Засгийн Газрын Төсөв

Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдлыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл парламентаас баталж, Засгийн газар бүрдүүлэн зарцуулдаг мөнгөн хөрөнгийг хэлдэг. Улсын төсвийн нийт орлогыг дотор нь: 1. Урсгал орлого 2. Тусламжийн орлого гэж 2 ангилдаг. Улсын төсвийн урсгал орлого - цэвэр дотоод эх үүсвэрээс бүрдэх бөгөөд а. татварын орлого, б. татварын бус орлого гэж ангилдаг. Улсын төсвийн тусламжийн орлого - гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн орлогоос бүрддэг. Улсын төсвийн нийт зарлагыг дотор нв: 1. Урсгал зардал 2. Хөрөнгийн зардал 3. Эргэж төлөгдөх цэвэр зээл гэж ангилдаг.

Төсөв гэж юу вэ?

1. Төсөв, түүний эдийн засгийн мөн чанар 2. Төсвийн орлого, түүний бүтэц, бүрэлдэхүүн 3. Төсвийн зарлагын мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг 4. Төсвийн алдагдал, улсын өр тэдгээрийн удирдлага юм.

1. Төсөв, түүний эдийн засгийн мөн чанар Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх чухал хэрэгсэл болгож төсвийг ашиглагдагтай уялдуулж үзвэл төрийн үүсэлтэй холбогдож төсөв анх бий болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм. Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараагаар олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоож байж болсон байна. Хувьсгалын өмнөх Монгол улсад өөрийн гэсэн улсын төсөв байгаагүй. Зөвхөн 1921 оны ардын хувьсгалын дараа Ардын засгийн газар өөрийн төсвийг зохиож эхэлсэн бөгөөд улмаар 1925 оноос Улсын Их Хурлаар батлах болсон байна. 1921 онд анх төрийн таван яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм. Ардын засгийн газар 1927 он хүртэл зөвхөн улсын төсөв зохиож байсан байна. Улсын гуравдугаар их хурал 1926 онд орон нутгийн төсөв зохиох тухай журам баталж, хошууны ноёдоос дураараа ард иргэдээс элдэв татвар, өргөл барьц авахыг хориглосон байна. 1927 оноос орон нутгийн улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зохиож байх болсон байна. Өөрөөр хэлбэл энэ үеэс Монгол улсын төсөв нь улсын ба орон нутгийн төсвөөс бүрдэх болжээ. 1921 онд анх төсвийн орлого 1,7 сая төгрөг байсан бол 1929 онд 19,9 сая төгрөг болж өсчээ.

Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хооронд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ. Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Засаглалын эрхийг төв болон орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хооронд хуваах зарчмын дагуу дэлхийн улсууд бүгд найрамдах, холбооны тусгаар улсуудын холбооны гэсэн төрийн байгууллын бүтэцтэй байдаг. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Холбооны улсын хувьд бие даасан үндсэн хуультай төр, захиргаа хууль зүйн тогтолцоо бүхий олон бүгд найрамдах улсаас холбооны улс бүрэлдэх тул төсвийн систем нь гол төлөв гурван хэсгээс бий болдог байна. Үүнд холбооны улсын төсөв, холбооны гишүүн бүгд найрамдах улсуудын төсөв, орон нутгийн төсөв тус тус болно. Харин тусгаар тогтносон улсуудын холбоо нь өөрийн гэсэн нэгдсэн төсөвтэй байдаг. Төсвийн орлого нь тус холбоонд орсон тусгаар орнуудаас холбооны төсөвт оруулах хувь хөрөнгөөс бүрддэг байна. Монгол улс нь бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн загсийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн загсийн амьдралд төсвөөр дамжиулан оролцдог. Мөн шинэ захзээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.


Улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө болохын хувьд төсөв нь дараах үндсэн 4 зарчмыг хангасан байх шаардлагатай. 1. Бүрэн төгс байдал. Төр засгийн зүгээс өөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө тухайн жилийн төсөвт бүрэн тусгагдсан байх нь чухал. 2. Нэгдсэн байдал. Төсөв нь нэгдсэн аргачлалын дагуу зохиогдохын зэрэгцээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлага нэг л төсөвт тусгалаа олсон байхыг төсвийн нэгдсэн байдал шаардана. Нөгөө талаар төсвийн орлого, зарлагыг тэдгээрийн ижил төстэй байдлын дагуу тус тусад нь /орлого, зарлагаар нь/ ангилах нь энэ зарчимд нийцнэ 3. Бодит байдал. Төсвийн орлого, зарлагын төлөвлөсөн хэмжээ улсын бодит бололцоо, шаардлагад үндэслэсэн байх бөгөөд бодитой хэрэгжих үндэстэй байх ёстой. 4. Ил тод байдал. Хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ил тод явуулах нь энэ зарчмын гол шаардлага мөн Бүрэн төгс байдал. Төр засгийн зүгээс өөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө тухайн жилийн төсөвт бүрэн тусгагдсан байх нь чухал. Бүрэн төгс байдлыг хангах зарчмын үүднээс төсвийг брутто буюу бохир төсөв, нетто буюу цэвэр төсөв гэж ангилдаг. Бохир буюу брутто төсөв нь нийт орлого, зарлагын дүнгээс бүрдэнэ. Харин цэвэр орлого, зарлагаас бүрдсэн төсвийг нетто буюу цэвэр төсөв гэнэ. Жишээ нь улсын үйлдвэр аж ахуйн газрын зардал бохир төсөвт тусгагдах ба цэвэр төсөвт түүнийг орлого, зарлагын зөрүүгээр тусгадаг. Нэгдсэн байдал. Төсөв нь нэгдсэн аргачлалын дагуу зохиогдохын зэрэгцээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлага нэг л төсөвт тусгалаа олсон байхыг төсвийн нэгдсэн байдал шаардана. Нөгөө талаар төсвийн орлого, зарлагыг тэдгээрийн ижил төстэй байдлын дагуу тус тусад нь /орлого, зарлагаар нь/ ангилах нь энэ зарчимд нийцнэ. Мөн орон нутгийн төсвийн бие даасан байдлыг дээшлүүлэх, тухайлбал орлогоороо зарлагаа нөхөх зарчимд шилжүүлэх арга хэмжээг улсын төсөв зохиох явцад анхаарах нь төсвийн нэгдсэн байдлыг хангахад чухал үүрэгтэй. Бодит байдал. Төсвийн орлого, зарлагын төлөвлөсөн хэмжээ улсын бодит бололцоо, шаардлагад үндэслэсэн байх бөгөөд бодитой хэрэгжих үндэстэй байх ёстой. Энэ зарчмыг хэрэгжүүлж чадалгүй бодит байдлаас тасархай зохиосон төсөв биелэгдэхгүйд хүрвэл төр, засгийн зүгээс үүрэг, амлалтаа бүрэн биелүүлж чадахгүй болж улмаар ард түмний зүгээс төр загсийн үйл ажиллагаанд итгэх явдал суларч, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхэд хүрэх үр дагавартай. Ил тод байдал. Хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ил тод явуулах нь энэ зарчмын гол шаардлага мөн. Иргэд аж ахуйн нэгж, байгууллага нь татвар төлөгчийн хувьд улсын төвлөрсөн санд тэднээс оруулсан хөрөнгө ямар зориулалтаар ашиглаж байгаа болон татвар төлөгчийн хувьд ашиглагдаж байгаа болон татвар төлөчийн нуруун дээр ямар ачаалал ногдож байгааг тэд ил тодоох мэдэж байх эрхтэй. Ил тод байдлыг хангах гол нөхцөл нь төсвийн орлого, зарлагыг зүйл, анги бүрээр нь задалж олон түмний “нүүрэн дээр” ил тодоор хэлэлцэх явдал юм. Нөгөө талаар төсөл боловсруулах явцад яамд, орон нутаг, бизнесийн байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцож, тэдний саналыг авах нь төсвийн ил тод байдлыг хангах чухал нөхцөл мөн. Төсвийн мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр дамжин илэрнэ. Улсын төсөв нь төр засгаас үйл ажиллагаа явуулах чухал хэрэгсэл болохын хувьд дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд: 1. Үндэсний орлого болон ДНБ-ийг дахин хуваарилах 2. Төрийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, зохицуулах хэрэгсэл болох 3. Төрийн нийгмийн бодлогыг санхүүгийн эх үүсвэрээр хангах 4. Улсын төсвийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх. Өөрөөр хэлбэл төсөв нь төрийн санг бүрдүүлэх үүрэг, төсвийн хөрөнгийг хуваарилах зарцуулах, хяналтын үүрэг, зохицуулалтын гэсэн үүрэг гүйцэтгэнэ. Улсын төсөв нь тодорхой хугацааг хамарч зохиогдож, хэрэгждэг бөгөөд энэ хугацааг төсвийн жил гэнэ. Ихэнх улсууд улсын төсвөө нэг жилийн хугацаатай зохиодог. МУ-н төсвийн жил нь хуанлийн хугацаатай давхцдаг. Улсын төсөвт тухайн жилд төр засгийн зүгээс хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн бодлогын чанартай арга хэмжээнүүд тусгагдах бөгөөд түүнийг төсвийн бодлого гэнэ. Төсвийн зарлагын хэмжээ болон аж ахуйн нэгж, иргэдийн төсөвт төлөх татварын хувийг өөрчлөх замаар эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд зохицуулалт хийх явдал төсвийн бодлогод чухал байр эзэлдэг билээ.


