Английн Хөлбөмбөгийн Цомын Тэмцээн

Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн буюу Эф-Эй Кап (Англи: FA Cup), албан ёсоор Хөлбөмбөгийн холбооны Чэлленж кап (Англи: The Football Association Challenge Cup) бол Англи улсын дотоодын багуудын дунд жил бүр зохион байгуулагддаг, эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн юм.

Хасагдах дүрмээр явагддаг тус тэмцээн нь 1871-72 оны улирлаас эхлэн зохиогдож буй, дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн болно. Уг цомын тэмцээн нь зохион байгуулагч байгууллага болох Английн хөлбөмбөгийн холбоо буюу Эф-Эйн нэрээр нэрлэгджээ. 2015 оноос эхлэн, 2018 оны улирлыг дуустал ивээн тэтгэгч байгууллагын нэрийг оролцуулан Эмирэйтс Эф-Эй Кап (Англи: The Emirates FA Cup) хэмээн нэрлэж буй.

Тус тэмцээнд Английн хөлбөмбөгийн лигийн системийн 10 түвшинд багтах аль ч баг оролцох эрхтэй, үүнд Премьер лиг (1-р түвшин) болон Английн хөлбөмбөгийн лиг (2-оос 4-р түвшин)т багтах 92 мэргэжлийн баг, түүнчлэн Үндэсний лигийн системийн 1-ээс 6-р алхам (5-аас 10-р түвшин)-д багтах хэдэн зуун "лигийн бус" баг орно. 2011–12 оны улиралд хамгийн олон буюу 763 баг өрсөлдөж байв. Багууд сугалаагаар хоорондоо таарч тоглон, ялагдсан нь хасагдах замаар 14 давааны эцэст аваргаа тодруулдаг. Гэхдээ багууд аль лигт харьяалагддагаасаа хамаарч эхний даваануудаас чөлөөлөгддөг тул хамгийн багадаа 6 ялалтын дараа тэмцээнд түрүүлэх боломжтой.

Эхний 6 давааг урьдчилсан шат гэх бөгөөд үүнээс шалгарсан шилдэг 32 баг дээр нэг болон хоёрдугаар лигийн 48 мэргэжлийн баг нэмэгдэн, үндсэн тэмцээний эхний 2 шатанд тоглож, үүнийг давсан 20 баг дээр Премьер лиг болон Чэмпионшипийн 44 баг нэмэгдэн 64 баг бүрдсэнээр цааш өрсөлдөж аваргаа тодруулдаг зарчимтай. Орчин үеийн түүхэнд, лигийн бус баг шөвгийн наймд шалгарсан тохиолдол ганц л удаа гарч байсан бөгөөд 2-р түвшнээс дооших баг шигшээ тоглолтод шалгарч байсан удаагүй. Иймээс тус тэмцээнд аль баг аваргалахад олон нийтийн анхаарал хандахаас гадна жижиг багууд төгсгөлийн шатуудад үлдэх, ялангуяа том багийг ялж шат ахих нь томоохон дуулиан болдог.

Тэмцээний ялагч нь цомоор шагнуулдаг. Ялагчид олгодог цом 1911 онд одоогийн загвараа олсон бөгөөд одоо шилжин явж буй цом нь 2004 онд хийгдсэн хуулбар нь юм. Тэмцээний түүхийн турш 2 янзын загварын 5 ширхэг цом хийгдсэн. Мөн тус тэмцээний аваргууд УЕФА Европын лигт өрсөлдөх эрх авахаас гадна Премьер лигийн аварга багтай Английн супер цомын төлөө буюу Эф-Эй Коммюнити Шилд тэмцээнд өрсөлддөг. Одоогийн аваргууд болох Арсенал нь 2017 оны шувтаргын тоглолтод Челси багийг 2:1 харьцаагаар ялж, тус тэмцээнд хамгийн олон буюу 13 дахь удаагаа түрүүлжээ. Арсеналын менежер Арсен Венгер удирдсан багаа энэхүү тэмцээнд 7 удаа түрүүлгэж байсан, хамгийн өндөр амжилттай менежер юм.

Эшлэл

Зүүлт

Tags:

АнглиАнгли хэлАнглийн хөлбөмбөгийн холбооХөлбөмбөг

🔥 Trending searches on Wiki Монгол:

БулчинRokit BayБадминтонДулдуйтын ДанзанравжааМэргидНоот бичиг /дипломат/Гүюг хаанЭрх зүйЕвропУлаанбаатарАмин хүчилЭртний ЕгипетСаудын АрабУнцПарисМонгол улсын төрийн сүлдСургалтын хөтөлбөрНатурал тооЕгипетХар тамхиБөртэ үжинУлсын төсөвБөөрний дутагдалАгаарын даралтЦагаан зээрЭрдэнэт үйлдвэрЭрдэнэ Зуу хийдЦаатанБайгалийн гамшигМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхЦэрэнгийн ЧинтөгсАммиакЗүрхЛинзМонголын сэтгүүл зүйн түүхэн тоймЦементГанхуягийн АнхмааБуган чулуун хөшөөШинжлэх ухаанУйгур улсУургийн бүтэцВавилониРомСуданОросын Холбооны УлсВьетнамМуюнМикро компьютерМөнгөн тэмдэгтийн жагсаалтХүнсний ногооны жагсаалтИх Юань улсын нэвтэрхий хуульМотивациТектоник хавтанГалактикМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМонгол Улсын төрийн далбааХимийн тайлбарСугарБериллиЦагаан толгойЗэсГамлетДэлхийн нэгдүгээр дайнХлорОлон улсын нэгжийн системЗэвНүүрсЭрдэнэтАзотын хүчилМонгол үхэрТөв аймагӨгэдэй хаанХүлэмжийн хийУильям ШекспирАлтан улсБөхөнМөнгөн тэмдэгтФинландБулган аймаг🡆 More