Төр

Төр (англиар: state (polity)) – Тогтсон нийтлэг тодорхойлолт байхгүй.

Хамгийн өргөн дэлгэр ашиглагддаг тодорхойлолт нь Германы социологич Макс Веберийн: "Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц" гэсэн тодорхойлолт байдаг ба бусад тодорхойлолтууд байдаг ч нийтлэг бус.

Хауденосаунийн холбоо түүнтэй төсөөтэй бүрэн ба ерөнхий төрт бус нийгмийн тогтолцоо ч түүхэнд байдаг ба байх боломжтой.

Нийтлэг ерөнхий ойлголт нь нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, нийтлэг үйлчлэх хууль, шийдвэрийг гаргах, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий тодорхой хил зааг, хэл, түүх зэргээр нэгдмэл бүлэг хүмүүс буюу улс нийгмийн удирдах тогтолцоо юм. Төрийн үүсэл гарлын талаар онол, үзэл баримтлалуудад шашны онол; эцгийн эрхт ёсны; эзлэлтийн буюу хүчирхийллийн; нийгмийн гэрээний онол; түүхэн материализмын; хүн ам зүйн; антропологийн; сэтгэлзүйн; усжуулалтын зэрэг онол, үзэл баримтлалууд байдаг.

Төрийн салшгүй шинж чанар: газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал.

Төрийн нийтлэг гол үүргүүдээс:

  • Төр уламжлал, зан заншил, уламжилж ирсэн хууль эрхзүй, ёс суртахууны хэм хэмжээ, тухайн нутаг дэвсгэрийн хязгаарт тулгуурлан тухайн нийгмийн бүрэлдэхүүн буюу иргэдийн нийтлэг эрх ашигт нийцүүлэх, эрх ашгийг хамгаалах, иргэдийн харилцааг зохицуулах, нийгмийн хэв ёсыг сахиулах хууль, дүрэм, журам батлах, хэрэгжүүлэх үүрэгтэй.
  • Улс орны ирээдүйд оршин тогтнох, тусгаар тогтнол, аюулгүй, хүчирхэг байдлыг хангахын тулд ирээдүйг тооцоолон төлөвлөгөө гаргаж, хөгжих удирдлага зохион байгуулалтыг гүйцэтгэх үүрэгтэй.
  • Өөрийн улсын иргэд, улсын ирээдүйд нийцэхүйцээр бусад улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх үүрэгтэй.

Төрийг улс төрийн дэглэмээр нь олон янзаар ангилах ба түгээмэл ангиллын нэг нь ардчилсан, авторитар, тоталитар гэсэн ангилал юм.

Tags:

en:State (polity)

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТиаминАвстралиГлюкозГүн ухаанМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтСүхбаатар аймагБаян-Өлгий аймагСоёмбо тэмдэгСэлэнгэ мөрөнХөвсгөл аймагЗагалмайтны аян дайнШуурхай санах ойЭкосистемХимийн индикаторВитамин В12Эндотермик урвалАрхангай аймагТатарИталиИхэр (орд)БразилУургийн бүтэцШээсний шинжилгээВатт (нэгж)Улс орнуудын хүн амын тооТүшээт хан аймагУрианхайГүюг хаанНеолитБудАжилгүйдэлДуу33 дугаар сургуульНүдҮндэсний эрх чөлөөний хувьсгалЧингис хааны дөрвөн хүлэг баатарХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалНар хиртэлтХур тунадасХоргоАлун Гуа эхийн домогАлтСоёл иргэншилҮйлдлийн системМонголчуудын шашин шүтлэгМаркетингБор гөрөөсПольшНаполеонИндонезДашдоржийн НацагдоржМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоГовьсүмбэр аймагДээлДезоксирибонуклейн хүчилБогд хаанТаван хошуу малБуриад ястанКонденсациМонгол үндэстний хувцасДамдины СүхбаатарХөвчтөнХААН БанкБайгалийн шалгаралЗудУстөрөгчийн холбооМонгол улс ОлимподХумхааҮндэсний бөхГенийн инженерчлэлТуркЧингис хаанЦэцэрлэг сум (Архангай)Адольф ХитлерМашинАтрын аянЯлгаварлан гадуурхалт🡆 More