Тунгалагийн Санчир

Тунгалагийн Санчир (1989 оны 4-р сарын 8-д төрсөн) нь одоо Монгол улсын сагсан бөмбөгийн SBL Хасын Хүлэгүүд багт тоглодог Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм.

Тэрээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм. 2015 оны 4-р сарын 1-нд Филлипиний сагсан бөмбөгийн лигийн Barangay Ginebra San Miguel багт тоглож эхэлсэн ба өмнө Монголын хамгийн том лиг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны лигийн Мон-Алтиус Мадимос Шонхорууд багт тоглож байсан.

Тунгалагийн Санчир
№ 14, 9
Хамгаалагч, Довтлогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1989 оны 4 сарын 8 (1989-04-08) (35 настай)
Төрсөн газар Монгол улс, Улаанбаатар хот
Ахлах сургууль 40-р сургууль
(Монгол улс, Улаанбаатар хот)
Биеийн өндөр 1 м 93 см
Биеийн жин 90 кг
Замналын мэдээлэл
Коллеж Отгонтэнгэр их сургууль
Мэргэжлийн замнал 2007–өнөөг хүртэл
Лиг Монголын Үндэсний Сагсанбөмбөгийн Холбоо
Замналын түүх
2007-2010 Таван Толгой Трансын Ёлууд
2011-2013 Баянзүрх Буллз
2012-2014 СБЛ Хасын Хүлэгүүд
2014-2015 Мон-Алтиус Мадимос Шонхорууд
2015 Barangay Ginebra San Miguel
2015-2016 Баянгол Сэнтоза Ирвэсүүд
2016-өнөөг хүртэл СБЛ Хасын Хүлэгүүд

СанчирМонголын үндэсний шигшээ багт 2009 оноос багтаж эхэлсэн ба, хамгийн сүүлд 2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлэн тус тэмцээнд 8-р байранд шалгарсан ба Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн том амжилт үзүүлсэн юм.

Сонирхогчийн замнал

Ахлах сургууль

Санчир бага наснаасаа Баянгол дүүргийн 40-р дунд сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Түүний анхны сагсан бөмбөгийн дасгалжуулагч нь тус сургуулийн биеийн тамирын багш Мэндсайхан байжээ. Мэндсайхан багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийн сагсан бөмбөгийн спортод дуртай болсон ба 8-р ангиасаа эхлэн сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт багтан дотоодын олон уралдаан тэмцээнүүдэд оролцож түрүүлж байсан.

Коллеж

2007 оноос Санчир Отгонтэнгэр Их Сургуульд элсэн орж сагсан бөмбөгийн багт багтсан байна. Тэр үеэс эхлэн Монголын алдартай дасгалжуулагчдын нэг Ц.Цэвэрбалын удирдлага дор түүний хагас мэргэжлийн замнал нь эхэлсэн. Их сургуулийн 2 дахь жилээсээ Цэвэрбал дасгалжуулагчийн дасгалжуулдаг ХҮДС-н Ёлууд багт тоглох болсон байна. Ёлууд багтай нэгдсэн эхний жилдээ оюутны сагсан бөмбөгийн Лигийн аварга болсон ба Санчир тухайн тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор шалгарсан байна. Бусад тэмцээн уралдаануудад тэрээр багаа тэргүүлэн оролцож тухайн үедээ дийлдэшгүй баг нь байж чадсан байна.

Мэргэжлийн замнал

18 настайгаасаа эхлэн Таван Толгой Трансын Ёлууд багт тоглож эхэлсэн ба, эхний жилдээ Ёлууд аваргын төлөө Хараагийн Харцагууд багтай тоглон ялагдсан байна. Тухайн улирлын дараа зун Санчир эрчимтэй бэлтгэл хийснээр дараа улирлаас Санчирыг Цэвэрбал дасгалжуулагч Ёлуудын гарааны тоглогч болгосон байна. Улмаар тус улиралдаа санчир Лигийг оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн ба ялсан юм. Санчир тухайн улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогчийн шагналыг хүртсэн.

