Гитега (Франц: Gitega, хуучнаар Китега ) нь Бурунди улсын нийслэл хот.
Улсынхаа төв хэсэг дэх тэгш өндөрлөг дээр, хамгийн том хот бөгөөд хуучин нийслэл Бужумбурагаас зүүнш 62 км зайд оршино. Тус улсын 2 дахь том хот болох Гитега нь 1966 он хүртэл Бурундийн Вант Улсын нийслэл байсан бөгөөд 2018 оны 12 сард ерөнхийлөгч Пьер Нкурунзиза 2007 онд өгсөн амлалтаа биелүүлж, нийслэлээ Гитега руу шилжүүлжээ. Харин Бужумбура нь эдийн засаг, худалдааны төв хэвээр үлдсэн юм. 2019 оны 1 сарын 16-нд парламентын санал хураалтаар ерөнхийлөгчийн дээрх шийдвэр албан ёсжиж, төрийн захиргааны байгууллагууд 2022 он гэхэд Гитега руу нүүхээр болсон байна.
Гитега | |
---|---|
Улс | Бурунди |
Муж | Гитега муж |
Газар нутаг | |
• Нийслэл хот | 22 км2 (8 миль2) |
• Хотын нутаг | 22 км2 (8 миль2) |
• Бөөгнөрөл | 27 км2 (10 миль2) |
Өндөр | 1,504 м (4,934 фут) |
Хүн ам (2020) | |
• Нийслэл хот | 135,467 |
• Нягтрал | 5,454/км2 (14,130/миль2) |
This article uses material from the Wikipedia Монгол article Гитега, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.