Юйвэнь

Юйвэнь (Хятад: 宇文, < əbən < *çimgen, Түрэг хэлний өвс) — 3-4-р зуунд тодорч байсан сяньби үндэст овог аймаг байв.

Юйвэнь нь Хүннүгийн харьяаны татаб аймгаас гаралтай бөгөөд Лууха гол, Сунгари голын эхэнд нутаглаж байсан.

Түүх

Анх толгойлогч нь юйвэнь овогт Мохуай гэгч байсныг дүү Пухуэй нь залгамжилсан. Пухуэйг хүү Чюбучинь нь залгамжлаж, дараа нь хүү Могуйд ахлагчийн байр сууриа өвлүүлжээ. Могуй өмнөд сяньбийн эсрэг олон аймгийн эвсэл толгойлж, мужун овогтонтой байлдаж 302 онд шаньюй цолтой болж байв.

Могуйг хүү Сидугуань нь залган шаньюй болж мужунтай үргэлжлэн дайтаж, Жичөн (Жи балгас)-г довтолж байв. Удаан дайтсаны эцэст ялагдан дутаасан ба түүний орыг хүү Чидэгуй нь залгаж авсан. Чидэгуй Жяошуй голын эрэгт бэхлэлт үүсгэсэн боловч мужун Жэний довтолгоонд ялагдаж олон юйвэнь олзлогдон, түмэн хүн алагдав гэжээ. Юйвэнийг байлдан дагуулсан сяньбийн мужун овогтон 344 онд Түрүү Янь улсыг үүсгэсэн.

Юйвэнь овогтноос хожим Тай гэгч баатар тодрон 6-р зуунд Умард Жоу улсыг үүсгэж байсан.

Толгойлогч

Овог нэр Тэргүүлсэн он жил
нангиад сурвалжид бичсэнээр
Юйвэнь Мохуай 260-293 он
Юйвэнь Пухуэй 293 он-3-р зууны эцэс
Юйвэнь Чюбучинь 3-р зууны бөгс
Юйвэнь Могуй 3-р зууны төгсгөл - 4-р зууны эхэн (302 он?)
Юйвэнь Шидугуань 4-р зууны эхэн
Юйвэнь Чидэгуй 4-р зууны эхэн -333 он
Юйвэнь Идоугуй 333-345 он

Хожуу үеийн алдартанууд

Tags:

Овог аймагСяньбиТүрэг хэлХятад хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

БудЭлэгний C вирусХар тамхиЗах зээлийн эдийн засагМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаАргонАлтайн нурууУмард СолонгосНохой1 дүгээр сургуульМонголын түүхФридрих ХаекХиагтыг чөлөөлөх тулалдаанХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазАрилжааны банкХайлах температурГималайМонгол үндэстний хувцасБүргэдБаянхонгор аймагМонголын киноДэлхийн нэгдүгээр дайнИнч (нэгж)Нойр булчирхайХуульЧулуун зэвсгийн үеЦахиурДауны синдромНийгмийн институтМонголИсламОрхон голДэлхийн агаар мандалЯнгирЯтгаМолекулЗамын хөдөлгөөний тэмдэгКомпьютерын сүлжээБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжЭзлэхүүнАквариумын загасӨнгөЖимсХимийн холбооДотоодын нийт бүтээгдэхүүнПарагвайМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедНайдангийн ТүвшинбаярЦөлжилтАрмениФотосинтезШударга ёсЭргүнэ хунгийн домогОнон голЗэсИталиКомпьютерГар, хөл, амны өвчинМонгол ёс заншилТүшээт хан аймагЧин улсАжилгүйдэлГүюг хаанСоёмбо тэмдэгХимийн урвалХоньЕсөн эрдэнэAppleЧавхдаст хөгжмийн зэмсэгТранспирациЦагаан сарЭнейн дуулалМонгол улсын их дээд сургуулиудБогд хаанХовд аймагУлаанбаатарКабардино-БалкариЭмгэн хумс🡆 More