Унадаг дугуй (bicycle) бол хүний булчин шөрмөсний хүчээр хөдөлдөг, хөл гишгүүр буюу дөрөөг жийж явдаг, арын болон урд хэсэгтээ их биед нь хавсаргасан хоёр ширхэг дугуйтай, нэг мөртэй хуурай замын тээврийн хэрэгсэл юм.
1840 оны эхээр Шотландын зохион бүтээгч Киркпатрик Макмиллан (1813-1878) дөрөө, тахир гол, шилбэн дамжуулгаар хөдөлдөг унадаг дугуй бүтээсэн байна. 1890-ээд онд унадаг дугуйны стандарт загвар бий болсон бөгөөд хийлсэн хаймартай дугуйтай болж зөөлөн явдалтай болжээ. Унадаг дугуй XIX зууны сүүлчээр нийтийн хүртээл болсон бөгөөд одоо дэлхийн хэмжээнд нэг тэрбум орчим дугуй байгаа нь автомашинаас даруй хоёр дахин их байна. Хүүхдийн тоглоом, фитнэс, цэрэг, цагдаагийн даалгавар гүйцэтгэх, шуудангийн үйлчилгээнд ашигладаг бөгөөд мөн дугуйн уралдаанд ашигладаг. Хэдэн онд үүссэн юм бол ? Ойролцоогоор МЭӨ 1300 жилээс үүссэн гэж үздэг.
Хамгийн анхны унадаг дугуй бол модон унадаг дугуй байсан юм. Сүүлд модон материалыг металл болон хуванцар болгон өөрчилсөн байна. Гэхдээ эртний түүх давтагдаж Японы зохион бүтээгч Йожиро Ошима модон унадаг дугуйг бүтээжээ.
Чоппер дугуй сүүлийн үед нэлээд моодонд ороод байгаа. Custom Max унадаг дугуй өргөн дугуйтай бөгөөд та нэг жийхэд л хангалттай юм байна. Ретро загварын унадаг дугуй Cykno нэрт энэхүү унадаг дугуй нь цахилгаан хөдөлгүүртэй аж.
Израилийн дизайнер Ицгар Гафни энгийн картоноор дугуй хийсэн байна. Хэрвээ картоныг давирхайгаар хучаад, усны хамгаалалттай, галын хамгаалалттай будгаар будвал унахад тохиромжтой гэнэ. 20 долларын үнээр зарагдах боломжтой аж.
Унадаг дугуйг ачаа тээвэрт ашиглах нь элбэг байдаг. Гэхдээ том ачаа зөөхөд хэцүүхэн байдаг учир Donkey хэмээх дугуйг бүтээсэн байна. Хоёр ачаатай учир ачааны жинг нэгэн жигд хуваарилахад тохиромжтой.
Аялалд дуртай идэвхтэй аялагчдад зориулан германы Бергмёнх компанийхан эвхэгддэг үүргэвчтэй унадаг дугуйг бүтээсэн байна.
Уралдааны мотоцикл мэт загвартай энэхүү унадаг дугуйг инженер Индрек Наруск бүтээжээ.
Унадаг дугуйг хулгайлах тохиолдол нэлээд байдаг учир Британийн дизайнер Кевин Скотт нэгэн гайхалтай аргыг сэдсэн байна. Дугуйгаа шонд ороож түгжихэд л хангалттай гэнэ.
AUDI Worthersee нь хурдаа 5 төрлөөр тохируулах боломжтой юм байна. Хамгийн ихдээ 80 км\цаг хурдлах чадвартай. Заавал педалийг нь жийх хэрэггүй гэнэ.
Ele дугуй нь нарны эрчим хүчээр мотороо цэнэглэдэг байна. Нарны тусгалд тааруулан 30 градус хүртэл эргүүлж болох бөгөөд наргүй үед энгийн тохиргоог сонгож шууд жийгээд явж болох юм байна.
Дугуй нь хамгийн анхны тээврийн хэрэгсэл байжээ. Ялангуяа Оросын тосгонд дугуй унасан хүүхдүүд бусдын анхаарлыг нэлээд татдаг байсан байна
Ахлах ангийнханд зориулсан унадаг дугуй. Үүний ачаар хүүхдүүд дугуйгаа хийлж, нөхөж сурсан байна.
Ган хүрээ, бат бөх дугуй, хөл тоормостой энэхүү дугуй олон арван жилийн туршид ашиглагдах тээврийн сайн хэрэгсэл болсон байна.
Дээр үеийн хамгийн шилдэг, хамгийн хурдан унадаг дугуйны нэг байжээ.
Уралдахад нэн тохиромжтой эртний дугуй.
Оросын хамгийн анхны мопед ч гэж болно. 1960 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дугуй сонирхогчдын мөрөөдөл болж байсан байна.
Wiktionary: Унадаг дугуй – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Wiktionary: Velo – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
This article uses material from the Wikipedia Монгол article Унадаг дугуй, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.