Энэтхэгийн Соёл

Энэтхэгийн соёл нь тус улсын олон мянган жилийн түүхийн хугацаанд ёс заншил, уламжлал, үзэл санаанаас бүрэлдэн улхмжлагдан ирсэн байна.

Түүхэн явцдаа Энэтхэгийн соёл орчин үеийн Энэтхэг улсын хил бөгөөд бүс нутгийг "Их Энэтхэг"-ээс давж Төв болон Зүүн Өмнөд Ази хүртэлх газар нутгийг хамарч байна.

Орчин үеийн Энэтхэгт улсын муж, тойрог бүр өөрийн соёл, шашны ялгаатай байдаг онцлогтой. Тус улсын Өмнөд, Хойд, Зүүн хойд хэсэг нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай бөгөөд бараг бүх муж улсууд өөрсдийн соёлын орон зайг бий болгосон байдаг. Энэхүү соёлын өвөрмөц олон талт байдлыг үл харгалзан улс орны нийтлэг түүхийн ачаар соёл иргэншлийн хувьд нэгдэж, үндэсний онцлогоо хадгалсаар ирсэн юм.

Энэтхэг бол зөвхөн Энэтхэгт төдийгүй дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлдэг Хиндуизм, Жайнизм, Буддизм, Сикхизм зэрэг шашны олон тогтолцооны өлгий нутаг юм. 10-р зуунаас Исламын шашны түрэмгийлэл, гадаадын ноёрхлын дараа Энэтхэгийн соёлд Перс, Араб, Түрэгийн соёл ихээхэн нөлөөлсөн. Эргээд Энэтхэгийн янз бүрийн шашин шүтлэг, уламжлал нь Зүүн Өмнөд Ази болон дэлхийн бусад хэсэгт нөлөөлсөн байна.

Уламжлал, ёс заншил

Гэр бүл

Энэтхэгийн зарим бүс нутагт өнөөг хүртэл хамтарсан гэр бүл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүнд уламжлал нөлөөлсөн байна. Энэ нь эцэг эх, үр хүүхэд, хүүхдийн хань ижил, үр удам хамтдаа амьдардагийг хэлж байгаа юм. Тогтсон бичигдээгүй хуулиар ийм гэр бүлийн тэргүүн нь хамгийн өндөр настан байдаг юм. Тэрээр бүх чухал асуудлыг шийдэж, амьдрах дүрэм журам тогтоох эрхтэй бөгөөд гэр бүлийн бүх гишүүд үүнтэй санал нийлэх ёстой юм.

1966 онд хийсэн судалгаагаар Оренштейн, Миклин нар Энэтхэгийн хүн амын тоо болон Энэтхэгийн гэр бүлийн бүтцэд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд Энэтхэгийн гэр бүлийн дундаж тоо 1911-1951 оныхтой ижил хэвээр байна. Дараа нь хотуудын өсөлт, эдийн засгийн хөгжлийн явцад уламжлалт хамтарсан гэр бүлүүд Энэтхэгт задарч тусдаа амьдарч эхлэсэн гэж үздэг.

Түүхээс харахад ихэнх энэтхэг гэр бүлд эрэгтэй хүн удам дамжиж өв залгамжилдаг байсан. 1956 онд залуу Энэтхэг улсын Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хууль ёсны өв залгамжлах эрхийг тэгшитгэсэн байна. Энэтхэгчүүд өв залгамжлагчиддаа өв хөрөнгө шилжүүлэх хууль ёсны хүсэл зоригийг улам бүр ашиглаж байгаа бөгөөд 2004 оны байдлаар Энэтхэг иргэдийн 20 орчим хувь нь энэ эрхээ эдэлсэн байна.

Энэтхэгт гэр бүл салалтын түвшин маш бага буюу 1% байна. Эхнэр нөхөр хоёрын харилцааг илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд гэрлэлтийн талаар шинжлэх ухааны судалгаа хомс байдаг. Энэтхэгт гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөөр байна. Хамгийн өндөр хувь нь хот суурин газрын хүн амын дунд байгаа юм. Гэр бүл салалтын 80 орчим хувь нь эмэгтэйчүүдээс үүдэлтэй байдаг гэсэн судалгаа байдаг байна.

