Ерөө Сум

Ерөө нь Сэлэнгэ аймгийн сум юм.

Сумын төвөөс зүүн урагш 66 км зайд Бугант тосгон оршино. Ерөө сумын төвийг Тавин гэдэг.

Ерөө сум
ᠶ᠋ᠢᠷᠦᠭᠡᠰᠤᠮᠤ
Ерөө Сум
УлсЕрөө Сум Монгол
АймагЕрөө Сум Сэлэнгэ
Сумын төвТавин
Газар нутаг
  Нийт8,203.51 км2 (3,167.39 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 7,078
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
43010

Түүх

Ерөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай Буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1931 оны 5 дугаар тогтоолоор Ерөө гэгдэх болов. 1933 онд 596 өрх, 2100 хүн, 23.5 мянган малтай байжээ. Ерөө сумын нутагт 1924 онд Буриад хошууны бага сургууль, харилцан туслалцах хоршооны салбар /1930/, хүний бага эмчийн салбар /1935/, холбооны салбар /1937/, хорих газар /1941/ байрлаж байв. Тус сумаас 1971 онд одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.

Газар зүй

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь баруун урд хэсгээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, урд хэсгээрээ Төв аймгийн Мөнгөнморьт сумтай, зүүн урд хэсгээрээ Хэнтий аймаг, зүүн хэсгээрээ Орос улстай, хойд талаараа Хүдэр, Алтанбулаг сумдтай, баруун талаараа Дархан-Уул, болон Жавхлант сумтай хиллэн оршдог.

Хүмүүс

  • Н.Бямбацогт - Хөдөө аж ахуйн салбараас төрсөн анхны хөдөлмөрийн баатар
  • М.Алтангэрэл - Хөдөө аж ахуйн салбараас төрсөн хөдөлмөрийн баатар
  • Н.Лхамсүрэн - Хөдөө аж ахуйн анхны доктор цолтон

Tags:

БугантСумСэлэнгэ аймаг

🔥 Trending searches on Wiki Монгол:

УрлагХатуу дискӨнгөний бэлгэдэлНомХуульМонгол Ардын НамАСЕАНГалогенШашинЦусЦахилгаан оронНамсрайн СувдЕгипетНүүрс усЕкатеринбургНүүдэлчинУлс орнуудын газар нутгийн хэмжээДархлалын олдмол хомсдолАмиа егүүтгэхМонгол Улсын аймгуудУзбекистанМонгол-Оросын 1912 оны гэрээЦахилгаан хэлхээХэрэйдЦахиагийн ЭлбэгдоржГазрын тосФизикЧин Улсын эрхшээл дэх Монгол оронБутанАнаашДува сохорАлтан улсХиагтыг чөлөөлөх тулалдаанВена (анатоми)МасштабПрокси серверТөмөр (химийн элемент)Тэрхийн цагаан нуурЧингис хааны дөрвөн хүлэг баатарHTMLЛувсанжамбын МөрдоржӨгөгдөлМинжиддоржийн ХанддоржМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсФрейдизмМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтКазахуудКельвинКатализаторАрсланНатурал тооАрабын Нэгдсэн Эмират УлсУур амьсгалЦусны сийвэнГалдан бошигт хаанБөө мөргөлРенчиний ЧойномТөв аймагМеталлБразилМэдрэлийн системМонгол-Оросын 1921 оны гэрээҮндэсний бөхДиодYouTubeБүрэн эрхт улсДаралтХимийн индикаторСудрын чуулганЦахилгаан дамжуулагчМонголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэлМонгол хаадХөгжимДэлхийн нэгдүгээр дайнЦахилгаан соронзонАрван хоёр цаг🡆 More