Протестант Урсгал

Протестант (Англи: Protestantism) урсгал нь Католик шашин дотроос гарч ирсэн урсгал юм.

17-18-р зууны үед баруун Европын орнуудад шинэчлэлтийн хөдөлгөөн гарсан. Энэ үеийг түүхэнд Шашны шинэтгэлийн үе гэдэг. Нийгэм, улс төрийн амьдралд шинэчлэлтүүд гарсан бөгөөд Католик сүмийн зэрэгтнүүд шашны хүрээнээс халин улс төрийн хүрээнд очсон нь Европчуудын дургүйцлийг хүргэж байлаа.

Протестант Урсгал
Христ Итгэлт урсгалуудын таних тэмдэг "Загалмай"

Түүх

Шашны шинэтгэл нь 16-р зуунаас эхэлсэн бөгөөд энэ нь Папын засаглалыг эсэргүүцсэн. Учир нь Папын засаг захиргаа нь Библийн үнэнээс гажиж эхэлсэн хэмээн шинэчлэгчид үзсэн байна. Шашны шинэтгэлийн хувьд хүмүүс гурван аргаар тэмцэж байсан ба энэ зэвсэгт тэмцэл, зөвхөн Библийн сургаал номлолыг дагах байдлаар, люуны дэвшлийн хүрээнд зэрэг байлаа. 16-р зууны үед Мартин Лютер, дараа нь Жон Калвин гэдэг санваартнуудын удирдлага дор Реформацийн хөдөлгөөн буюу Шашны шинэтгэл гүнзгийрсэн. Мартин Лютерийг Протестант урсгалыг хамгийн анх үүсгэн байгуулагч гэж үздэг. Хамгийн чухал шинэчлэлүүдийг тэрээр хийсэн бөгөөд хүмүүс латин хэлээрх Библи буюу Вулгат талаар Ромын Католикчууд юу яриад байгааг нь ойлгохгүй байсан тул санваартнууд дураараа хууль дүрэм гаргадаг байдлыг Мартин Лютер Библийг Герман хэл рүү хөрвүүлснээр илчилсэн байна. Тэрээр Брандбургийн их сургуулийн профессор байсан ба мөн католик шашны санваартан хүн байсан. Тэр 1517 оны 5 сард Брандбург сүмийн хаалган дээр 95 сэдэвтэй тунхаглал Брандбургийн Альбертэд хандаж гаргасан. Энэ тунхаглалд:

  • Христийн чуулганууд Ромын Папын захиргаанаас гарах.
  • Хүн гагцхүү итгэлээр Тэнгэрбурханы нигүүлслээр аврагдана.
  • Европын соёлт орнууд Ариун Библийг үндэстнийхээ хэлээр орчуулж өөрийнхөө хэлээр сурах ёстой зэрэг байлаа.

Уг шашны шинэтгэл хийгчдийг тухай үед "Тэрс үзэлтнүүд" гэж нэрлэж байсан бөгөөд энэ нь латин хэлээр Протестант гэсэн үг юм. Реформацийн хөдөлгөөн улам ширүүссээр 1525 онд Тариачны бослого, түүнчлэн Гэгээн Сиэгэ гэгч Ромын Папын туслах, удирдагч зэрэг олон хүмүүсийн дэмжлэгээр Лютерийн тунхаглалууд тархсаар байлаа. Энэ бүхэн оргилдоо хүрэхэд Протестант гэх шинэ Христ Итгэлийн урсгал бий болжээ.

Урсгал

Протестант урсгал нь итгэл бишрэлийн хувьд олон янз байдаг. Дотроо маш олон урсгал болоод хуваагддаг болохоор их ярвигтай. Протестант нь дотроо хэдэн урсгалд хуваагддаг эсэх нь эргэлзээтэй боловч хамрах хүрээний хувьд том гэдэг утгаар нь хувааж болно. Энэ нь:

  • Пресбитериан (Presbyterian)
  • Баптист (Baptist)
  • Лютеран (Lutheran)
  • Методист (Methodist)
  • Пентекост (Pentecost)
  • Харисматик (Charismatic)
  • Адвентисти
  • Эвангелион

Tags:

Англи хэлЕвропКатолик шашин

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол хаадын ургийн хэлхээУсны эрчим хүчМонгол Улсын төрийн дуулалОлон улсын нэгжийн системХятадын хотын жагсаалтДобу мэргэнУлсын Их ХуралДээрэлхүүМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедЦагаадайн УлсХимийн тайлбарЗүрхМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоБулаг (усан мандал)Дэлхийн улс орны жагсаалтКилограммЭндотермик урвалБөө мөргөлНацагийн ЖанцанноровАргентинПрограм хангамжСугарСингапурАлтан улсЕвропын ХолбооЦахилгаан оронСөүлМонголын улс төрДөрвөлжин булшОёдлын машинУзбекистанВэб сайтПунсалмаагийн ОчирбатНайманСэлэнгэ аймагХорлоогийн ЧойбалсанМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтТүүхЧехХидан УлсУкраинНуурБанкЧин улсАж үйлдвэрийн хувьсгалБүдүүн гэдэсДөрвөн Ойрадын холбооХүчилБохир усМонголын түүхНатриХаруул зангиКапитализмТуул голЭнэтхэгКатализаторЦахилгаан гүйдэлВьетнамДашдоржийн НацагдоржГитарХэнтийн нурууМандухай сэцэн хатан (кино)ТемпературАрдын түр засгийн газарМазаалайНүдОктябрийн хувьсгалТөв мэдрэлийн тогтолцооМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсЕсүс ХристЭдип хаанЭлектролит диссоциациУлаанбаатарКалиУильям ШекспирМатематикБямбын РинченЗамын хөдөлгөөний тэмдэг🡆 More