Сүүлийн үеийн судалгаагаар Энэтхэгийн соёл заншлын дагуу тохиролцоогоор гэрлэх уламжлалаас зайлсхийж байна. 2005 онд Энэтхэгийн 33 муж, холбооны нутаг дэвсгэрт 41,554 өрхөд судалгаа хийхэд Энэтхэгт гэрлэлт сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад, Япон болон бусад орнуудад ажиглагдаж буй сайн дураар гэрлэх хандлагатай байгааг тогтоожээ.

Баяр наадам

Энэтхэг нь олон үндэстэн, олон шашинтай орон тул янз бүрийн шашны баярыг голлон тэмдэглэдэг. Энэтхэгт үндэсний дөрвөн баяр болох Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр, Бүгд найрамдах улсын баяр, Гандигийн төрсөн өдөр, 5-р сарын баярыг Энэтхэг даяар сүр жавхлантай, өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Мөн Энэтхэгийн олон муж, бүс нутаг давамгайлсан шашин шүтлэг, хэлээс хамааран тусгайлан өөрийн гэсэн амралтын өдрүүдтэй байдаг юм.

Навратри, Дивали, Ганеш Чатурти, Дурга Пужа, Холи, Угади, Ракша Бандхан, Дуссехра зэрэг Хинду шашны баярууд Энэтхэгт маш их алдартай байдаг.

Энэтхэгийн Соёл 

Энэтхэгт зарим баярыг өөр өөр шашны дагалдагчид нэгэн зэрэг тэмдэглэдэг. Үүний тод жишээ бол Хинду, Жайн, Сикх нарын нэгэн зэрэг тэмдэглэдэг Дивали, Буддистуудын Будда Пурнима баяр юм. Гуру Нанак Жаянти, Байсахи зэрэг Сикхийн баярыг Сикх болон Хинду шашинтнууд тэмдэглэдэг байна.

Ислам шашинтай иргэд (135 сая дагагч) Энэтхэгийн хоёр дахь том шашин юм. Энэтхэгт ажлын бус өдөр гэж зарласан Исламын баярууд бол Ураза-байрам, Курбан-байрам, Маулид ан-Наби, Муххарамын гашуудал болон Shab-e-Barat зэрэг юм.

Христийн шашин бол Энэтхэгийн гурав дахь том шашин юм. Энэтхэгт нийтдээ 23 сая Христийн шашинтан байдгаас 17 сая нь католик шашинтай. Энэтхэгт мөн Христийн шашны Зул сарын баяр, Сайн Баасан гарагийг баяр наадам болдог.

Хоол хүнс

Энэтхэгийн хоол нь Энэтхэгтэй адил олон янз байдаг. Энэтхэгийн гал тогоо нь олон тооны орц найрлагыг ашигладаг бөгөөд олон төрлийн бэлтгэсэн хоол, хоол хийх арга техник, халуун ногоо, амтлагч зэргийг ашигладаг. Салатаас эхлээд сүмс, цагаан хоолноос махан хоол, халуун амтлагчаас зөөлөн амтлагч, талхнаас амттан хүртэл Энэтхэгийн хоол нь маш нарийн олон төрөлтэй байдаг. Харолд Мак Ги: "Дэлхий дээрх ямар ч орон сүүг хоолны чухал бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэж буйгаараа Энэтхэгтэй харьцуулах аргагүй" гэж бичжээ.

