8 Сарын 21

8 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 233 дахь (өндөр жил бол 234 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 132 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
7 сар · 8 сар · 9 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Үйл явдлууд

  • 1331 он - Унгарын хаан III Стефан Урос хэдэн сар үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэлдээний дүнд хаан суудлаа авч үлдэв.
  • 1770 он - Их Британийн аялагч Жэймс Күүк Австралийн зүүн хэсгийг нээн илрүүлж, Их Британийн газар нутаг хэмээн зарласан бөгөөд Шинэ Өмнөд Уэльс гэж нэрийджээ.
  • 1810 он - Францын маршал Жан Баптист-Бернадот Шведийн угсаа залгамжлах хунтайжаар сонгогдов.
  • 1888 он - Дэлхийн түүхэнд хамгийн анхны кассын машиныг зохион бүтээгч Уиллиам Сьюуорд Борроус албан ёсоор патентжуулав.
  • 1901 он - Үндэстний худалдааны зөвлөлүүдийн олон улсын нарийн бичгийн дарга нарын газар Копенхаген хотноо байгуулагдав.
  • 1911 он - Луврын музейн ажилтан Леонардо да Винчийн сод бүтээл болох Мона Лизаг хулгайлжээ.
  • 1914 он - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн хүч Самбре мөрнийг өгсөн ялалт байгуулав.
  • 1942 он - Дэлхийн хоёрдугаар дайн: Тенаругийн тулаанаар АНУ-ын арми Японы империалист армийг бут цохив.
  • 1957 он - ЗХУ холын тусгал бүхий R-7 Семёрка пуужинг амжилттай туршив. Энэ нь дэлхийн түүхэн дэх тив алгасагч анхны пуужин юм.
  • 1959 он - АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр Хавайг нэгдсэн улсын 50 дахь муж улс болгох шийдвэрт гарын үсэг зуржээ. Энэ өдрийг Хавайчууд албан ёсны баяр болгон тэмдэглэдэг билээ.
  • 1961 он - Америкийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн чухал байр суурь эзлэх Мотаун студи хамгийн анхны номер нэг хит дуугаа гаргажээ. Тус дууг The Marvelettes хамтлаг дуулдаг бөгөөд "Please, Mr.Рostman" гэдэг юм.
  • 1968 он - АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч бага Жеймс Андерсоныг Алдарын төлөөх медалиар нэхэн шагнах шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Ингэснээр хар арьст хүн тус медалийг авсан анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн байна.
  • 1983 он - Филиппиний сөрөг хүчний тэргүүн Бенино Акуиног Манилагийн олон улсын нисэх буудалд байхад нь халдаж, амь насыг нь хороожээ.
  • 1991 он - Латви улс албан ёсоор ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаарлагдаж байгаагаа зарлажээ.
  • 2001 он - Хуучин Югославын бүгд найрамдах Македон улсад болж байгаа иргэний дайныг харгалзан НАТО буюу Умард Атлантын Цэргийн Эвсэл энхийг сахиулах зорилгоор цэрэг оруулах шийдвэр гаргажээ.

Энэ өдөр төрөгсөд

  • 1165 он - Францын хаан II Филип (1223 онд нас барсан)
  • 1660 он - Францын инженер, математикч Хуберт Готье (1737 онд нас барсан)
  • 1754 он - Хийгээр ажилладаг гэрлийг зохион бүтээгч Уиллиам Мөрдок (1839 онд нас барсан)
  • 1765 он - Их Британийн хаан IV Уиллиам (1837 онд нас барсан)
  • 1936 он - АНУ-ын домогт сагсан бөмбөгч Уилт Чемберлэн (1999 онд нас барсан)
  • 1937 он - Эквадорын 59 дэх Ерөнхийлөгч Густаво Нобоа
  • 1939 он - Ботсвана улсын гурав дахь Ерөнхийлөгч Фестус Могаэ
  • 1956 он - "Их Хотын Секс" олон анкит киноны Самантагийн дүрээр нэрд гарсан Ким Кетрэлл
  • 1963 он - Марокко улсын хаан VI Мохаммед
  • 1967 он- "System of a Down" хамтлагийн гоцлол дуучин Серж Танкиан
  • 1973 он - Гүүгл хайлтын системийг үндэслэгч Сергей Брин
  • 1986 он - Олимпын наадмын ойрын зайн гүйлтийн төрөлд зургаан алтан медаль хүртсэн, Ямайкын гүйгч Усайн Болт
  • 1988 он - Польшийн шигшээ багийн ахлагч, Германы "Баейрн Мюнхэн" клубын тоглогч Роберт Левандовски

Энэ өдөр нас барагсад

  • 1940 он - ЗХУ-ыг үндэслэгч, "Улаан Арми"-ийн номлолыг бий болгосон Лев Троцкий (1879 онд төрсөн)
  • 1943 он - Нобелийн шагналт зохиолч, сэтгүүлч Хенрик Понтоппидан (1857 онд төрсөн)
  • 1947 он - Алдарт "Бугатти" брендийг үндэслэгч, инженер, бизнесмэн Этторе Бугатти (1881 онд төрсөн)
  • 1979 он - Италийн нэрт хөлбөмбөгч Жузеппэ Меацца (1910 онд төрсөн)
  • 1995 он - Нобелийн шагналт физикч, математикч Субрахманян Чандрасехар (1910 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд


8 Сарын 21  Commons: 8 сарын 21 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

8 Сарын 21 Үйл явдлууд8 Сарын 21 Энэ өдөр төрөгсөд8 Сарын 21 Энэ өдөр нас барагсад8 Сарын 21 Тэмдэглэлт баярууд8 Сарын 21Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Жамбын БатмөнхБаавгайСэргэн мандалтын үеХүлэгүТүүхэн эх сурвалжАж үйлдвэрДорноговь аймагКонусМонгол хувцасКазахуудЭсэн тайшДалайШагундалаЦахилгаан оронЦахилгаан дамжуулагчУлаан бурханВ эсМонгол хэлТөвөдМиланНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжБямбасүрэнгийн ШаравМанзуширын хийдМонгол ёс заншилFacebookХүнсний нэмэлт бүтээгдэхүүнАмарбаясгалант хийдСүхбаатарын талбайМэдээллийн технологиМодун шаньюйКальциСоёлЕвропЦөлжилтБөртэ үжинЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэНейронХар тамхиОйрадХархорумАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлБаян-Өлгий аймагМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалГовь-Алтай аймагЦагаан хэрэмДээрэлхүүМагниЮань улсын хаадЗах зээлийн эдийн засагНийгмийн институтНатрийн гидроксидТуул голМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтЭргүнэ хунгийн домогИл Хаант УлсДулдуйтын ДанзанравжааВикипедиаОдиссейПенициллинАрдын түр засгийн газарСур харвааИхэр (орд)ШашинХөх Түрэгийн хаант улсАлтНүцгэн үртэнАгаарын даралтХодоодИх ХуралдайХар-Ус нуурХөнгөн атлетикБайгал нуурМарианы хонхорШохойн чулууТамгагүй төрЭнх ургийн гэрээАвстрали33 дугаар сургууль🡆 More