Бурхан

Ихэнх шашинд хамгийн дээдийн хүч, эсвэл ер бусын бодгалийг Бурхан хэмээн заадаг.

Ер бусын энэ зүйлийг сахиус, шүтээн, бурхан хэмээн нэрлэх нь олонтаа. Дийлэнх шашины сургаалд, бурханд итгэвэл дээд хүчийг авах (гэгээрэх, үхэхгүй), маш их хүч чадалтай (байгалийг удирдах гэх мэт) болно хэмээн хүмүүст заадаг байна. Шашин бүрд бурхныг үзэх олон үзэл байх боловч ерөнхий 2 үзэлд хуваадаг. Ганц бурхан байна гэж үздэг онолыг Монотеизм гэх агаад олон бурхан зэрэгцэн оршино гэх үзлийг Политеизм гэдэг.

Хадмал
Монгол үсгээрБурхан
буриад кирилл.Бурхан
монгол кирилл.Бурхан
халимаг кирилл.Бурхн

Үгийн тодорхойлолт

Шашны ухагдахуун. Жүүдийн болон Ислам, Христ зэрэг монотейст шашинд Бурханыг цорын ганц Үүсгэн бүтээгч, бүхнийг эрхшээгч, хамгийг чадагч оройн дээд бодгаль хэмээн үздэг. Хинду, Буддын гэх дорнын политейст шашинд бурхад олон бий гэдэг.

Монгол үгийн тайлбар. Ихэнх монгол толь бичгүүдэд бурхан гэсэн үгийг Будда хэмээх санскрит үгийн хувилбар гэжээ.

Үгийн гарал үүсэл

Монгол хэлний бурхан гэсэн үг Будда гэсэн утгатай юу, этимологийн хувьд тэндээс орж ирсэн эсэх нь тун ч ярвигтай, маргаантай асуудал билээ. Манай зарим нэртэй эрдэмтэд энэ үгийг гаднаас орж ирээгүй, язгуурын Монгол хэлнийх буюу "Бүгдийн Хаан" гэсэн утгатай гэж үздэг. Бөө мөргөлийн зан үйлтэй холбоотойгоор тайлбарласан нь ч бий, хожуу үеийн Шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж үзсэн нь ч бий. Ямартай ч эцсийн дүгнэлтийг аль ч тал гаргаж чадаагүй.

Орчин цагийн хэрэглээ

Ардын хувьсгалаас өмнө шарын шашинд нэвт орсон монголчууд бурхан гэх үгийг нэг л шашны утгаар нь ойлгож хэрэглэж ирсэнтэй хэн ч маргахгүй. Харин Коммунист он жилүүдэд шарын шашны гэгдэх бүхэн устгагдаж, хожмын үеийнхэн судар ном зан үйлийг нь ч танихаа байсан. Шашны олон нэр томьёо хэрэглээнээс арчигдсан, үүний дунд бурхан гэх үгийг зөвхөн шарын шашны шүтлэг бишрэлтэй холбож ойлгохоо больсны бэлээхэн том илрэл бол хуучин цагийн европын сонгодог бүтээлүүдэд олонтаа дурдагддаг Орос хэлний Бог, Англи God, Франц Dieu, Герман Gott гэсэн үгсийг бурхан - тэнгэр гэж орчуулахдаа бичгийн их хүмүүс маань, 1-рт өөрсдөө Европын соёл Буддын соёл тэс өмнөө гэдгийг мэддэг төдийгүй, 2-рт уншигч олон нь энэ үгийг Будда гэж буруу ойлгоод дундад зууны францчууд буддист байжээ гэж хэрхэвч санахгүй гэдгийг мэддэг байсан бизээ. Зөвхөн тэр цагийн уран зохиол бүү хэл, манайхны барууны кино хөрвүүлэгт ч бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаад ямар ч асуудал гарахгүй байгаа нь энэ үгийн утга зөвхөн Буддын шашинд хамаатай гэсэн явцуу ойлголт ташаа болохыг харуулна.

Цахим холбоос

Бурхан  Commons: Бурхан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Бурхан 
Wiktionary
Wiktionary: Бурхан – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Tags:

Бурхан Үгийн тодорхойлолтБурхан Үгийн гарал үүсэлБурхан Орчин цагийн хэрэглээБурхан Цахим холбоосБурханМонотеизмПолитеизмШашин

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХүлэгүХатууШатарШүлтийн металлОрхон голОросУсны эрчим хүчДезоксирибонуклейн хүчилКарл МарксХавтгайСэлэнгэ мөрөнХандгайЭлсэн тасархайХүний эрхИрландМонголчууд Алтан улсыг дайлсан ньЕвропын ХолбооХовордсон зүйлБэгзийн ЯвуухуланМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоСар хиртэлтМонголын мөнгөн тэмдэгтЦоохор ирвэсЗүүнгарын Хаант УлсАрд АюушМолдавЭрх зүйМэргидХубилай хаанВекторӨмнөговь аймагХалимЭнэтхэгийн далайКүнзЭлэгний C вирусХийморийн дарцагБүгд Найрамдах Халимаг УлсИзраилЖавзандамба хутагтБилгийн тоололКиргизМонголын сонгуульМонгол Улсын гадаад харилцааАфрикДолгорсүрэнгийн ДагвадоржНаполеонГэсэрТөв мэдрэлийн тогтолцооСанчирНүдКапиталМонголын Нууц ТовчооАргонХашбаатарын ЦагаанбаатарБуурын гэрээШуурхай санах ойСүүАрдын хувьсгалАтрын аянЗамын хөдөлгөөний тэмдэгМөлхөгчБром4 сарын 24ТархиМонголчууд Солонгосыг эзэлсэн ньЗах зээлийн эдийн засагНүцгэн үртэнОлимпын наадамЗан араншинДолоо хоногМандухай сэцэн хатанМонгол-Францын харилцааБеларусьОлон улсын нэгжийн системЗүүн Хойд АзиЭлектронЦагийн бүсБонд🡆 More