2010 оноос Санчир МСБХ-д шинээр нэгдсэн Баянзүрх Буллз багт тоглохоор болсон ба 2011 оны МСБХ-ны бүх оддын тоглолтод тоглогчдыг тэргүүлэн Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэнээр түүний нэр хүнд улам ихээр өссөн байна. 2011-2012 оны улиралаас Санчир лигийн хамгийн нэр хүндтэй багуудын нэг, лигийн 3 удаагийн аварга СБЛ Хасын Хүлгүүд багт тоглохоор болсон ба тэр жилдээ Хүлгүүд аваргын төлөө Санчирын өмнөх баг Буллзтэй таарч тоглосон боловч финалын цувралд 4-2 харьцаатай Баянзүрх Буллз баг ялалт байгуулсан байна.

2013-2014 оны улиралд Хүлгүүд Лигийн тэмцээнд дахин амжилттай оролцож Финалын шатанд шалгарсан ба тэдний өрсөлдөгч нь лигийн хүчирхэг багуудын нэг Альянс Тех Харцагууд баг байв. Гэхдээ энэ удаа Санчир болон түүний баг цувралын турш илт илүүрхэн аварга хүртэж, Санчир өөрийнхөө анхны лигийн цомыг хүртсэн юм. Мөн тус цувралд Санчир багаа тэргүүлэн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг хүртсэн.

2014-2015 оны улиралд Санчир Мон-Алтиус Мадимос Шонхорууд багт тоглохоор 2 жилийн гэрээ хийсэн ба, түүнтэй хамтрахаар АНУ-аас домогт Лос Анжелес Лэйкерс багт хүчин зүтгэж байсан Смүш Паркер ирсэн байна. Тэд хамтдаа амжилттай тоглож лигийн улирлыг 4-р байраар дуусган плэйоффын шатанд шалгарсан. Гэвч эхний шатанд #5-р байраар шалгарсан Танан Гарьд багтай таарч ялагдсан. Санчир 30.1 оноо, 8.3 сба, 3.9 дамжуулалт дундажлан Лигийн тэмцээнийг дуусгасан.

2015 оны 4-р сарын 1-нд Санчир Филиппиний сагсан бөмбөгийн холбооны Barangay Ginebra багт нэгдсэнийг зарласан байна.

Олон улсын уралдаан тэмцээн

2009 онд Лигийн Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч шагналаа авсны дараа Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Солонгосын иргэн Пак Сун Гин түүнийг шигшээ багт тоглохыг хүссэн ба түүний анхны олон улсын тэмцээн нь Хонконгод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Түүнээс хойш Монгол улсаа төлөөлөн олон улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож ирсэн байна.

2013 онд Дэлхийн Универсад наадамд Монголын үндэсний шигшээ багт багтан, дунджаар нэг тоглолтод 28 минут тоглон, 20.8 оноо авч 5.6 удаа самбараас бөмбөг авч байв. Тэгснээр энэ тэмцээний онооны аварга болсон. Онцлох тоглолтуудын нэг нь хүчирхэг Японы багийн эсрэг хожлын 3 онооны шидэлтийг оруулсан тоглолт байлаа. Энэ тэмцээнд Монгол улс амжилттай оролцож 16-р байрыг эзэлсэн юм.

2014 Азийн наадам

2014 оны Азийн наадамд Санчир дахин багаа оноогоор тэргүүлсэн юм. Энэ тэмцээнд Монголчууд түүхэндээ хамгийн том амжилтаа гаргахад Санчир голлох байр суурийг эзэлсэн юм. Хөх Чононууд тэмцээнээ хамгийн эхний хасагдах шатны тоглолтуудаас эхлүүлсэн ба эхний шатанд Хонконг, Мальдив, Кувейтийн багуудтай А хэсэгт багтсан байна. Эхний тоглолт Хонконгийн багийн эсрэг тоглож, Санчир 31 оноо 13 самбараас бөмбөг авалт аван Монгол улсын шигшээ баг Хонконгийн багийн эсрэг 86-77 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Дараагийн тоглолтонд Мальдивын багийн эсрэг хялбар ялалт байгуулж 112-54 харьцаатай тоглолт өндөрлөсөн. Энэ тоглолтод Санчир ердөө 11 минутыг талбайд өнгөрүүлж 10 оноо авсан байна. Хамгийн сүүлийн чухал тоглолтоо Кувейтийн багийн эсрэг хийж ердөө 1 онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн байна. Тоглолт дуусах үед Санчир 2 онооны шидэлтээ амжилттай болгож 1 оноогоор илүү гарсан боловч түүний дараа Кувейтийн багийн довтолгооны үед алдаа хийсэн гэж үзэж 2 торгуулийн шидэлт өгснөөр 1 онооны зөрүүтэй Кувейтийн багийн давамгайллаар өндөрлөсөн. Энэ тоглолтонд Санчир мөн л багаа тэргүүлэн 23 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авсан байна.