Энэтхэг нь хоол хүнс халуун ногоо ихээр ашигладаг гэдгээрээ алдартай. Энэтхэгийн хоол нь шашин шүтлэгээс хамаарч өөр өөр байдаг бөгөөд энэ нь орон нутгийн бүтээгдэхүүн, соёлын олон янз байдал, улс орны олон янзын ястантай холбоотой. Энэтхэг хоолыг хойд, өмнөд, зүүн, баруун, зүүн хойд гэсэн таван төрөлд хувааж болно. Энэтхэгийн хоолны олон төрөлт байдал нь олон төрлийн халуун ногоо, ургамлын төрөл бүрийн хэрэглээ, олон төрлийн жор, хоол хийх аргатай холбоотой юм. Хэдийгээр Энэтхэгийн хоолны нэлээд хэсэг нь цагаан хоолтон байдаг ч олон уламжлалт Энэтхэг хоолонд тахиа, ямаа, хонь, загас ордог байна.

Хэл

Энэтхэгийн хүн ам маш олон хэлээр ярьдаг байна. Үүнд : ангика, ассам, beary bashe, бенгал, бхожпури, бодо, чхаттисгархи, догри, англи, гаро, гужарати, хинди, каннада, кашмир, кхаси, кокборок, конкани, магахи, майтхили, малаялам, манипур, марати, мизо, непал, ори, панжаби, санскрит, сантали, синдхи, тамил, телугу, тулу, урду.

2001 оны хүн амын тооллогоор Энэтхэгт хамгийн их хэрэглэгддэг хэл нь хинди, дараа нь бенгал, тэлугу, марати, тамил, урду хэл юм.

Хөгжим

Хөгжим бол Энэтхэгийн соёлын салшгүй хэсэг юм. Натя Шастра хэмээх 2000 жилийн настай санскрит бүтээлд хөгжмийн зэмсгийг ангилах таван ангиллын системийг ялгаж харуулсан байдаг. Эдгээр эртний системүүдийн нэг нь хөгжмийн зэмсгийг чичиргээний дөрвөн үндсэн эх үүсвэрт хуваадаг: чавхдас, мембран, цан цохих, үлээх.

Өнөөдөр Энэтхэгийн хөгжим нь шашны, ардын, алдартай, поп хөгжмийн олон төрлийг агуулдаг. Энэтхэгийн хөгжмийн хамгийн алдартай орчин үеийн хэв маяг нь кино ба Энэтхэгийн поп хөгжим (Индиапоп) юм. Кино хөгжим гэдэг нь Энэтхэгийн кино урлагт, тэр дундаа Болливудад зориулан тусгайлан зохиож, тоглосон өргөн хүрээний хөгжмийн зохиолыг хэлдэг бөгөөд тус улсын нийт хөгжмийн борлуулалтын 70 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Энэтхэгийн поп хөгжим нь Энэтхэгийн ардын болон сонгодог хөгжмийг барууны хөгжимтэй хослуулсан орчин үеийн хөгжмийн хамгийн алдартай хэв маягийн нэг юм.

Бүжиг

Энэтхэгийн Соёл 

Энэтхэг улс бүжгийн урлагт үргэлж халуун дотно, хүндэтгэлтэй ханддаг. Натя Шастра (Бүжгийн шинжлэх ухаан) болон Абхиная Дарпана (Abhinaya Darpana, буюу Дохио зангаа) нь санскрит хэл дээр хадгалагдан үлдсэн хоёр бүтээл юм. Эдгээр нь 1700-2200 жилийн настай гэж тооцдог.

Энэтхэг бүжиг нь 8 сонгодог хэлбэртэй бөгөөд ихэнх нь Энэтхэгийн домогуудын хөдөлгөөнийг агуулдаг ажээ. Энэтхэгийн Үндэсний Хөгжим, Бүжиг, Драмын Академи (India’s National Academy of Music, Dance, and Drama) үндсэн 8 сонгодог хэлбэрийг Энэтхэгийн сонгодог бүжиг гэж хүлээн зөвшөөрдөг байна.

Уран зураг

Энэтхэгийн эртний зургийг эртний үеийн хадны зураг гэж үзэж болно. Хадны сүг зураг нь бүх овгийн овог аймгуудад нийтлэг байсан бөгөөд хаалганы үүдэнд, түүнчлэн зочдын амьдардаг өрөөнд зурсан байв. Ажанта, Баг, Эллора, Ситтанавасал зэрэг газруудын агуйн зургууд, мөн сүм хийдийн зургууд нь байгалийн үзлийг хайрлан шүтдэг болохыг харуулж байна.

