Гренада

Гренада Улс Атлантын далайн Карибын тэнгис дэх Гренада, Өмнөд Гренадины арлууд дээр оршино.

Экваторын, тэнгисийн халуун уур амьсгалтай. Үзэсгэлэнт мөнх ногоон ой, номин хөх тэнгис нь жуулчдын сонирхлыг татдаг. Эдгээр аралд хоол амтлагч халуун ногоо элбэг учир халуун ногооны арал гэж нэрлэх явдал бий. Гренадын эдийн засгийн салбар нь хөдөө аж ахуй. Гадил жимс, наргилын самар, задь, хөвөн тариалдаг. Задь хураалтаар дэлхийд хоёрдугаарт орно. Мөн хөвөн, жүрж, чихрийн нишингэ тариална. Ургамлын тос, ром дарс, шар айраг, янжуур тамхи, лаазалсан жимс, загас боловсруулах, хөвөн цэвэрлэх, хоол амтлагч янз бүрийн ногоо үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд, загас агнуур, ойн аж ахуйтай. Хүн амын тавь гаруй хувь нь африк гаралтай, бусад нь мулат, индианууд юм. Албан ёсны хэл нь англи.

Гренада
Gwenad (Гренадын Креол Франц)
Гренада улсын далбаа
Төрийн далбаа
Гренада улсын Сүлд
Сүлд
Уриа: "Ever Conscious of God We Aspire, Build and Advance as One People"
Төрийн дуулал: "Hail Grenada"
"Гренада мандтугай"
Хааны дуулал: "God Save the King"
Гренада
Нийслэл
ба томоохон хот
Сент Жоржес
12°03′N 61°45′W / 12.050°N 61.750°W / 12.050; -61.750
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
  • Гренадын Креол Англи хэл
  • Гренадын Креол Франц хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
  • 82.4% Африк
  • 13.3% Холимог
  • 2.2% Энэтхэг
  • 1.3% Бусад
  • 0.9% Хариулаагүй
Шашин
(2020)
Ард түмний нэршилГренадачууд
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
III Чарльз
• Амбан захирагч
Сесиль Ла Гренейд
• Ерөнхий сайд
Дикон Митчелл
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Үүсгэн байгуулалт
• Холбоотой улс
3 сарын 3, 1967
• Их Британиас тусгаар тогтнов
2 сарын 7, 1974
• Гренадын хувьсгал
3 сарын 13, 1979
• Үндсэн хуулийг сэргээсэн
12 сарын 4, 1984
Газар нутаг
• Нийт
348.5 км2 (185)
• Усны эзлэх талбай (%)
1.6
Хүн ам
• 2021 тооцоо
124,610 (179)
• Нягтаршил
318.58/км2 (45)
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$1.801 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$16,604
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$1.249 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$11,518
ХХИ (2019) 0.779
өндөр · 74
Мөнгөний нэгжЗүүн Карибын доллар (XCD)
Цагийн бүсUTC−4 (АЦБ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+1-473
Домэйн нэр.gd

Гренада арлыг 1498 онд Х.Колумб нээжээ. 1783 онд Английн колони болсон байна. 1958—1962 онд Вест-Индийн холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. 1967 онд Англи, Гренадад холбоо бүхий улсын эрх олгож, Гренада 1974 оны II сарын 7-нд тусгаар тогтнолоо тунхаглажээ. Гренада одоо Их Британи тэргүүтэй нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон бөгөөд Английн хатан хааныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөнгөний нэгж нь Дорнод карибын доллар. БНМАУ, Гренад Улсын хооронд 1980 оны VII сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

Зураг

Тэмдэглэл

Цахим холбоос

Гренада 
Wiktionary
Wiktionary: Гренада – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Гренада  Commons: Гренада – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

  • Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь. Гуравдугаар боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988 он. 167-р тал.

Tags:

Гренада ЗурагГренада ТэмдэглэлГренада Цахим холбоосГренада Эх сурвалжГренадаАнгли хэлАтлантын далайАфрикГадилЖүржЗагасКарибын тэнгисОйТамхиХүнсний ногооХөдөө аж ахуйЧихрийн нишингэШар айрагЯнжуур

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сандо амбанЧингүнжавЭсэн тайшХоолны давсТермодинамикНайдангийн ТүвшинбаярБуйр нуурМесопотамиХөвчтөнАйрагУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтЦацраг идэвхт задралСүхбаатарын талбайДорноговь аймагЭкологиАж үйлдвэрМандуул хаанХимийн элементСангажавын БаярцогтИрландБохир усАмиа егүүтгэхБогд хааны Засгийн газарЦус13-р зуунИл Хаант УлсЗудЗорголхайрхан уулҮнэнИзотопДогсомын БодооМономерДобу мэргэнГарагБэгзийн ЯвуухуланЯдууралБагваахайАфрикМуурХумхааХайрӨвгөн хуурч (уран зураг)АнгарагМагниБөртэ ЧиноМарксизмБодисын төлөвНамбарын ЭнхбаярХидан УлсБогд хан уулСайн ноён хан аймагИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтМонгол хаадын ургийн хэлхээӨмнөд АмерикЖүдоОйрх ДорнодМандал сумМотивациИталиНаполеонХовдыг чөлөөлөх байлдаанУур амьсгалын өөрчлөлтХөрөнгө оруулалтБиохимиҮелэх системАмарсанааАргентинСанжаасүрэнгийн ЗоригҮет хөлтөнГар, хөл, амны өвчинГазар зүйн солбицлын системХүнсний нэмэлт бүтээгдэхүүнОросМин улсРомын эзэнт гүрэнМонгол орны уулсМейоз🡆 More