Bank of China Limited (хятад.
уламж. 中國銀行, хялбар. 中国银行, пиньинь Zhōngguó Yínháng, дуудлага. Чжунго Иньхан; товч. 中行, Чжунхан буюу BOC) — одоо ажиллаж байгаа Хятадын хамгийн ууган банкны үндсэн дээр байгуулагдсан, Хятадын санхүүгийн групп юм. Төв байр нь нийслэл Бээжинд байдаг. 2011 оноос хойш дэлхийн хэмжээнд системийн ач холбогдолтой банкуудын тоонд орсон.
Тус банк нь 1912 оны 2-р сарын 5-нд "Ta Ching Government Bank" банкийг өөрчилж үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Хятад улсын хамгийн ууган банк юм. 1912-1942 онуудад тус банк засгийн газрын нэрийн өмнөөс тухайн үеийн "дөрвөн том" банк болох "Central Bank of China", "Farmers Bank of China" болон "Bank of Communications" хамтран мөнгөн дэвсгэрт гаргаж байсан. Төв банкны чиг үүргийг "Central Bank of China", Хятадын Ардын банкинд шат дараалан шилжүүлсэн.
1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа тус банк нь гадаад эдийн засгийн үйл ажиллагаа, ялангуяа валют арилжааны чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Яваандаа тус банк гадаад сүлжээгээ хөгжүүлж, дэлхийн улс орнуудад салбараа нээжээ. 1994 онд "Bank of China" төрийн өмчит арилжааны банк болж, 2004 оны 8-р сарын 26-нд "Bank of China Limited" хувьцаат арилжааны банк болон өөрчлөгдсөн юм.
БНХАУ-ын хоёр дахь том банк болох "Bank of China" (BoC) 2006 оны 6-р сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр анх удаа хувьцаагаа арилжаалж, 8 тэрбум гаруй еврогийн ашиг олсон бол мөн оны 7-р сард тус банкны хувьцааг Шанхайн хөрөнгийн бирж дээр байршуулжээ.
2020 оны 5-р сард "Bank of China"-гийн хяналтад байдаг Азийн тэргүүлэгч лизингийн "BOC Aviation" компани Норвегийн агаарын тээврийн "Norwegian Air Shuttle" компанийн 12.67 хувийг худалдаж авсан.
Тус банкны хяналтын багц хувьцааг төрийн хөрөнгө оруулалтын "Central Huijin Investment Ltd" компаниар дамжуулан (2017 оны байдлаар 64,02 %) БНХАУ-ын Засгийн газар эзэмшдэг. Мөн "Bank of China" -ны хувьцааг "National Council for Social Security Fund" (2,55 %), "BlackRock, Inc" (2,03 %) болон "JPMorgan Chase & Co" (2,38 %) компаниуд эзэмшиж байна.
2015 оны 5-р сарын арилжааны эцсийн байдлаар "Bank of China"-гийн зах зээлийн үнэлгээ 199.1 тэрбум ам.доллар болжээ.
2020 оны байдлаар банкны үндсэн үйл ажиллагааны ашгийн 89 хувийг гүйлгээний үйл ажиллагаанаас олсон бгөөд үүнд: корпорацийн банкинг (38%), хувийн банкинг (39%), төрийн сангийн үйлчилгээ (12%) оржээ. Хөрөнгө оруулалт, даатгал нь тус банкны үйл ажиллагааны ашгийн 7 хувийг бүрдүүлсэн байна. Тус компани нь өөрийн болон олон улсын (Mastercard, Visa, American Express) хуванцар картуудад үйлчилгээ үзүүлдэг.
Банкны орлогын дийлэнх хувийг цэвэр хүүгийн орлого бүрдүүлдэг бөгөөд 2020 онд 568 тэрбум юанаас 416 тэрбум юань байна. 24.4 их наяд юанийн хөрөнгийн 13.8 их наяд нь зээл (үүний 8.6 их наяд нь аж ахуйн нэгж), 5.6 их наяд нь үнэт цаасны хөрөнгө оруулалт (үүний 3 их наяд нь Хятадын засгийн газрын бонд) байна. Хүлээн авсан хадгаламжийн хэмжээ 16.9 их наяд юань (үүний тал нь буюу 8.8 их наяд нь аж ахуйн нэгж) байв.
Үйл ажиллагааны гол бүс нутаг нь эх газрын Хятад (Хонконг, Макаог оруулахгүйгээр) бөгөөд 2020 онд группийн нийт хөрөнгийн 75%, үйл ажиллагааны ашгийн 70.5%-ийг бүрдүүлсэн байна. Хонконг, Макао, Тайвань нь хөрөнгийн 17%, үйл ажиллагааны ашгийн 23% -ийг бүрдүүлдэг. Группийн хилийн чанад дахь сүлжээ нь 61 улс дахь 559 салбараас бүрддэг бөгөөд хамгийн том нь Канад, Их Британи, Сингапурт байдаг ажээ.
Салбарууд Нью-Йорк (АНУ), Лондон (Их Британи), Парис (Франц), Милан (Итали), Франкфурт (Герман), Сингапур, Токио (Япон), Сөүл (БНСУ), Тайбэй (Тайвань), Коломбо (Шри-Ланк), Ханой (Вьетнам), Бруней, Жакарта (Индонез), Пномпень, (Камбож), Манила (Филиппин), Сидней (Австрали), Доха (Катар), Карачи (Пакистан), Дубай (АНЭ), Панам, Благовещенск (Орос), Кайманы арлууд.
Төлөөлөгчийн газар Стамбул (Турк), Манама (Бахрейн), Улаанбаатар (Монгол), Янгон (Мьянмар).
This article uses material from the Wikipedia Монгол article Bank of China, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.