Төсвийн бодлогыг нөлөөлөх үр дагаварын байдалтай нь уялдуулж өргөтгөх (экстенсивный), хязгаарлах (рестриктивный) гэж хоёр ангилна. - Төсвийн зарлагыг нэмэгдүүлж, татварын хувь хэмжээг бууруулахад чиглэсэн буюу өргөтгөх нөлөө бүхий төсвийн бодлогын үр дүнд эдийн засгийн хямралыг гэтлэн давж, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх боломжтой. Энэ нь төсвийн өргөтгөх нөлөө бүхий бодлого юм. - Төсвийн хязгаарлах нөлөө бүхий бодлого нь төсвийн зарлагыг бууруулж, татварыг нэмэгдүүлэхэд чиглэдэг бөгөөд энэ бодлогын үр дүнд инфляцийг бууруулж, бизнесийн таатай орчин бүрдэх боломжтой. Төсвийн бодлогын дээр дурдсан хоер аргын аль нэгийг дангаар нь бус гагцхүү мөнгө зээлийн бодлогын холбогдох механизмтай нягт уялдуулан хэрэглэсэн нөхцөлд үр дүнтэй арга хэмжээ болдог болно. Төсвийн өргөтгөх үйлчилгээ бүхий бодлогыг мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах арга хэмжээтэй хослуулан явуулахгүй бол инфляци өсөх сөрөг үр дагавартай болно. Мөн хязгаарлах үйлчилгээ бүхий бодлогыг мөнгө зээлийн хатуу арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлбэл эдийн засагт сөрөг үр дагаврууд гарч эдийн засгийн хямралт байдалд хүрэх магадлалтай байдаг байна.

Олон улсын практикт төсвийн орлого, зарлагыг тооцож төлөвлөхөд дараахь гурван аргыг хэрэглэдэг болно. Үүнд: • Автомат арга • Мажорицын ба минорацийн арга • Шууд үнэлгээ өгөх арга. Автомат арга. Төсвийн орлого, зарлагын зарим зүйл ангийн хэмжээг дараагийн жилд өөрчлөхгүйгээр төсөвт шууд тусгахыг автомат арга гэнэ. Мажорицын ба минорацийн арга. Төсвийн гүйцэтгэлийн олон жилийн тухайлбал, 10-15 жилийн тайлан дээр үндэслэж орлого, зарлагын өсөлт, бууралтын чиг хандлагыг тодорхойлж, төсвийн төлөвлөлтөд ашиглана. Төсвийн гүйцэтгэлийн олон жилийн чиг хандлагыг үндэслэн тогтоохыг хэлнэ. Олон жилийн судалгааны дагуу орлого, зарлага өсөх хандлагатай бол мажорицын, хэрэв судалгааны дагуу орлого, зарлага буурах чиглэлтэй бол минорацийн гэж тус тус нэрлэдэг болно. Шууд үнэлгээ өгөх арга. Зах зээлийн тухайн үеийн нөхцөл, үнэ ханшийн байдалд судалгаа хийж, үнэлгээ өгч төсвийн орлого, зарлагын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тооцох, эсвэл орлого, зарлагыг шууд тооцох явдал энэ аргын гол зарчим мөн. Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын төсвийн тухай шинэ хуулийг баталсан нь зах зээлийн харилцаанд шилжих үеийн төсвийн харилцааг зохицуулсан эрх зүйн тулгуур акт болсон байна. УИХ-аас 2002 онд уг хуулийг шинэчилж, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг баталсан байна. Энэхүү хууль нь улсын нэгдсэн төсөв, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулна. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрхийн актууд нь төсвийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь бүрдүүлж байна. '

