Алтанмед Эмнэлэг

Алтанмед эмнэлэг (2020 онд байгуулагдсан) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод дүрс оношилгоо, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, сургалт судалгаа, эрүүл мэндийн соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн сүлжээ эмнэлэг юм.

Алтанмед эмнэлэг
Хууль эрх зүйн хэлбэрХувийн хэвшил
Аж үйлдвэрийн салбарЭрүүл мэндийн салбар
Үүсгэн байгуулагдсан3 сарын 8, 2020; 4 жилийн өмнө (2020-03-08)
Монгол улс, Улаанбаатар хот.
Төв байрУлаанбаатар, Монгол улс
Үйл ажиллагааны бүс
  • Монгол улс
    • Улаанбаатар
      • Зайсан төв эмнэлэг
      • Хороолол салбар
      • Жуков салбар
      • Гандан ортой салбар
Удирдах хүмүүс
Үзүүлдэг үйлчилгээ
  • Нурууны өвчин,

    Нугалмын хөдөлгөөнт засал, Уламжлалт анагаах ухаан,

    Сэргээн засах эмчилгээ
Цахим хуудасwww.altanmed.mn

Алтанмед эмнэлэг нь анх нурууны уламжлалтын чиглэлийн мэргэшсэн эмчилгээ, үйлчилгээг дэлгэрүүлэх, уламжлалт анагаахын их эмч нарыг нугалмын хөдөлгөөнт заслын аргад суралцаж чадваржих бааз эмнэлэг болгох зорилгоор байгуулагдаж байжээ. Монгол эмч нарын санаачлан боловсруулсан нугалмын хөдөлгөөнт заслын аргад мэргэшсэн уламжлалт ангаахын болоод холбогдох салбарын их эмч нар энэ эмнэлэгт ажилладаг.

Түүх

Алтанмед Эмнэлэг
Алтанмед эмнэлгийн үүсгэн байгуулагч Н.Алтанхундага эмч

Анх 2020 онд, Монгол уламжлалт анагаах ухааны анхны эмч нарын нэг болох Нямхүүгийн Алтанхундага ОХУ-ын Санкт-Петрбург хотоос Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирээд Алтанмед эмнэлгийг байгуулжээ. Эхэндээ Алтанмед эмнэлэг нь цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр "Нугалмын хөдөлгөөнт заслын эмч нарын баг" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Алтанмед Эмнэлэг
Нугалмын хөдөлгөөнт заслын эмч нарын баг (2020/09/20)

Тухайн үед дэлхий дахинд тархсан Sars-Cov-2 цар тахлын нөлөөгөөр Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, цар тахлаас бусад өвчлөл нийгмийн анхаарлаас гадна байсан цаг үед Алтанмед эмнэлэг нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, нуруу-хүзүүний эмчилгээ, тусламж тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж иржээ.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Алтанмед эмнэлэг нь өвөрмөц эмчилгээний аргачлал боловсруулан, хөгжүүлж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтвортой, чанартай, жигд хүргэхийг хичээж ажиллажээ.

Хүн бүр ямар ч тансаг машин, урлагийн бүтээлтэй зүйрлэхээргүй үнэ цэнтэй, байгаль эхийн уран чамин, давтагдашгүй урлал билээ. Тийм ч болохоор байгаль эх танд зориулсан сэлбэгүүдийг давтан бүтээж хараахан чадаагүй хэрэг. Та ч, таны нуруу ч танд зориулагдсан цорын ганц бүтээл юм шүү. Жирийн эмч бидний сэтгэлээ шингээн хийдэг ажил маань таны эрүүл мэндийг, нурууны тань гоо сайхныг хадгалахад тусалбал бидний хөдөлмөрийн утга учир тэр юмаа. Алтанмед эмнэлгийн үүсгэн байгуулагч Н.Алтанхундага

Эмнэлгийн үйл ажиллагаа

Алтанмед Эмнэлэг
Алтанмед эмнэлгийн баг 2023.06.01

Алтанмед эмнэлэг нь "Нуруу, хүзүүний комплекс эмчилгээ" гэх уламжлалт, сэргээн засах, физик, нугалмын хөдөлгөөнт засал хосолсон өвөрмөц эмчилгээний аргачлалаар эмчилдэг.