Уран барилга, архитектур

Энэтхэгийн Соёл 
Таж Махал

Энэтхэгийн архитектур нь орон зай, цаг хугацааны олон илэрхийлэлийг шингээж, шинэ санааг байнга шингээж ирсэн байна. Энэ бүхний үр дүн нь түүхийн туршид залгамж чанарыг хадгалан хөгжсөн архитектур юм. Зарим эртний архитектурын бүтээлүүд нь хот, байшингуудын гайхамшигтай зохион байгуулалтаар тодорхойлогддог Индусын соёл иргэншилд (МЭӨ 2600-1900) оноогддог байна. Эдгээр хотуудын төлөвлөлт, байршилд шашин шүтлэг, хааны засаглал чухал үүрэг гүйцэтгээгүй бололтой. Энэ хугацаанд шашин шүтлэгтэй улс орнуудын онцлог шинж чанартай өрөөнүүдийн архитектурын төрөл болох Буддизмын анхны суварга гарч иржээ. Буддагийн булшны бэлгэдэл хагас дугуй хэлбэртэй өрөөнүүд. Дээд тал нь шүхэр бүхий баганаар уралсан байдаг. Бурхан Буддагийн тухай домог, гэгээнтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой газруудад суварга барьж байжээ.

Исламын нөлөө гарч ирснээр Энэтхэгийн архитектур шинэ шашны уламжлалд дасан зохицсон. Фатехпур Сикри, Таж Махал, Гол Гумбаз, Кутб Минар, Улаан цайз нь энэ эрин үеийн бүтээлүүд бөгөөд өнөө үед ихэвчлэн Энэтхэгийн бэлгэдэл гэж үздэг. Энэтхэг дэх Британийн колоничлолын үед Индо-Сирацен зэрэг архитектурын хэв маяг, Европын Готик зэрэг хэд хэдэн хэв маягийн холимог чиглэл гарч ирэв. Виктория дурсгалын газар, Чхатрапати Шиважи Терминус бол үүний хамгийн тод жишээнүүд юм.

Кино урлаг

Болливуд бол Мумбай дахь хинди хэл дээрх алдартай кино студийн албан бус нэр юм. Болливуд болон бусад алдартай кино төвүүд (Бенгали, Каннада, Малаялам, Марати, Тамил, Пунжаби, Тэлугу) Энэтхэгийн асар том кино үйлдвэрийг бүрдүүлдэг бөгөөд тэдний үйлдвэрлэл нь гарсан киноны тоо, борлуулсан тасалбараараа дэлхийд тэргүүлдэг юм.

Энэтхэг улс нь К.Вишванат, Бапу, Сатяжит Рай, Гуру Датт, Адор Гопалакришнан, Шажи Н.Карун, Гириш Касаравалли, Шекхар Капур, Хришикеш Мукержи, Шанкар Наг, Гириш Карнад зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн кино урлагийн зүтгэлтнүүдтэй. Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн эдийн засгийн нээлттэй байдал, олон улсын кино үйлдвэрлэлийн үзүүлж буй гадны нөлөө зэргээс шалтгаалан үзэгчдийн сонголт ихээхэн өөрчлөгдсөн. Энэтхэгийн томоохон хотуудад тархсан мультиплексууд нь телевизийн бүтээлээр үйлчилгээ үзүүлэхээс орлого олох тогтолцоог мөн өөрчилсөн байна.

Боловсрол

Энэтхэг бол 14-өөс доош насны 360 сая хүн амтай, байнга өсөн нэмэгдэж буй хүн амтай асар том улс юм. Энэтхэгийн засгийн газар боловсролыг хүн амын бүх давхаргад хүртээмжтэй болгохыг хичээж байна (нийгмийн өөр өөр давхарга, ангийн тэгш бус байдлын асуудал байдаг). Үнэгүй сургууль, төлбөртэй сургууль аль аль нь байдаг.