Зах зээлийн харилцааны үеийн Монгол Улсын төсвийн систем нь дараахь үндсэн зарчмуудад тулгуурлан хөгжиж байна. Үүнд:


1. Төсвийн системийн нэгдэл. 2. Төсвийн системийн шат бүрд төсвийн орлого, зарлагыг зааглан хуульчлан тогтоох зарчим. 3. Бүх шатны төсвийн бие даасан байдал. 4. Төсвийг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр адил тэгш оролцох. 5. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах. 6. Төсөв батлах, төсвийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг ил тод явуулж, төсвийн гүйцэтгэлийн талаар татвар толөгчдөд тайлагнаж байх явдал юм.

Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс төсөв, татварын холбогдох хуулиудад тусгалаа олсон байна. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол улсын нэгдсэн төсөв гэнэ. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. - Улсын Их Хурлаас баталж, Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах төсвийг улсын төвлөрсөн төсөв гэнэ. Засгийн газрын тусгай зориулалтын сангууд, тухайлбал нийгмийн даатгалын сангууд нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм. - Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төвлөрсөн төсвийн хэсгийг орон нутгийн төсөв гэж нэрлэдэг билээ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэлийн төсөв, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө бөгөөд түүнийг Улсын Их Хурлын чуулганаар батална. Төсөв зохиох, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг засгийн газарт буюу Сангийн яам, аймаг, хотын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан хариуцах бөгөөд түүнийг төсвийн захирагч гэнэ. Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэж ангилна. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг төсвийн ерөнхийлөн захирагч гэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтан - ерөнхий менежер нь шууд захирагч мөн.


2. Төсвийн орлого, түүний бүтэц, бүрэлдэхүүн Үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн орлого мөн. Өөрөөр хэлбэл улсын төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэхтэй холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааг төсвийн орлого илэрхийлнэ. Энэ харилцааны илрэл нь үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдээс төсөвт төлж байгаа төрөл бүрийн татвар, төлбөр, хураамжийн орлого юм. Нийгмийн хөгжлийн үе шат бүр өөртөө тохирсон төсвийн орлого бүрдүулэлтийн харилцааг агуулж байжээ. Иймээс төсвийн орлого нь эдийн засгийн чухал категори юм. Нөгөө талаар төсвийн орлого нь төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор улсын гарт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийн илэрхийлэл мөн. Төсвийн орлого нь хуулийн дагуу төвлөрдөг ба үнэ төлбөргүй, эргэлт буцалтгүй байдаг онцлогтой. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогыг төсвийн орлого гэнэ. Улсын төсвийн орлогыг бурдүүлэх үндсэн эх уүсвэр нь тухайн жилд бий болсон үндэсний орлогын тодорхой хэсэг юм. Өөрөөр хэлбэл цэвэр бүтээгдэхүүний эхний хуваарилалтын үр дүнд үйлдвэр, аж ахуйн нэгжид бий болсон орлого нь төсвийн орлогын гол эх үүсвэр мөн. Үүнд: • Аж ахуйн нэгжийн ашиг; • Үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарт ажиллагсадын цалин, хөлс; • Зээл, хадгаламжийн хүүгийн орлого; • Газрын түрээс гэх мэт. Улсын үндэсний баялаг нь мөн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, улсын өмчийг худалдсан, хувьчилснаас орох орлого, улсын алт, валютын нөөцийг худалдсаны орлого нь төсөвт орно. Мөн улсын зээллэгийн хэлбэрээр гадаад болон дотоод зах зээл дээрээс түр хугацаагаар хөрөнгө зээлдэж, төсвийн орлогод оруулж ашиглаж болно. Үүний тулд засгийн газрын бонд, өрийн бичиг гаргах зэрэг түргэн борлогдох чадвар бүхий санхүүгийн арга хэрэгслэлийг ашигладаг. Төсвийн орлогын гол эх үүсвэр дутагдах үед цаасан мөнгө гүйлгээнд нэмж гаргах замаар төсөвт орлого оруулах арга байдаг. Гэвч энэ нь бараа, үйлчилгээний ямар ч баталгаа байхгүй учраас эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг алдагдуулж, инфляцийг бий болгодог сөрөг үр дагавартай. Эдийн засгийн утга агуулгын хувьд төсвийн орлогыг татварын ба татварын бус гэж хоёр ангилна. - Татварын орлого нь татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ. o Албан татвар – хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. o Хураамж – төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. o Төлбөр – төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. - Татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуульд тодорхойлсоноор улсын ба орон нутгийн төсөв нь дараах орлогоос бүрдэнэ. Улсын төсвийн орлого:


1. Улсын төсвийн татварын орлого a. аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар; b. нэмэгдсэн өртгийн албан татвар; c. онцгой албан татвар; d. гаалийн албан татвар; e. автобензин, дизелийн түлшний албан татвар; f. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь; g. ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь h. зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар. 2. Улсын төсвийн татварын бус орлого a. төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг; b. төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого; c. хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад орлого. Орон нутгийн төсвийн орлого 1. Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ: a. хотын албан татвар; b. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь; c. газрын төлбөр; d. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар; e. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. f. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь; g. цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар. 2. Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ: a. орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг; b. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого; c. улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт; d. хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох бусад орлого. 3. Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ: a. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар; b. бууны албан татвар; c. улсын тэмдэгтийн хураамж; d. агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж; e. байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрлийн хураамж; f. байгалийн ургамал ашигласны төлбөр; g. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр; h. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр; i. ус, рашаан ашигласны төлбөр; j. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар. k. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь; l. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь. 4. Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ: a. орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг; b. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого; c. хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

Ихэнх оронд төсвийн тухай хуулиас гадна татварын ерөнхий хууль, татварын багц хуулиуд үйлчилж төсвийн орлогыг бүрдүүлэх эрхзүйн үндэс болж байдаг билээ. Татварыг шууд ба шууд бус гэж ангилдаг. - Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэний орлого, ашгийн хэмжээ, эзэмшиж буй хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар ноогдуулж байгаа татварыг шууд татвар гэнэ. - Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах, тодорхой бараа, үйлчилгээний нэр төрөлд голчлон тогтоож байгаа татварыг шууд бус татвар гэж нэрлэнэ. /Нэмэгдсэн өртгийн албан татвар/ Төсвийн орлогыг дараах байдлаар ангилна. 1. Татварын нэр төрлөөр 2. Төсвийн орлогын нэр төрлөөр 3. Төсвийн орлогыг төвлөрүүлэгч байгууллагаар

3. Төсвийн зарлагын мөн чанар, түүний гүйцэтгэх үүрэг Улсын зардлын чухал бүрэлдэхүүн хэсэг нь төсвийн зарлага мән. Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн зарлага, санхүүжилт юм. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ. Нийгмийн үйлдвэрлэлийн явцад нөлөөлөх талаас нь төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгийн зардал гэж ангилна. - Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэрэг бараа үйлчилгээний зардлууд, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба шилжүүлэг нь урсгал зардалд орно. - Хөрөнгө оруулалтын шинж чанартай буюу үйлдвэрлэлийг өргөтгөхөд чиглэсэн арга хэмжээнд төсвөөс зарцуулах хөрөнгө нь хөрөнгийн зардалд хамаарна. Хөрөнгийн зардалыг дотоод болон гадаад эх үүсвэрээр гэж ангилдаг. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн зарлагыг дараах байдлаар ангилдаг. Үүнд: - Эдийн засгийн ангиллаар хуваарилсан төсөв - Бүтээгдэхүүний ангиар хуваарилсан төсөв - Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв - Төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар харъяалуулсан байгууллагын төсөв

Төсвийн зарлагын хуулийн ангилал Зах зээлийн нөхцөл дэхь төсвийн зарлагын нэг онцлог нь түүний шин мийн хамгаалалын үүрэг юм. Төсвийн зардлыг мөн нутаг дэвсгэрийн шинж чанараар улсын, аймаг, хотын, сум, дүүргийн төсвийн зарлага санхүүжилт гэж ангилж болно. Төсвийн зарлагын зарцуулалт нь төсвийн санхүүжилтээр дамжин хэрэгжинэ. Төсөвт тусгагдсан арга хэмжээнд зориулан төсвийн зардлыг холбогдох байгууллагад олгох системийг төсвийн санхүүжилт гэнэ. Төсвийн санхүүжилт нь дараахь зарчимыг хангаж хийгдсэн байх ёстой. Үүнд: - Бага зардлаар илүү үр дүнд хүрэх - Зориулалтын дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах - Төсөвт хөрөнгийн зардлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх. - Төсвийн санхүүжилтийг буцалтгүй олгох. - Төсвийн зарим санхүүжилт үнэ төлбөртэй байх.

