Газрын Ховор Элементүүд

Газрын ховор элемент нь иттри ба 15 лантанидын элемент (лантан, церий, празеодим, неодим, промети, самари, европий, гадолини, тербий, диспрозий, голми, эрби, тулий, итербий, итербий) зэрэг химийн элементүүдийн үелэх системийн 57-оос 71-ийг хүртэл дугаарт байрлах лантаноид элементүүд болон эдгээртэй химийн шинжээрээ ойролцоо төстэй №39-д байрлах юм.

Газрын ховор элементүүд нь бүгд металл бөгөөд ижил төстэй олон шинж чанартай байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн геологийн ордуудад хамт олддог. Тэдгээрийн ихэнх нь ислийн нэгдлүүд хэлбэрээр зарагддаг тул тэдгээрийг "газрын ховор исэл" гэж мөн нэрлэдэг байна.

Неодим, празеодим зэрэг газрын ховор оксидууд нь соронз, онгоцны хөдөлгүүр, тусгай шил зэрэг технологид, түүнчлэн салхин турбин, эрлийз машин зэрэг ногоон технологид ашиглагдаж байгаа тул эрэлт өсөх төлөвтэй байна.

ГХЭ-үүд нь мөнгөлөг цагаан өнгөтэй металлууд бөгөөд нягт нь 4,48г/см3 /иттри/ ээс 9,33 г/см3 /тули/ хүрнэ. Хайлах температур +804° С (цери)-ээс 1550° С (тули) байна. ХШЭ агаарт амархан исэлдэх ба нүүрстөрөгч, хүхэр, фосфор, азот, бусад зарим элементүүдтэй идэвхтэй нэгдэнэ.

Газрын ховор элементүүдийн хэрэглээ Газрын ховор элементүүдийн (ГХЭ) мишметал гэгдэх хайлшийн найрлаганд Се-45-50%, La–20-25%, Nd–15-17% г.м., мөн 5% хүртэл төмөр, 0,1-0,3% цахиур оролцоно. Мишметалыг гянтай ган, ширэм, өнгөт металын сайн чанарын хайлш гарган авахад хэрэглэнэ. ГХЭ ба мишметал нь орчин үед хар ба өнгөт металлургийн үйлдвэрт их хэмжээгээр хэрэглэгдэж байгаа ба онцгой шинжтэй шил, керамик, өнгөт телевизор цахилгаан техник, радиоэлектроникийн үйлдвэрийн салбаруудад өргөн хэрэглэгдэх болов. Тухайлбал, иттри нь лазер бүтээх гол материалын нэг болж байна.

Газрын ховор элементүүдийн ордуудын төрөл
Ордын нэр Ордын төрөл
1 Баян овоо, Хятад (Bayan obo, China) Fe-REE-Nb -орд
2 Чавара, Энэтхэг (Chavara, India) Монацитын шороон орд
3 Маунтенн пасс (Mountai Pass, USA) Бастнезит бариттай карбонатит
4 Норден, Шри Ланка (Northern Sri Lanka) Монацитын шороон орд
5 Орисса, Энэтхэг (Orissa, India) Монацитын шороон орд
6 Энэбба, Австрали (Eneabba, Australia) Монацитын шороон орд
7 Капел, Ёгенап, Австрали (Capel and Yoganup, Australia) Монацитын шороон орд
8 Хойд Страдбоке арал, Австрали (North Stradboke Island, Australia) Монацитын шороон орд
9 Камаратуба, Бразил (Camarataba, Brazil) Монацитын шороон орд
10 Стийн кэмпискраал, Өмнөд Африк (Steen Kampskraal, South Africa) Монацит, Апатитийн судал
11 Лугийн гол, Монгол (Lugiin Gol, Mongolia) Синхизит Бастнезиттай карбонатт


Цахим холбоос

Газрын Ховор Элементүүд  Commons: Газрын ховор элементүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТрансляциБаянхонгор аймагАрга зүйАригбуха хаанМагсаржаламын БаярмагнайМонгол орны уулсШатарДэлхийн улс орны нэрсХлорМорин хуурСаудын АрабАрсланСартуулБүгд Найрамдах Монгол Ард УлсБодисын төлөвЦагаан хэрэмДолгорсүрэнгийн СумъяабазарОросын Украин руу хийсэн довтолгоо (2022)ЦусЧойжин ламын сүм музейЯлгаварлан гадуурхалтВитамин АХимиЖүгдэрдэмидийн ГүррагчааНарБайтаг Богдын хилийн мөргөлдөөнИранХишигтэнОрхон голБуриад ястанИонЦагаадайн УлсДамдины СүхбаатарТуйлын туулайТахьЗүчиЗамын-Үүд сумМорины уралдаанШихихутугСуданТөрийн ордонЦахилгаан дамжуулагчГар, хөл, амны өвчинАнхны долооИмпортДалайЭлектронХимийн элементүүдийн жагсаалтКомпьютерын вирусМонгол-Оросын 1912 оны гэрээЗүүдХорлоогийн ЧойбалсанМонгол Улсын Зэвсэгт ХүчинАнхны тооДэлхийн гайхамшгуудТив тивийн улс орнуудАргын тоололЧингис хаанКофеВьетнамАрабын Нэгдсэн Эмират УлсОй тогтоолтМотивациТоргуудМонгол Улсын ЕрөнхийлөгчМонгол улсын төрийн сүлдБиотехнологиМэдээллийн технологиМонголын мөнгөн тэмдэгтХөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнТүшээт хан аймагУвс нуурЗөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголдЛитрАмбагай ханТанин мэдэхүйн онолХром🡆 More