Хабаровскийн Хязгаар

Хабаровскийн хязгаар (Хабаровын хязгаар; Орос: Хаба́ровский край) нь Оросын холбооны нэгж (нэгэн хязгаар) юм.

Үүнээс гадна улсынхаа дорнод хэсгийн Оросын Алс Дорнод, Алс Дорнодын Холбооны тойрог, Алс Дорнодын Эдийн засгийн бүст багтдаг.

Хабаровскийн хязгаар
УлсХабаровскийн Хязгаар Орос
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Хүн ам
  Тооцоо 
(2018)
1,328,302
Цагийн бүсUTC+10 ()
OKTMO ID08000000
Албан ёсны хэлОрос хэл

Алс Дорнодын хязгаарыг Хабаровскийн, Приморийн гэж хуваах тухай ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар 1938 оны 10 сарын 20-нд үүсгэн байгуулагдсан.

Хабаровскийн хязгаар Оросын холбооны 83 нэгжээс харьяалах газар нутгийн талбай (787,633 км²)-гаараа 4-р том нь, хүн амын тоогоороо (2010 онд 1,344,200) 34-р олон нь юм.

Хязгаарын төв Хабаровск хот 577.7 мянган хүн амтай (2010).

Газар нутаг

Газарзүйн байрлал

Хабаровскийн хязгаар нь ОХУ улсынхаа дорнод хэсэгт Алс Дорнодын холбооны тойрогт байрладаг. Улс дотроо хойгуураа Магадан муж, баруунаараа Бүгд Найрамдах Саха Улс, Амур муж, Еврейн өөртөө засах муж, урдуураа Приморийн хязгаартай хаяа залгадаг. Түүнээс гадна зүүнээрээ Агнуурын тэнгис, Япон тэнгисээр хэсэглэн хүрээлэгдэж, урдуураа харьцангуй бага зурвасаар БНХАУ (Хармөрөн муж) -тай улсаа төлөөлж хиллэдэг.

Хабаровскийн хязгаар бол Хар (Амар) мөрний доод биеийн сав газарт, Агнуурын тэнгисийн эрэг дагуу уулархаг нутагт оршино. Хойд хэсгээр нь тайга болон тундр үргэлжилж, төв хэсгээр нь намаг балчиг бүхий ой, өмнөд хэсгээр нь навчит ойн бүс бий.

Цагийн бүс

Хабаровскийн Хязгаар 

Хязгаарын хаана нь ч Владивостокийн цагт хамаарна. Иймээс Дэлхийн голдчийнхоос 11 (UTC+11), Москвагийнхаас (MSK+7) 7 цагаар түрүүлдэг.

Уур амьсгал

Хойноосоо урагш уур амьсгал өөрчлөгддөг. Тэгэхдээ бас далайтай ойр байгаа эсэх, газрын байцаас шалтгаална. Цас багатай, хахир, урт өвөл үргэлжилнэ. Нэгдүгээр сард дунджаар өмнөд газарт -22 ° C, умард газарт -40 ° C, эрэг газраа тус бүр -18 ° C, -24 ° C хүйтэн байдаг. Хамгийн хүйтэндээ -50 ° C хүрнэ. Зун нь халуун, чийглэг. Долоодугаар сард өмнөд нутгаараа дунджаар +20 ° C, умард нутгаараа дунджаар +15 ° C дулаан.

Зураг

Хабаровскийн Хязгаар 
Хабаровск хот дахь Лениний талбай

Эх сурвалж

Tags:

Хабаровскийн Хязгаар Газар нутагХабаровскийн Хязгаар ЗурагХабаровскийн Хязгаар Эх сурвалжХабаровскийн ХязгаарАлс Дорнодын Холбооны тойрогОрос хэлОросын Алс ДорнодОросын Холбооны УлсОросын холбооны байгууламжХязгаар (Орос)

🔥 Trending searches on Wiki Монгол:

Донровын НамдагУрвалын хурдЧингис хаанСэргээгдэх эрчим хүчНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлФотосинтезЧадраабалын ЛодойдамбаЧин улсАзотын хүчилМономерМонгол Улсын төрийн дуулалБиохимиАр МонголЖамухаДолоннуурын чуулганХэлМонголын энхтайванУлс төрийн намМанжууд хятадыг эзэлсэн ньМонголчууд Алтан улсыг дайлсан ньМарксизмХорчины Шигүшидэй манлай баатарЗайсан толгойМалайзАдольф ХитлерГанХүрэл зэвсгийн үеКатоликХарри ПоттэрМонгол орны гол мөрдХүчдэлӨөлдХидан УлсТөв мэдрэлийн тогтолцооКубаЭнэтхэгГар, хөл, амны өвчинУргамалДавтамжВекторУлаан бурханАвстриТөгрөгФизикКока-КолаЗөвлөлт Холбоот УлсАрхангай аймагМонгол ёс заншилИх БританиХүүхэдЕсүхэй баатарТайхар чулууАзийн орнуудын жагсаалтҮхэрБаядМонголын хамтлагуудСловакМонголын намын жагсаалтТүшээт хан аймагХумхааАлгоритмМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаХотжилтНисэх онгоцДархан-Уул аймагАлтан ханСолонгосын дайнАнхны долооӨмнөговь аймагМонголӨнгөний бэлгэдэлХятадАгаарын бохирдолДотоодын нийт бүтээгдэхүүнЗүүнгарын Хаант УлсЦэрэг Онолтын Улиастайн бослого🡆 More