Кайфү Тошики

Кайфү Тошики (япон.

海部 俊樹 Кайфү Тошики, 1931 оны 1-р сарын 2-нд Японы Айчи аймгийн Ичиномия хотод төрж, 2022 оны 1-р сарын 9-нд нас барсан) Японы төр, нийгмийн зүтгэлтэн. 1989-1991 онуудад Японы Ерөнхий сайдаар сонгогдон ажилласан.

Кайфү Тошики
Кайфү Тошики, 1989 он.

Намтар

Т.Кайфү гэрэл зурагчны гэрт төрсөн. Токио дахь Васэда Их сургуулийг 1954 онд төгсөөд хувийн хэвшилд ажилласан. Энэ үед Японы Либерал-Ардчилсан намд элсэж улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хэсэг хугацаанд парламентын гишүүний туслахаар ажилласан байна.

1960 онд тэрээр анх парламентад сонгогдож, Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гишүүн болж байжээ. Түүнээс хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдсон юм. Ерөнхий сайд асан Мики Такэогийн дэмжлэгийг хүлээдэг байсан. Парламентын хороодод янз бүрийн албан тушаал хашиж байсан Кайфү Либерал-Ардчилсан намын аппаратын гишүүн байхдаа намын залуучуудын бодлогыг хариуцаж байсан ажээ.

1989 онд Либерал-Ардчилсан намын дээд албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоны дараа Кайфү Тошики намын болон Төр, засгийн удирдах албан тушаалд дэвшжээ. Тэрээр 1989 оны наймдугаар сард Намын даргаар сонгогдож, тус улсын Ерөнхий сайдаар батламжлагдав.

Т.Кайфу Монголд

Япон Улсын Ерөнхий сайд Кайфү Тошики нь 1991 оны 8 дугаар сард Монголд айлчилсан нь тус улсаас төдийгүй Өрнөдийн орнуудаас Монгол Улсад Засгийн газрын өндөр түвшинд хийсэн анхны албан ёсны айлчлал болов. Энэхүү айлчлалаар Ерөнхий сайд Кайфү Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг Япон улс дэмжихээ зарласан юм.

Tags:

АйчиЯпонЯпон Улсын Ерөнхий сайд

🔥 Trending searches on Wiki Монгол:

ИрландОросХоолны давсХөх Түрэгийн хаант улсМонгол Улсын ЕрөнхийлөгчЦахилгаан соронзонЕсүхэй баатарТуйлын туулайМорин хуурУхнаагийн ХүрэлсүхЦагадайМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоМонгол ноёдын цол хэргэмУрвалын хурдСолонгоМонгол Улсын аймгуудХөрөнгө оруулалтКонденсаторБайгалийн нөөцСарДундад Иргэн УлсМонгол Улсын төрийн дуулалУргамлын үндэсGoogleYouTubeБилгийн тоололМонголчуудТархиОлимпын наадамАмьтанЭртний Грекийн философиЦементМонгол үхэрБаядЮань улсын хаадЦөлжилтСур харвааӨвгөн хуурч (уран зураг)НуурМэдлэгАммиакЧадраабалын ЛодойдамбаТэмбүү/1Биологийн ангилалБохир усТарвагаТүшээт хан аймагАлтан ОрдХиргисүүрЧингис хааны сургаалСоёлБөхөнСэнгийн ЭрдэнэБулаг (усан мандал)Зигмунд ФройдРенчиний ЧойномХувьсах хүчдэлБодисЦэрэг Онолтын Улиастайн бослогоБуриадСалхины эрчим хүчЦэндийн ДамдинсүрэнМодХимийн урвалТүрэгЕсөн эрдэнэЦусТромбоцитопениҮйлдлийн системТатарУнгарДээлийн бүсЧехШарын шашинЗэсМонголТунис🡆 More