Төрийн гүйцэтгэх үүрэг хэдий чинээ их байх тусам төсвийн зарлага нэмэгдэх хандлагатай байдаг. Төсвийн зарлагыг олон улсын стандартын дагуу зориулалтын ерөнхий байдлыг харгалзан 5 бүлэт хуваадаг. Үүнд: - Бараа үйлчилгээний зардал. Цалин, тэтгэмж, шимтгэлүүд, бичиг хэрэг, хоол, эм боох материал, албан томилолт, түлш халаалт зэрэг үндсэндээ нийгмийн чиг хандлагатай арга хэмжээний зардлууд орно. Эдгээр зарлууд нь эргэж төлөгдөхгүй бүрэн зарцуулагддаг. - Зээлийн үйлчилгээний төлбөр. Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар гаргасан үнэт цаас, өрийн бичиг, Төв банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр энэ бүлэгт тусгагдана. - Урсгал шилжүүлэг. Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын алдагдлыг нөхөх зориулалтаар төсвөөс буцалтгүй зориулалтаар олгох , хөрөнгө болон төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт олгох татаас энэ бүлэгт хамаарна - Хөрөнгийн зардал. Төсвөөс материаллаг үйлдвэрлэлийн салбарт хийх хөрөнгө оруулалтын зардал энэ бүлэгт төлөвлөгдөнө. Мөн төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгосон мөнгөн хөрөнгийг энэ бүлэгт тусгана - Дотоод гадаад зээлийн үндсэн төлбөр Төсвийн хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, гайлан гаргахтай холбогдсон харилцааг манай улсад Төсвийн байгууллагын Vаирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулж байна.

4. Төсвийн алдагдал, улсын өр тэдгээрийн удирдлага Улсын төсвийн байдлын нэг онцлог нь орлого. зарлагын харьцаа бөгөөд төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах явцад төсвийн орлого, зарлага тэнцэж баланслагдаж болно. Эсвэл зарлага нь орлогосоо давж болно. Тухайн санхүүгийн жилийн зарлага нь орлогоос хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал гэнэ. Хэрэв төсвийн орлого нь зарлагаасаа илүү байвал төсөв ашиг гэнэ. Төсвийн алдагдал нь улсын эдийн загсийн байдлыг илтгэн харуулдаг нэг үзүүлэлт мөн. Улсын төсвийн алдагдал бий болоход олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүнд: - үйлдвэрлэлийн уналт, - хир хэмжээнээс хэтэрсэн нийгмийн бодлого явуулах, - цэргийн болон удирдлагын зардлын өсөлт, - далд эдийн засаг газар авч, их хэмжээний мөнгөн хөрөнгө улсын хяналтаас гадуур эргэх, - татвар цуглуулах ажил хангалтгүй зохион байгуулагдах. - Улс төрийн байдал, эдийн засгийн гадаад харилцаа зэрэг нөлөөлнө.