Дараагийн шатанд Монголын шигшээ баг Дэлхийд чансаа дээгүүр ордог хүчирхэг Йорданы шигшээ багийн эсрэг тоглож түүхэн ялалт байгуулснаар Монгол улс түүхэндээ анх удаа Азийн наадмын хагас шигшээ тоглолтод шалгарсан юм. Энэ тоглолтод Санчир 19 оноо 7 самбар авсан бол, Баттүвшиний Билгүүн 26 оноо 10 самбар авч багаа тэргүүлсэн байна. Дараагийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Солонгосын багийн эсрэг тоглож эхний хагаст оноогоор тэргүүлж байсан боловч туршлагатай Солонгосын баг оноог эргүүлэн ялалт байгуулсан. Санчир бүх тоглогчдыг тэргүүлэн 24 оноо авсан.

Хагас шигшээд Монголын шигшээ баг Хятад, Иран, Японы багуудтай нэг хэсэгт орсон юм. Шахуу хуваарьтай уг тоглолтуудад ялагдал хүлээснээр Монголын шигшээ баг 7-р байрын төлөө тоглолтонд Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцсон Филиппиний шигшээ багтай тоглохоор болсон. Тоглолтыг мөн л тэргүүлж эхэлсэн боловч эцсийн мөчид ялагдал хүлээснээр 8-р байранд шалгарсан юм. Монголын шигшээ баг уг тэмцээнд тун шахуу хуваарьтай, уг тэмцээний хамгийн олон тоглолт болох 10 тоглолтыг 9 өдрийн дотор хийж их ядарсан боловч Тайвань, Кувейт, Йорданы багуудын урд 8-р байраар дуусгасан юм.

Хувийн Амьдрал

Санчирыг түүний ээж Тунгалаг нь өсгөсөн ба түүний аав Баяраа болон өвөө Дамдин нар нь Монголын алдартай бөхчүүд байсан байна. Санчир гэргий Сарнай болон нэг настай Энэрэл нэртэй хүүтэйгээ амьдардаг.

Санчир Буддын шашин шүтдэг. Түүний дуртай НБА-ын тоглогч нь Коби Брайант ба Лос Анжелес Лэйкерс багийн фэн юм байна.

Холбоосууд

Tags:

Тунгалагийн Санчир Сонирхогчийн замналТунгалагийн Санчир Мэргэжлийн замналТунгалагийн Санчир Олон улсын уралдаан тэмцээнТунгалагийн Санчир Хувийн АмьдралТунгалагийн Санчир ХолбоосуудТунгалагийн СанчирМонгол улсМонголчууд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Органик химиНайрал хөгжимТөмөр (химийн элемент)Монголын цахилгаан станцын жагсаалтДэлхийн нэгдүгээр дайнСүрьеэКоммунизмЧулуун зэвсгийн үеАрван хоёр цагГол мөрөнСөүлАрдчилалТогоонтөмөр хаанХоол боловсруулалтДалайн экосистемШээсний шинжилгээХархорумын мөнгөн модБудХятадын түүхДулаанЗунХийХөрөнгө оруулалтХүчиллэг борооДэд бүтэцДархан-Уул аймагХовордсон зүйлБаруунтанУсан мандалRokit BayНьютоны хуулиудКүнзийн сургаалБайгальБүжигАж үйлдвэрСэлэнгэ аймагАдольф ХитлерБутанҮзэмчинКарл МарксНил мөрөнТоннЕсөн эрүүЧинагийн ГалсанХүйтэн оргилГарагУлсын утасны кодуудын жагсаалтГенийн инженерчлэлПунцагийн ЦагаанКонденсаторМандал сумНүүрс усУвс аймагБөртэ Чино1989 онДолоон БурханЭволюциИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтШинэ эргэлтийн бодлогоНаран цэцэгЗэвДолгорсүрэнгийн СумъяабазарБор гөрөөсСур харвааГүн ухаанЖамбын БатмөнхГазрын яст мэлхийХромосомГэлэгийн ОдонОлимпын наадамЗүрхМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедМөнгөПотенциал энергиКалиУргамлын амьдралын хэлбэрЦахиагийн ЭлбэгдоржТангуд улс🡆 More