Златан Ибрагимович

Златан Ибрагимович (Босни ба Херцеговина хэл: Zlatan Ibrahimović, 1981 оны аравдугаар сарын 3-нд Мальмё хотод төрсөн) — Шведийн хөлбөмбөгчин бөгөөд Францын «Пари Сен-Жермен» болон Шведийн шигшээ багт довтлогчоор тоглодог.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Златан Ибрагимович
Златан Ибрагимович
Ерөнхий мэдээлэл
Хоч Ибракадабра
Мэндэлсэн 1981 оны 10 сарын 3
Шведийн далбаа Швед
Иргэншил
Өндөр 195 см
Жин 95 кг
Байрлал довтлогч
Багийн мэдээлэл
Баг Фрацын далбаа Пари Сен-Жермен
Дугаар 10
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1987—1991 Шведийн далбаа Мальмё BI
1989—1995 Шведийн далбаа ФБК Балкан
1995—1999 Шведийн далбаа Мальмё
Багийн замнал*
1999—2001 Шведийн далбаа Мальмё 40 (16)
2001—2004 Нидерландын далбаа Аякс 74 (35)
2004—2006 Италийн далбаа Ювентус 70 (23)
2006—2009 Италийн далбаа Интернационале 88 (57)
2009—2011 Испанийн далбаа Барселона 29 (16)
2010—2011  Италийн далбаа Милан 29 (14)
2011—2012 Италийн далбаа Милан 32 (28)
2012—одоо Фрацын далбаа Пари Сен-Жермен 70 (61)
Шигшээ**
2001 Шведийн далбаа Швед (21-) 7 (6)
2001—одоо Шведийн далбаа Швед 100 (50)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 31-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 9 сарын 9-нд шинэчлэв.

Замнал

Ибрахимович хөлбөмбөгийн гараагаа 1990-ээд оны сүүлд Мальмё багаас эхэлжээ. Голландын Аякс багт 2002, 2004 оны лигийн аваргаар тодорч улмаар шигшээ багтаа дуудагдаж байв. Италийн Ювентус баг 16 сая еврогоор нуруулаг, хурдтай, ур чадвартай довтлогчийг эгнээндээ элсүүлж Франц довтлогч Давид Трезегетэй хоршуулан тоглуулж хоёр улирал дараалан лигийн түрүүг авчээ.

2006 онд хүчирхэгдэхээ байсан Ювентусийн гол өрсөлдөгч Интер Милан баг Ибрагимовичийн төлөө дөрвөн жилийн гэрээнд 24.8 сая евро төлөн элсүүлж байв. Ибрагимович тоглосон лиг болгоныхоо Оны шилдэг тоглогчоор шалгарч 2007, 2009 оны УЕФА-гийн бэлгэдлийн багт нэрлэгдэж байсан. 2009 оны зун Испанийн Барселона багт ирж төдийлөн гараанд гараагүйтэй холбоотойгоор Милан багт зээлээр тоглосон юм. Милан 2011 онд Ибрагимовичийг Барселона багаас 24 сая еврогийн гэрээгээр элсүүлж мөн л лигийн түрүүг авч чадсан юм. Түүний өөрийн шийдвэрээр Пари Сен-Жермен баг 2012 оны долоодугаар сард гурван жилийн турш өөрийн эгнээндээ тоглуулах боломжтой болсон юм. Эгнээнд нь элсэж явсан баг болгон тухайн байх улирал бүрт нь түрүүлж байсан содон түүхийн эзэн бол "Ибракадабра" хочит Ибрагимович.

Ибрагимович 2001 оноос хойшхи бүх ДАШТ болон ЕАШТ-д оролцож байсан хэдий ч баг нь амжилт тааруухан оролцдог байв.

Тэр энэ цаг үеийн ур чадвар сайтай довтлон тоглогчдын нэг билээ.

Амжилт

Багийн

    Аякс
  • Нидерландын аварга (2): 2001/02,2003/04
  • Нидерландын цомын түрүү: 2001/02
  • Нидерландын супер цомын түрүү: 2003
    Ювентус
  • Италийн аварга (2):2004/05,2005/06
    Интер
  • Италийн аварга (3): 2006/07, 2007/08, 2008/09
  • Италийн супер цомын түрүү (2): 2006, 2008
    Барселона
  • Испанийн аварга: 2009/10
  • Испанийн супер цомын түрүү: 2009, 2010
  • УЕФА Супер цомын түрүү: 2009
  • Клубийн ДАШТ: 2009
    Милан
  • Италийн аварга: 2010/11
  • Италийн супер цомын түрүү: 2011
    Пари Сен-Жермен
  • Францын аварга: 2012/13, 2013/14
  • Францын цом: 2013/14
  • Францын супер цом: 2013, 2014

Хувийн

  • Италийн Сери А лигийн мэргэн бууч: 2008/2009 , 2011/2012
  • Францын лигийн мэргэн бууч (2): 2012/2013, 2013/2014
  • Шведийн оны шилдэг хөлбөмбөгчин: 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013.
  • Италийн оны шилдэг хөлбөмбөгчин: 2007, 2008, 2010.
  • Францын оны шилдэг хөлбөмбөгчин: 2012/2013
  • Аваргуудын лигийн тэмцээний оновчтой дамжуулалтаар тэргүүлэгч: 2012/2013
  • Евро 2012 тэмцээний бэлгэдлийн багийн гишүүн
  • Алтан шаахай шагналын эзэн: 2012
  • Пушкашын нэрэмжит шагналын эзэн: 2013 (Оны гоёмсог гоол)

Лавлах холбоос

Цахим холбоос


Tags:

Златан Ибрагимович ЗамналЗлатан Ибрагимович АмжилтЗлатан Ибрагимович Лавлах холбоосЗлатан Ибрагимович Цахим холбоосЗлатан Ибрагимович10 сарын 31981Довтлогч (хөлбөмбөг)МальмёПари Сен-ЖерменФранцХөлбөмбөгШведШвед улсын хөлбөмбөгийн шигшээ баг

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол наадгайСүхбаатарын талбайМонгол улс ОлимподОдиссейДаралтБуйр нуурАлтан улсХойд Цэнхэрийн агуйТусгаар тогтнол12 сарын 22ЛитрБогд хааны ордон музейЭсэн тайшНүүрсустөрөгч4 сарын 26АрдчилалМонголын үндэсний түүхийн музейСорхагтани БэхиИх ХуралдайМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтИрвэсРибонуклейн хүчилНүүрстөрөгчийн дан исэлУргамлын тэжээлГригорийн тоололАзийн орнуудын жагсаалтХүний биеВ эсАж үйлдвэрЖоульАртерийн судасДе-фактоСур харвааМал аж ахуйАмбагай ханБөртэ үжинТөрХамаг МонголТэрхийн цагаан нуурМазаалайБитТүмэн засагт хаанБайгалийн нөөцАльберт ЭйнштейнНоён уулын булшСанхүүБогд хан уулБайгалийн хийХүнДолоннуурын чуулганЕгипетийн пирамидуудА бүлгийн стрептококкийн халдварКанадМонгол Улсын Үндсэн хуулийн цэцМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтНохойМобикомҮр хөндөлтБодончарИзобар процессНаполеонБарГарын таван хуруу (кино)Монголчууд Алтан улсыг дайлсан ньУураг (молекул)КальциНуклейн хүчилӨвөрхангай аймагБямбасүрэнгийн ШаравПунсалмаагийн ОчирбатНуурНисэх онгоцАзи Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрЗагалмайтны аян дайнoqcfcХалтмаагийн БаттулгаАрван хоёр цаг🡆 More