Залуу энэтхэгчүүд аль хэдийн 3.5 настайдаа сургуулийн өмнөх насны анхны хичээлдээ явдаг (манайх шиг цэцэрлэг байдаггүй). Ерөнхий боловсролын сургуулийн байранд гурван настай болон түүнээс дээш насны хүүхдүүд хамт сурдаг. Бяцхан хүүхдүүдэд зориулсан хичээлийн өдөр нь 2-4 цаг үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд зураг зурж, англи цагаан толгой, тоо, яруу найраг сурч, бичгийн үндсийг сурдаг байна.

Дунд сургуульд 6-14 насны хүүхдүүд сурдаг. Сургуулийн сурагчид өдөр бүр 8 хичээлтэй байдаг. Сургуулийн хичээлүүдийн жагсаалт нь түүх, газарзүй, дүрслэх урлаг, хими, физик, биологи, математик, компьютерийн шинжлэх ухаан зэрэг ихэнх улс орныхтой ижил байна. Хүмүүнлэгийн хичээлд заавал англи, хинди болон Энэтхэгийн тухайн муж улсын орон нутгийн хэл орно. Мөн хуулийн үндэс, санскрит хэл заадаг байна. Үүний зэрэгцээ, уран зохиолыг сургуулийн сургалтын хөтөлбөрт тусад нь оруулаагүй бөгөөд зөвхөн англи, хинди хэлийг судлах хүрээнд хүүхдүүд Британи, Энэтхэгийн сонгодог уран зохиолын бүтээлүүдтэй бага зэрэг танилцдаг (ихэвчлэн богино өгүүллэгүүдийг уншдаг бөгөөд бүрэн, урт бүтээлүүдийг хураангуй хэлбэрээр судалдаг).

Энэтхэгт заавал эзэмших боловсролд 10 анги багтдаг бөгөөд 11, 12-р анги нь ахлах сургууль эсвэл коллежид аль нэгийг төгсөж болно. Ахлах сургуулийн боловсрол (High school) төлбөртэй бөгөөд сурагчдыг их, дээд сургуульд элсэхэд бэлтгэдэг гол үүрэгтэй.

Tags:

Энэтхэгийн Соёл Уламжлал, ёс заншилЭнэтхэгийн Соёл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сүхбаатар аймагБөртэ ЧиноЛинзЦагаан сарЧингис хаанЭлсэн тасархайБүгд Найрамдах Монгол Ард Улс1990 оны Монголын ардчилсан хувьсгалВекторМонгол хэлМонголын түүхЗорголхайрхан уулБямбасүрэнгийн ШаравЖоульМонгол хаадАмарбаясгалант хийдRokit BayУчиртай гурван толгойОйрадНуклейн хүчилФилиппинYouTubeЦахиагийн ЭлбэгдоржТоннИталиМазаалайСаарал чоноЭнэтхэгийн философиНамбарын ЭнхбаярДоголон ТөмөрЦахилгаан дамжуулагчВолейболҮндсэн хуульХорлоогийн ЧойбалсанХимийн холбооХотжилтНийгмийн институтГэр бүлХоёр нутагтанЗан араншинУсан мандалБат бөхийн онолХөрсҮндэсний эрх чөлөөний хувьсгалЧин улсОктябрийн хувьсгалМексикГанМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоАмин хүчилАзийн орнуудын жагсаалтЦагаадайн УлсСоёлӨөлдТоргуудХовордсон зүйлЭмгэн хумсМонголын спортFacebookХүүхэдСартуулЯнгирЖимсЧехДолоодугаар сарын нэгний түйвээнНаадамБалар эртний үеНүүрс4 сарын 25Дөрвөлжин бичигДавтамжОтгонтэнгэрРНҮндэсний бөхВаско да ГамаЦогт хунтайжийн хадны бичээсНеолит🡆 More