Агуу Үзмэрч

Агуу үзмэрч бол 2012 оны өмнөд солонгосын түүхэн телевизийн цуврал юм.

Дүрүүдэд Чи Сон, Жи Жин Хи, Сун Чан Ыи, Ким Су Ён, И Юүн Жи нар тоглосон. Курёгийн үймээн самуун уналтын үед мэргэ төлөгчдийн хүч чадал улс орны хувь заяанд хэрхэн нөлөөлж буй тухай өгүүлдэг. SBS телеизээр 2012 оны 10-р сарын 10-аас 2013 оны 2-р сарын 7 хүртэл Лхагва, Пүрэв гараг бүрийн 21:55 цагаас 35 анги цацагдсан.

Үйл явдал Гонмин хааны хаанчлалын үеэс хэлдэг. Хэдийгээр энэ драма нь үзмэрч, мэргэ төлөгчдийн тухай өгүүлдэг мэт боловч уран зөгнөл багатай харин мэргэ төлгөөрөө дамжуулан хүч чадлыг олж авч улс төрийг хөдөлгөж хаадуудад зөвлөж улмаар тэдэнд хяналт тавих чадвартай хүмүүсийн тухай илүүтэйгээр өгүүлдэг. И Сон Ге бол Курё улсыг түлхэн унагасан генерал ба Чусон улсыг үүсгэн байгуулж анхны хаан нь болсон.

Муг Жи Сан бол авьяаслаг үзмэрч/төлөгч ба хүмүүсийн өнгөрсөн болон ирээдүйг харах чадвартай төрсөн. Түүнийг сүнсэнд автсан, хар шидийн хүчтэй гэж хүмүүс буруугаар итгэдэг.

Тэрээр Курёгийн улсын сүүл үеэр нас бие гүйцсэн үедээ мэргэ төлгийн эрдэмтэн болж газар зүй болон хүмүүсийн царайг уншиж бас хэр их азтай эсэхийг нь хэлдэг болжээ. Тухайн цагтаа тэр хавийнхаа хамгийн нөлөө бүхий хүн болжээ. Тэрбээр эцэст нь И Сон Ге генералийг дэмжиж солонгоын ирээдүйг бодитойгоор тодорхойлж Курё улсыг түлхэн унагааж Чусоныг босгох улс төрийн томоохон өөрчлөлт хийх түлхүүрийг атгаж буй "хааныг бүтээгч" болж хувирдаг.

И Жун Гын бол И Сон Ге генералийн бас нэгэн зөвлөх бөгөөд Жи Санийн өрсөлдөгч юм.

Хэ Ин бол эмч бөгөөд И Сон Ге жанжинтай хувь заяагаа холбосон ч үзмэрчид дурладаг.

Бан Яа бол залуу насандаа дууч эм болж зарагдсан боловч Гонмин хааны зөвлөхийн татвар эм болж хүү төрүүлж өгсөн эмэгтэй юм.

Гонмин хаан хүүг авч өөрийн хүүгээ болгож тэр хүү нь Курёгийн хаан болдог. Гэвч И Сон Ге төрийн эргэлт хийж түүнийг хаан ширээнээс нь буулгадаг.

Жүжигчид

  • Чи Сон - Муг Жи Сан
    • И Дэвид - залуу Жи Сан
    • Чой Ру Үн - бага насны Жи Сан
  • Жи Жин Хи - И Сон Ге
  • Ким Су Ён - Хэ Ин
    • Сун На Ын - залуу Хэ Ин
  • Сун Чан Ыи - И Жун Гын
    • Ну Ён Хаг - залуу Жун Гын
  • И Юүн Жи - Бан Яа
    • Паг Мин Жи - залуу Бан Яа
  • Жү Мин Ги - И Ин Им

Оригиналь саундтрек

  1. "Breaking Fate" - Park Gyu-ri of Kara
  2. "Flower" (kids version) - Shin Ye-rim
  3. "Flower" (adult version) - Yo Ar
  4. "Tears Flow" - Min Kyu
  5. "Just Once" - Kyuhyun of Super Junior
  6. "The Path to the Sky" - Chi Yeol
  7. "With You Being the Only Reason" - Ock Joo-hyun

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын түүхБөө мөргөлДауны синдромЭкологиТархиМонголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэлЭх оронч үзэлЗунFacebookГерманКальциЦагаан зээрМонгол Улсын Ерөнхий СайдУчиртай гурван толгойЦагаан хэрэмМанзуширын хийдЦусны бүлэгКельвинИталиСорхагтани БэхиМэлхийИзобар процессМанжийн эсрэг монголчуудын тэмцэлТаж МахалЁс зүйМазаалайДөрвөлжин бичигШвейцарТайландБуган чулуун хөшөөОйрадХөлбөмбөгПарисын олимп (2024 он)Архангай аймагСиньхайн хувьсгалХүнХүнүй голЧулуун зэвсгийн үеДезоксирибонуклейн хүчилДөргөнэДашдоржийн НацагдоржAppleХатуу дискБөөрДогсомын БодооНейронЗүйлМасштабЦахилгаан хэлхээИосиф СталинБар хэвлэлАмарсанааХөх Түрэгийн хаант улсХүчХар тамхиМаршаллын төлөвлөгөөБуриад ястанМонгол үхэрЧингис хааны дөрвөн нохойГүн ухаанАргонИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактАдам СмитБразилХамаг МонголМакро эдийн засагНэр үгТаван замын байлдаанӨвчинКомпьютерын сүлжээБулган голНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньТөв мэдрэлийн тогтолцооМаркетингЦахилгаан эсэргүүцэлХААН БанкЦаг хугацаа🡆 More