Эмнэлгийн үндсэн багц эмчилгээ

  • Хүзүүний суулт, шохойжилтын эсрэг эмчилгээ
  • Нурууны суулт, шохойжилтын эсрэг эмчилгээ
  • Нурууны суулт, мэдрэл дарагдлын үеийн эмчилгээ
  • Нурууны мурийлтын эсрэг эмчилгээ
  • Аарцаг гажилт засах эмчилгээ
  • Мэс заслын дараах, нөхөн сэргээх эмчилгээ
  • Ясны сийрэгжилт, дарагдлын хугарлын үеийн эмчилгээ
  • Савны хий арилгах эмчилгээ
  • Зүрх голын хий илаарьшуулах эмчилгээ
  • Алжаал тайлах эмчилгээ

Эрүүл мэндийн сургалт

Алтанмед эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны нэг нь жил бүр тогтмол зохион байгуулдаг иргэд болоод эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд зохион байгуулдаг сургалт юм.

  • Нугалмын хөдөлгөөнт заслын сургалт
  • Иогийн багш нарт зориулсан сургалт
  • Иргэдэд зориулсан зөв дадал хэвшлийн сургалт.

Салбарууд

Одоогоор Алтанмед эмнэлэг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 5 салбар ажиллуулж байна. Алтанмед эмнэлгийн нэгдсэн утас нь +(976) 7707-1652 юм.

Салбарууд Хаяг Утас
Зайсан төв эмнэлэг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав гудамж 48, Эмералд ливинг хотхон, 2-р орц, 6-р давхар. (Хатан туул хотхоны баруун тал, Туул голын эрэг дагуу)

3 үгт хаяг: Чанарлаг.Буурь.Соёрхол, What3Words: chanarlag.buuri.soyorhol

+(976) 8922-1652
Хороолол салбар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, 33/2 байр 2-р давхар. (Чингүнжавын гудамж,Өргөө кино театрын урд, Coral center хажуу талд, KFC-ийн баруун талд).

3 үгт хаяг: Адилхан.Чадвар.Зоримог, What3Words: adilhan.chadvar.zorimog

+(976) 8921-1652
Жуков салбар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Энх тайвны өргөн чөлөө,Г.К Жуковын хөшөөний зүүн талд,

50/2 байр, 1-р давхар /террастай/

3 үгт хаяг: Гоёл.Бодно.Элслээ, What3Words: goyol.bodno.elslee

+(976) 8920-1652
Гандан ортой салбар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг , 11-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө 22, Гандантэгчэнлин хийдийн хойно, МҮИС-ийн байр, баруун жигүүр, 13-Р давхар.

3 үгт хаяг: хэлтэс.бахархам.хүлээн, What3Words:heltes.baharham.huleen

+(976) 8917-1652

Алтанмед Эмнэлэг

Алтанмед эмнэлэг (2020 онд байгуулагдсан) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод дүрс оношилгоо, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, сургалт судалгаа, эрүүл мэндийн соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн сүлжээ эмнэлэг юм.

Tags:

Алтанмед Эмнэлэг ТүүхАлтанмед Эмнэлэг Эмнэлгийн үйл ажиллагааАлтанмед Эмнэлэг СалбаруудАлтанмед Эмнэлэг ЭшлэлАлтанмед ЭмнэлэгАнагаах ухаанМонголУлаанбаатар

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол Улсын Их СургуульДорноговь аймагIP хаягЧихМуурӨнцөг (геометр)ЖоульНамсрайн СувдМонголын банкны жагсаалтСтандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээХориглолтМутацНянРамаданАристотельАдольф ХитлерИх Монгол Улсын цэргийн зэвсэг, зэвсэглэлНүдМонгол үндэстний хувцасКирилл үсэгЭдийн засгийн шинжлэх ухаанГовьсүмбэр аймагМонголын буддизмМонгол бичигДөрвөлжин бичигБаядБоржигинЧулуун зэвсгийн үеПроцессорСугарСургалтын хөтөлбөрЭтанол13-р зуунЧулууЧадраабалын ЛодойдамбаМөнх хаанДүүрэгКомпьютерын вирусДундговь аймагТемпературЦахилгаан соронзонГазрын тосЦөмийн зэвсэгШинжлэх ухаанФизикАтомТайжМассМонгол-Оросын харилцааНийгмийн ажилХэнтий аймагЯсДэлхийн царцдасУурагМодун шаньюйТүрэгДэлхийТайландПротонЯнь Ши ордны домогМонгол Улсын Зэвсэгт ХүчинЗүйлЛГБТМонголын Нууц ТовчооАнимэАммиакМихаил Калашников290 (рэппер)МөөгСудалгааIV ИванЕсөн эрдэнэСоронзИонЭрдэсШарын шашинПольшКиргиз🡆 More