Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ, Англи: European Bank for Reconstruction and Development, EBRD) нь 1990 оны гэрээний үндсэн дээр байгуулагдсан.
Түүнийг зохион байгуулахад Европын 40 орноос гадна АНУ, Канад, Марокко, Египет, Израйль, Япон, Шинэ Зеланд, ЗХУ, Чехсловак, ХБНЮУ зэрэг улсууд оролцсон бөгөөд ЗХУ, Чехословак, Югослав задарсны дүнд тэдгээрийн хувьцааг шинээр бий болсон улсуудад хуваарилсан. Түүний гишүүнээр Европын орнуудаас гадна ОУВСангийн гишүүн орнууд байх боломжтой. ЕСБХБанкны гол зорилго бол зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орнуудад болон бизнес эрхлэх санаачилга, хувийн секторыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Захирлуудын зөвлөл 23 гишүүнээс бүрдэх ба үүний 11 захирлыг Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банкаас сонгоно, 4 захирлыг ЕСБХБанкнаас тусламж авах эрхтэй Төв болон Зүүн Европын орнуудаас, 4 захирлыг Европын бус орнуудаас 3 жилийн хугацаатай сонгоно. ЕСБХБанк нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
ЕСБХБанкны удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл ба түүнд оролцогч банк бүрээс хоёр орлогч дарга орно. ЕСБХБанкны бүх эрх хэмжээ зарчмын хувьд удирдах зөвлөлийн онцгой эрх бөгөөд үйл ажиллагааны зарчмын асуудлыг шийдвэрлэнэ. Удирдах зөвлөл нь дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:
Захирлуудын зөвлөгөөний хурал жилд 1-ээс доошгүй удаа болно.
This article uses material from the Wikipedia Монгол article Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.