Трансформерс: Сарны нууц (Англи: Transformers: Dark of the Moon) буюу Трансформерс 3 (Англи: Transformers 3) нь 2011 оны Америкийн зөгнөлт-тулаант кино юм.
Уг кино нь Трансформерс болон Трансформерс: Фоллений өшөө авалт зэрэг Трансформерс цувралын гурав дахь уг ангийг Майкл Бэй найруулж, Стивен Спилберг продюсерлэжээ. 2011 оны зургаадугаар сарын 29-нд нээлтээ дүрсний энгийн 2 хэмжээстээс бодит 3 хэмжээст болон IMAX 3D, дууны Dolby Surround 7.1 чанартайгаар толилуулжээ.
Трансформерс: Сарны нууц | |
---|---|
Найруулагч: | Майкл Бэй |
Продюсер: | Стивен Спилберг Дон Мёрфи Том ДеСанто Лоренцо Ди Бонавентура |
Зохиол: | Эрен Крюгер |
Дүрүүдэд: | Шайа Лабаф Жош Дюамель Жон Туртурро Тайриз Гибсон Роузи Хантингтон Уайтли Патрик Демпси Кевин Данн Жулиэ Уайт Жон Малкович Фрэнсис Макдормэнд |
Хөгжмийн зохиолч: | Стив Яблонски |
Зураглаач: | Амир Мокри |
Эвлүүлэгч: | Рожер Бартон Уилъям Голденберг Жоэл Негрон |
Студи: | ДриймУоркс Пикчерс |
Компани | Парамунт Пикчерс |
Нээлт: | 2011 оны 6 сарын 23-нд Москва, 2011 оны 6 сарын 29-нд Америкийн Нэгдсэн Улс/Канад |
Хугацаа: | 155 мин |
Улс: | АНУ |
Хэл: | Англи |
Төсөв: | 195 сая доллар |
Орлого: | 1,017,318,511 доллар |
Гол дүрүүдэд Шайа ЛаБаф, Жош Дюамель, Тайриз Гибсон, Жон Малкович болон Жон Туртурро нар тоглосон ба үйл явдлын гол баатар Сэм Уитвикигийн хайртай бүсгүй Микаэла Бэйнсийн дүрд өмнө нь тоглож байсан жүжигчин Меган Фокс тоглохоос татгалзсан тул үйл явдлыг өрнөлтэй болгохын тулд зохиолчид Карли Брукс Спенсер гэх бүсгүйн дүрийг нэмж оруулан Английн загвар өмсөгч, «Викториагийн нууц» шоуны оролцогч Роузи Хантингтон Уайтлиг тоглуулжээ.
Саран дээр үл мэдэгдэх биет бууж байсан ул мөрийг НАСА олж мэдсэн бөгөөд чанд нууцлах даалгаварыг өгсөн Ерөнхийлөгч Жон Кеннедигийн нууц Аполло 11 сансрын хөлгийн судалгаагаар задрах бөгөөд Автоботууд эх дэлхийд суурьшсан байх үест Оптимус ахлагч робот байсан Сентинел Праймыг олох ба сарны гүүрийн баганууд алдагдаж эх дэлхийд Дэсэптиконууд ирэхээр аюул занал учруулж байх үед Сэм Уитвики болон түүний найз бүсгүй Автоботууд ба цэргийхэн хэрхэн зогсоож буйг бодит 3 хэмжээст гайхамшигаар харуулдаг.
Уг кино 2011 онд нээлтээ хийсэн кинонуудаас гуравдугаарт (Карибын тэнгисийн дээрэмчид: Нууцлаг түрлэг болон Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг зэргийн ард), бүх цаг үеийн есдүгээрт 1 тэрбум доллар давсан орлогоороо эрэмбэлэгдэж буй.
Загвар:Трансформерс Загвар:Трансформерс кино цувралууд Загвар:Майкл Бэй
This article uses material from the Wikipedia Монгол article Трансформерс: Сарны нууц, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.