Архимедийн Хууль

Архимедийн хууль (англи.

Archimedes's principle, орос. закон Архимеда) нь шингэн зүйлд болон хий дотор бүрэн эсвэл хэсэгчлэн дүрэгдсэн биед үзүүлэх дээш чиглэсэн хөвөх хүч нь тухайн биеийн түрж орлуулсан шингэний жинтэй тэнцүү байна гэж тодорхойлдог. Архимедийн хууль бол шингэний механикийн үндсэн физикийн хууль юм. Уг хуулийг Сицилийн Сиракуз хотын эрдэмтэн Архимед МЭӨ 3-р зуунд нээсэн байна.

Тайлбар

Архимед "Хөвөгч биетүүдийн тухай" номондоо (МЭӨ 246 он) дараахь зүйлийг санал болгосон.

Шингэнд бүрэн эсвэл хэсэгчлэн байгаа аливаа биетийн түрж орлуулсан шингэний жинтэй ижил хэмжээтэй хүч тухайн биед үйлчилнэ.

Архимедийн хууль нь шингэнд хэсэгчлэн эсвэл бүрэн дүрэгдсэн аливаа хөвөгч биетийн хөвөх чадварыг тооцоолох боломжийг олгодог. Биет дээр үйлчлэх доош чиглэсэн хүч нь ердөө л түүний жин юм. Тухайн объектод үзүүлэх дээш чиглэсэн буюу хөвөх хүч нь дээр дурдсан Архимедийн хуулийн хүч юм. Тиймээс биетэд үйлчлэх цэвэр хүч нь хөвөх хүчний хэмжээ ба биетийн жингийн зөрүү юм. Хэрэв энэ цэвэр хүч эерэг утгатай байвал биет дээшилнэ; хэрэв сөрөг байвал тухайн биет живнэ, хэрэв утга тэг байвал тухайн бие саармаг хөвөх чадвартай, өөрөөр хэлбэл дээшлэх эсвэл живэхгүйгээр байрандаа үлдэнэ.

Архимедийн хууль газрын таталцалаар тодорхойлогддог тул жингүйдэлд уг хууль үйлчилдэгүй байна.

Tags:

Англи хэлАрхимедОрос хэлСицили

🔥 Trending searches on Wiki Монгол:

Брижит БардоДамдины СүхбаатарТогоонтөмөр хаанСэтгэл судлалНАТОИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтАвлигатай тэмцэх газарХөвсгөл аймагКамертонГалдан бошигт хаанХоол боловсруулалтИх Монгол улсын цэргийн тактикЦахилгаан гүйдэлХамаг МонголЕсөн эрдэнэЯпонВолейболЗэвПалеолитДэлхийн агаар мандалМонголын мөнгөн тэмдэгтНийгмийн ажилБодисОролт гаралтСугарМикро компьютерМексикМона ЛизаАртерийн судасМонгол улсын аймаг, нийслэлЭртний Грекийн философиХимийн тайлбарАльберт ЭйнштейнЦээрлэх ёсонМөнгөн тэмдэгтийн жагсаалтИх Монгол Улсын цэргийн зэвсэг, зэвсэглэлСолонгос үсэгТаван замын байлдаанАрван хоёр цагMicrosoft WindowsХар сүүлтЦаг агаарНатриАзотНисдэг тэрэгЦэргийн цолМорины уралдаанОюуны өмчЦагаан баавгайБархасбадьБөө мөргөлСүн ҮкүнТоннВавилониЯдууралЗарим амьтны насны нэрсАрван хоёр жилЗүүнгарын Хаант УлсХэт ягаан туяаХондурасМонгол Улсын төрийн далбааХимийн холбооМөөгХромосомХөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламжДүүрэг3 сарын 28Санжаагийн ӨлзийхүүЦаазаар авах ялАуксинХимиӨвөрхангай аймагРенчиний ЧойномПифагорХөнгөн цагаанМенежментНарСургалтын хөтөлбөр🡆 More