Пловдив

Пловдив (болг.

6,000 гаруй жилийн түүхтэй тус хот нь хүн төрөлхтний хамгийн урт түүхтэй хотуудын нэг болно. Эрт цагт Филиппоуполис гэгддэг байсан тус хот нь өдгөө Болгарын өмнөд хэсэг дэх Пловдив мужийн засаг захиргааны төв бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ (Пловдив, Марица, Родопи). Болгар улсын эдийн засаг, зам тээвэр, соёл боловсролын чухал төв юм.

Пловдив
„Древен и вечен“
(„Эртний ба мөнх“)
Wappen von Пловдив Karte von Bulgarien, Position von Пловдив hervorgehoben
Үндсэн мэдээлэл
Улс: Болгар
Аймаг: Пловдив аймаг
Хүн ам: 505,663 (31.12.2018)
Газар нутаг: 102 км²
Хүн амын нягтрал 4,957.5 оршин суугч км2 тутамд
Газар зүйн солбицол: , 24° 45′ Д42° 9′ 0″ У, 24° 45′ 0″ З
Далайн т.д.ө: 160 м
Шуудангийн дугаар: 4000
Утасны код: (+359) 032
ТХ-ийн улсын дугаар:
Төрийн захиргаа
Засаг дарга: Иван Тотев
Эрх баригч нам: ГЕРБ
Цахим хаяг: www.plovdiv.bg

Пловдив хотын байгаа газарт Эртний Ромын хот байгуулагдахаас өмнө Фракийн суурин байжээ. Дундад зууны үед стратегийн чухал байрлалтай байсан тул Византийн Эзэнт Гүрэн, Болгарын Хаант Улсын хооронд шилжиж ирэв. 14-р зуунд Османы захиргаанд оржээ. 1878 онд Пловдив нь Османы эзэнт гүрний автономит бүс болох Зүүн Румелийн нийслэл болж, улмаар 1885 онд Болгар улс нэгдэхэд Болгарын Вант Улсын бүрэлдэхүүнд багтсан байна.

Пловдив хот нь Пловдивын тэгш өндөрлөгийн өмнөд хэсэгт, Марица голын хоёр эрэгт оршино. Зарим нь 250 метрээс ч дээш өндөртэй, сиенитэн чулуулаг бүхий долоон толгой дээр байгуулагдсан тул Болгарчууд "Долоон толгойн хот" гэж нэрлэх нь бий.

Зургийн цомог

Цахим холбоос

Пловдив  Commons: Пловдив – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

БолгарБолгар хэлСофи

🔥 Trending searches on Wiki Монгол:

Дулдуйтын ДанзанравжааАлаг мэлхий өрөхАймагГригорийн тоололТангуд улсОдиссейБадганЗүрхДэлхийн долоон гайхамшигМонгол орны гол мөрдЭдийн засгийн шинжлэх ухаанДауны синдромХиагтын гэрээЦагийн бүсДэлхийн улс орны жагсаалтТомас Альва ЭдисонШинэ засгийн бодлогоХонконгАрд АюушШээсний шинжилгээХрист итгэлМонголын замын хөдөлгөөний тэмдэгЦагадайТогоонтөмөр хаанХидан УлсХятадМодун шаньюйЦээрлэх ёсонБулчинИранЧехШвейцарДээлийн бүсХиргисүүрМенежментХовордсон зүйлАгаарын даралтТотем шүтлэгБарон Унгерн фон ШтернбергТуул голНүүдэлчинГэр бүлХар тугалгаХүлэгүАдольф ХитлерНийгмийн институтТахьАльберт ЭйнштейнНирун улсХошуудГомбожавын ЗанданшатарДашдоржийн НацагдоржДорнод аймагГарын таван хуруу (кино)АристотельВитамин АУргамалБогд хааны Засгийн газарХалтмаагийн БаттулгаЧингис хааны дөрвөн хүлэг баатарТөвөдHTMLНатурал тооЭтанолМанзуширын хийдСяньбиҮзэмчинМонгол овог аймгуудын жагсаалтИх Монгол улсын цэргийн тактикГэрээЭдийн засагРибонуклейн хүчилГазрын тосБиомассБурхан Халдун уул4 сарын 27Цагаан толгойЕгипетФосфор🡆 More