Лхагвын Эрдэнэбулган

Лхагвын Эрдэнэбулган (төрсөн нэр нь Толя; 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрж, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод нас барсан) нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолтой найруулагч байв.

Лхагвын Эрдэнэбулган
Энд жүжигчний зургийг оруулж тусална уу!
Энд жүжигчний зургийг оруулж тусална уу!
Хувийн танилцуулга
Төрсөн өдөр1940 оны 2 сарын 16
Төрсөн газарБулган аймгийн Бугат сум
Нас барсан өдөр2021 оны 1 сарын 27
      (80 насалсан)
Нас барсан газарУлаанбаатар
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Ажил үйлЖүжигчин, хөгжмийн театрын найруулагч, кино найруулагч
ЭхнэрАюурын Навчаа (МУГЖ, 1973 он)
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Танил үе1960-аад оноос 2021 он хүртэл
ТеатрДуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хоч нэрБаатар ван буюу Хатанбаатар
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Тэрбээр Богд Хаант Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ардын Хатанбаатар Магсаржавын дүрийг Хатанбаатар кинонд тоглон бүтээсэн нь монголын кино урлагийн түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл болсон юм.

Намтар

Эрдэнэбулган нь Булган аймгийн Бугат сумын нутаг дахь Бухын гол хэмээх газарт, өмнө нь хоёр хүүхэд гараад эндсэн айлын хүү болон хорвоод мэндэлжээ. Хүүхэд тогтдоггүй айлд төрсөн болохоор нэрийг Толя хэмээн нэрлээд, гуравхан хоногийн настай түүнийг ламын заавраар айлд өргүүлсэн аж. Энэ нэрээ сүүлд ЗХУ руу их сургуульд сурахаар явах гэтэл орос нэртэй гээд гадаад паспорт олгохгүй байсан тул аргаа барахдаа ахдаа хэлтэл ах нь:

„Хол явах хүнд нутгийн чинь уулс хань болно. Эрдэнэт, Булган хоёр уулынхаа нэрийг нийлүүлээд Эрдэнэбулган гээд бичүүлчих“

Л. Эрдэнэбулган

гэснээр ийм нэртэй болжээ.

Боловсрол

1962 оноос 1967 оны хооронд Болгар Улсын Софи хот дахь Хөгжмийн Дээд Сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр, дараа нь 1975 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хот дахь Хөгжмийн Их Сургуулийг театрын найруулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.

Төгсөж ирээд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш дуурийн дуучин, кино жүжигчин, кино найруулагч, театрын найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

Эрдэнэбулган нь Монголын ард түмний дуулах дуртай, бараг төрийн дуулалтай эн зэрэгцдэг, зохиолч Жамцын Бадраа (МУСГЗ) ба хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжав (МУАЖ) нарын «Түмний нэг» кинонд зориулан бичсэн «Халуун элгэн нутаг» дууг 1962 онд уг кинонд зориулан анх дуулжээ.

Кино (сонголтоор)

Бүтээсэн дүр

Найруулагч

Tеатр

Бүтээсэн дүр

Найруулагч

  • 1979 он: Севилийн үсчин
  • 1983 он: Чоно ба долоон ишиг
  • 1986 он: Ламбугайн нулимс
  • 1989 он: Отелло
  • 1995 он: Гэсэр
  • 1997 он: Учиртай гурван толгой
  • 2006 он: Өэлүн эх

Шагнал

Эшлэл

Tags:

Лхагвын Эрдэнэбулган НамтарЛхагвын Эрдэнэбулган Кино (сонголтоор)Лхагвын Эрдэнэбулган TеатрЛхагвын Эрдэнэбулган ШагналЛхагвын Эрдэнэбулган ЭшлэлЛхагвын Эрдэнэбулган1 сарын 271940 он2 сарын 162021 онБугат сумБулган аймагМонгол УлсУлаанбаатарУрлагийн Гавьяат Зүтгэлтэн

🔥 Trending searches on Wiki Монгол:

СоёмбоХөвсгөл аймагЗар сурталчилгааХэт ягаан туяаАбтай сайн ханЭрдэнэ Зуу хийдДууМазаалайБүдүүн гэдэсМона ЛизаСоронзМанзуширын хийдХөдөө аж ахуйШээсний шинжилгээУмард СолонгосХоол боловсруулалтАж үйлдвэрБиохими1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонгол Улсын Ерөнхий СайдСанжаагийн ӨлзийхүүХар тугалгаДөрвөлжин бичигТөрБилгийн тоололХотон (ястан)Морин хуурТайландКомпьютерын вирусСүрьеэПифагорын теоремЛхамжавын Ган-ЭрдэнэЦусны бүлэгЗүг чигийн бэлгэдэлСартуулНүдХөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламжИнфляциМонгол-Оросын 1921 оны гэрээБодисНянУур амьсгалын өөрчлөлтМөнгөн модАнгарагХөдөлгүүрВикиМарксист эрх зүйн философиШашинДэлхийн агаар мандалОй тогтоолтСэцэн хан аймагУнцСэлэнгэ мөрөнГелиХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалТаван замын байлдаанЗигмунд ФройдХурдСэргээгдэх эрчим хүчХэвлэл мэдээллийн хэрэгсэлЭкскаваторЯнь Ши ордны домогТромбоцитопениОросын Холбооны УлсСугарЗэвИзраилЭнэтхэгӨгөгдөлДипломат төлөөлөгчДэндэвийн ПүрэвдоржШатарЭсЕвропын ХолбооНүүрсХиагтын гэрээ🡆 More