Төсвийн алдагдлыг нөхөх үүсвэрийг тогтоож, мән төсөвт тусгадаг бөгөөд түүнийг дотор нь эмиссийн болон эмиссийн бус гэж ангилна. Мөн төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрийг гадаад болон дотоод гэж ангилна. - Төв банкны зээлээр төсвийн алдагдлыг нөхөхийг эмиссийн санхүүжилт гэдэг. - Санхүүгийн зах зээл дээрээс мөнгө зээлж, төсвийн алдагдлыг нөхөх нь эмиссийн бус санхүүжилт гэнэ. Төсвийн алдагдлыг төлөвлөж, хэмжээг хуульчлан тогтоож, түүнийг нөхөх арга зам, эх үүсвэрийг заасан байдаг. Төсвийн алдагдлыг дараах арга замаар нөхдөг. Үүнд: 1. Төсвийн зарлагыг хорогдуулах замаар алдагдлыг нөхөх. Онолын хувьд энэ аргаар төсвийн алдагдлыг нөхөж болохоор боловч практик амьдрал дээр хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Төсвийн зарлагыг хорогдуулах нь олон түмний зүгээс эсэргүүцэлтэй тулгарч нийгэмд тогтворгүй байдал бий болгоход хүргэх талтайгаас гадна төсвийн зарлагыг хорогдуулах нь нийт эрэлтийг бууруулж. улмаар үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ. 2. Татварын хувь хэмжээг өсгөх замаар төсвийн алдагдлыг нөхөх., Татвар төлөгчид татварын нэмэгдэл дарамт үзүүлэх нь хэрэглээ, хөрөнгө оруулалтыг хязгаарлахад хүргэнэ. Нийт хэрэглээ буурах нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлнө. 3. Төсвийн алдагдлыг улсын өр болгон хувиргаж нөхөх. Дараахь аргаар төсвийн алдагдлыг улсын өр болгон нөхөж болно Үүнд: a. Төсвийн алдагдлын хэмжээгээр банкнаас хүүтэй зээл авч уг алдагдлыг нөхөөд зээлээ тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирох. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлын хэмжээгээр тодорхой хугацаанд Засгийн газар банкинд өртэй болох явдал юм b. Төсвийн алдагдалтай тэнцэх хэмжээний зээлийг гадаад орнуудаас авч алдагдлыг нөхөж, тодорхой хугацааны дотор зээлийг хүүгийн хамт төлөх c. Төсвийн алдагдлын хэмжээгээр дотооддоо үнэт цаас, облигац гарган ард иргэд, аж ахуйн нэгжид борлуулах. 4. Цаасан мөнгө гүйлгээнд нэмж гарган мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж улсын өрийг төлөх. Энэ аргаар төсвийн алдагдлыг нөхөх нь эдийн засагт ихээхэн хор нөлөөтэй, аюултай алхам юм. Цаасан мөнгө үйлдвэрлэж гүйлгээнд гаргах нь үнийг өсгөж, инфляцийг хөрөөгдөхөд хүргэнэ. Тодорхой хугацааны дараа хүүтэйгээр буцааж өгөх нөхцөлөөр иргэд, аж ахуй нэгжийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авч төсвийн алдагдал, улсын өр төлбөрийг барагдуулахтай холбогдон үүсч байгаа санхүүгийн харилцааг улсын зээллэг гэнэ.

Улсын өрийг хуримтлагдсан болон урсгал өр гэж хоёр ангилна. Тодорхой цаг хугацааны байдлаар бий болсон, төлөгдөөгүй өглөгийг хуримтлагдсан өр гэнэ. Харин тайланд онд төлөх өр, төлбөр нь урсгал өр болно. Зах зээл өндөр хөгжсөн ихэнх орнуудад төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2-5 хувьтай тэнцэх хэмжээнд байна. Төсвийн алдагдлын төсөвт болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр байгаа нь улсын санхүүгийн чадвар сул, улсын өрийн хэмжээ өсч байгааг харуулахаас гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДоргоЮань УлсТөрЗуны олимпДархадДэлхийн гайхамшгуудУураг (молекул)РомХүннү улсТрансформаторХархорумын мөнгөн модНамсрайжавын БатсуурьАгаарын бохирдолМонгол УлсТектоник хавтанМэргидХүчдэлСүхбаатар аймагСудрын чуулганСалхиАтлантын далайДаатгалХиймэл оюунНеолитМөнх хаанЗамын хөдөлгөөний тэмдэгНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудГазар зүйн солбицлын системДүүрэгСагсан бөмбөгЗунВирусЧадраабалын ЛодойдамбаХромосомГазар зүйн их нээлтҮерДиализ эмчилгээСоёмбоУсГэрлийн хурдБулчинНарны аймагТогтмолын МөнхсайханОлон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар НийгэмлэгНатриДөрвөн Ойрадын холбооХөвчтөнБоловсрол, шинжлэх ухааны яам (Монгол)Анхны долооХүлэмжийн хийСэлэнгэ аймагУсан онгоцЭдийн засгийн шинжлэх ухаанХөвсгөл аймагШинэ эргэлтийн бодлогоЦусны сийвэнСансарДэд бүтэцМөнгөн тэмдэгтХавтгайКристиано РональдоСоронзТунамал чулуулагБарималАмин хүчилЦусны улаан эсУчиртай гурван толгойБаавгайҮндэстэн дамнасан корпорациЧихрийн шижинЗХУ-ын задралӨвөр МонголБат хаанГидравликТогоонтөмөр хаанМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхБогд хааны Засгийн газарСпортФридрих Хаек🡆 More