Юрий Седых

Юрий Григориевич Седых (Украин: Юрій Георгійович Сєдих; Орос: Ю́рий Гео́ргиевич Седы́х, 1955 оны 6 сарын 11-нд төрсөн) нь Зөвлөлт-Украйны хөнгөн атлетикч бөгөөд дүүгүүр шидэлтийн дэлхийн дээд амжилтын эзэн юм.

Юрий Седых
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Юрий Георгиевич Седых
Төрсөн огноо 1955 оны 6 сарын 11 (1955-06-11) (68 настай)}
 
Медалиуд
Зуны олимп
Алт Монреаль 1976 Дүүгүүр
Алт Москва 1980 Дүүгүүр
Мөнгө Сөүл 1988 Дүүгүүр
Дэлхийн АШТ
Мөнгө Хельсинки 1983 Дүүгүүр
Алт Токио 1991 Дүүгүүр
Европын АШТ
Алт Прага 1978 Дүүгүүр
Алт Афин 1982 Дүүгүүр
Алт Штуттгарт 1986 Дүүгүүр

Седых 1967 оноос хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багшийг Владимир Иванович Воловик гэдэг байв. Тэрээр Буревестник нийгэмлэгээс гараагаа эхэлж, хожим Киев дэх Зэвсэгт Хүчний спортын нийгэмлэгт харьяалагдах болсон (Седых Зөвлөлтийн Армийн хошууч цолтой). 1973 онд ЗХУ-ын өсвөрийн шигшээ багт багтжээ. Тэрээр Германы Штуттгарт хотноо зохиогдсон 1986 оны Европын АШТ-д 86.74 м шидэж, дэлхийн дээд амжилт тогтоосон нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байна. Тус спортын түүхэнд 86 метрийн босгыг давсан тамирчин түүнээс гадна хоёрхон байдаг; Иван Тихон (86.73 м, дэлхийн дээд амжилтаас 1 см дутуу), Сергей Литвинов (86.04 м).

Бусад дүүгүүр шидэгчид дөрөв эргэж шиддэг бол Седых гурав эргээд л шидэлтээ гүйцэтгэдэг байв. Тэрээр бэлтгэл дээр гурав, дөрөв эргэлтийн алинаар ч ойролцоо амжилт үзүүлдэг байжээ. 1972 оноос түүнийг дасгалжуулах болсон Анатолий Бондарчук бол дэлхийн дүүгүүр шидэлтийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг байлаа. Седых бэлтгэл дээрээ тэмцээнд хэрэглэгддэгээс хөнгөн, эсвэл хүнд жинтэй дүүгүүр шидэх явдал элбэг байсан гэдэг. Тэрээр 1976, 1980 оны зуны олимп, 1986 оны Сайн санааны тоглолт, 1991 оны дэлхийн АШТ-д тус тус түрүүлж байв.

Өдгөө Седых АНУ-д жил бүр дүүгүүр шидэлтийн зуны сургалт зохион байгуулдаг бөгөөд Францын дүүгүүр шидэгчдийг дасгалжуулж байна. Түүний шавь нараас Николья Фигье 80.88 метрийн амжилт үзүүлээд буй.

Хувийн амьдрал

Юрийгийн анхны эхнэр Людмила Кондратьева мөн 1980 оны олимпийн 100 метрийн гүйлтийн аварга юм. Тэд 1980-аад оны дундуур гэрлэсэн ч хожим салжээ.

Хоёр дахь буюу одоогийн эхнэр Наталья Лисовская нь бөөрөнцөг түлхэлтээр 1988 оны зуны олимпод аваргалсан, бөөрөнцөг түлхэлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг (22.63 м). Тэд 1992 онд төрсөн Алексиа хэмээх ганц охинтой бөгөөд 2010 онд Сингапурт зохиогдсон өсвөрийн зуны олимпоос дүүгүүр шидэлтийн төрөлд алтан медаль хүртсэн, тамирчин гэр бүл юм. Седыхын гэр бүл өдгөө Францын Парист амьдардаг бөгөөд охин нь Францын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог байна.

Ном зүй

  • Е. Г. Богатырев (1982). Юрий Седых. Олимпийн наадмын баатрууд (in орос). Москва: Физкультура и Спорт.[permanent dead link]

Эшлэл

Өмнөх
Юрий Седых  Карл-Ханс Рием
Эрэгтэйчүүдийн дүүгүүрийн дэлхийн дээд амжилтын эзэн
1980 оны 5 сарын 16
Дараах
Юрий Седых  Юрий Тамм
Өмнөх
Юрий Седых  Юрий Тамм
Эрэгтэйчүүдийн дүүгүүрийн дэлхийн дээд амжилтын эзэн
1980 оны 5 сарын 16 – 1980 оны 5 сарын 24
Дараах
Юрий Седых  Сергей Литвинов
Өмнөх
Юрий Седых  Сергей Литвинов
Эрэгтэйчүүдийн дүүгүүрийн дэлхийн дээд амжилтын эзэн
1980 оны 7 сарын 31 – 1982 оны 6 сарын 4
Дараах
Юрий Седых  Сергей Литвинов
Өмнөх
Юрий Седых  Сергей Литвинов
Эрэгтэйчүүдийн дүүгүүрийн дэлхийн дээд амжилтын эзэн
1984 оны 7 сарын 3 –
Дараах
-
Өмнөх
Юрий Седых  Саид Ауйта
Дэлхийн оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч
1986
Дараах
Юрий Седых  Бен Жонсон

Tags:

Зөвлөлт Холбоот УлсОрос хэлУкраин хэлУкрайнХөнгөн атлетик

🔥 Trending searches on Wiki Монгол:

Цаазаар авах ялВьетнамын дайнДэлхийн хоёрдугаар дайнСэргээгдэх эрчим хүчАнхны долооХурдатгалДалайЦахилгаан цэнэгМөнгө (химийн элемент)Сагсан бөмбөгЭрчимжсэн фермийн аж ахуйИх Монгол улсын цэргийн тактикАрдчилалАртерийн судасЗорголхайрхан уулМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрХимийн урвалХалхӨгөгдөлУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтСудалгааМонгол дахь дэлхийн өвБаярсайханы ОрхонбаярУзбекистанАлгоритмБулган аймагТод бичигЖастин БиберЗэвТайванийн хотын жагсаалтТэмбүүХүн амын нягтралКирилл үсэгЭрх зүйБоловсролБорооБүгд Найрамдах УлсЭлэгний C вирусФосфорТөв мэдрэлийн тогтолцооДавтамжЗарааТогоонтөмөр хаанЦахилгаан үүсгүүрНарны аймагЖүгдэрдэмидийн ГүррагчааБавуугийн ЛхагвасүрэнСүхбаатар дүүрэгСоёмбоЭргүнэ хунгийн домогМонгол үндэстний хувцасДэд бүтэцКанадСарАнгли хэлАнандын АмарТоорил ханАрабын Нэгдсэн Эмират УлсНАТОЭнэтхэгЦонжин болдогМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтБүргэдТаван хошуу малНайманЖон ЛоккХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазАвтомашинФранцХархорумын мөнгөн модАрдын хувьсгалТанин мэдэхүйн онолГовь-Алтай аймагЦагийн бүсИнч (нэгж)Улс орнуудын газар нутгийн хэмжээДорнод аймаг🡆 More