерМонгол Улсын Их СургуульБат хаанЕвропын орнуудын жагсаалтСугарОрхон аймагПротонОлимпын наадамПунсалмаагийн ОчирбатХлорДогсомын БодооИх Монгол УлсИнсулинКолоничлолБиомассСэлэнгэ мөрөнҮйлдлийн системМонгол үндэстний хувцасАтомМэлхийМакро эдийн засагЗүүдЭкосистемБадганПрограмчлалын хэлМакс ВеберХүчиллэг борооРенчиний ЧойномМин улсGoogleЛодонгийн ТүдэвИсламЦусны бүлэгЗайсан толгойХурдны хэмжээМонгол улсын аймаг, нийслэлБуриад ястанДүүрэгЭтанолМонгол наадгайЕвропын ХолбооМашинШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанХишигтэнХайрИталиЗарим амьтны насны нэрсЧацарганаТөрГелиОёдлын машинУлаанбаатарВавилониДолоннуурын чуулганОдхүүгийн ДөлгөөнҮндэсний эрх чөлөөний хувьсгалРомын эзэнт гүрэнЗагалмайтны аян дайнМексикАрабын Нэгдсэн Эмират УлсЭсэн тайшСэцэн хан аймагЖамухаАжилгүйдэлБөртэ үжинЭндотермик урвалЭргүнэ хунгийн домогДундад зуунЭрдэнийн Бат-ҮүлСүүУнгар🡆 More