Олон нийтийн мэдээлэл (Массовая информация.
Mass information). Олон нийтийн мэдээлэл бол сэтгүүл зүйн үндсэн категори юм. “Олон нийтийн” гэсэн тодотгол бол өргөн хүрээтэй гүнзгий агуулгатай бөгөөд нэлээд нухацтай задлан шинжилгээ хийхийг шаарддаг ойлголт мөн. Юуны өмнө сэтгүүл зүйн мэдээлэл нь олон нийтэд зориулагдсан, өөрөөр хэлбэл, бүх хүнд, эсвэл хүмүүсийн ихэнх хэсэгт (ард түмэн, нийгмийн бүлэг, давхарга, нутаг дэвсгэрийн хүн ам, салбарын ажилтнууд, тодорхой нэг ажил төрлийг сонирхогчид г.м.) хандсан, тэдэнд хүртээмжтэй, энгийн, сонирхолтой, цаг үеэ олсон, чухал байхын хамт мэргэжлийн тусгай мэдээллээс (шинжлэх ухаан, техник, нарийн мэргэжлийн г.м.) бүх нийтийг хамарсан шинжээрээ ялгаатай юм. Товчоор хэлбэл, олон нийтийн мэдээлэл тэдний ухамсарт хандсан байдаг. Тийм мэдээллийг бэлтгэхэд хөнгөн хийсвэр хандахаас ямагт зайлсхийх нь чухал. Учир нь ийм хандлага “олон нийтийн соёл” гэж нэрлэгддэг хамгийн үлбэгэр, бүдүүлэг бүтээлийг бий болгоход нөлөөлдөг. Мэдээлэл хүлээн авагчдын сонголт, хандлага зэрэг нь тухайн ОНМХ-ийн нийтлэлийн бодлогод илэрч байгаа сэтгүүлчийн нийгмийн байр сууриас шууд шалтгаална. Учир нь эрхлэн гаргагчид олон нийтэд зориулсан мэдээллийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө сэтгүүл зүйн сувгийг зохион байгуулдаг. Сэтгүүлч олон нийтийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, зохиомжлон бэлтгэж эх бичвэрийн тусламжтайгаар хүлээн авагчдад болон нийгмийн институтуудэд дамжуулдаг. Олон нийтийн мэдээлэл (гол категори) нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлог шинжийг улам гүнзгий гаргахад нөлөөлөхүйц бусад ерөнхий ойлголтуудын нэгдмэл шинжийг хангах, цаашид гүнзгийрүүлэн тайлбарлах хамгийн гол эх үүсвэрийн нэг болдог юм. Энэхүү төв категориас эх сууриа авсан бусад ойлголт түүний эргэн тойронд төвлөрч тодорхой гинжин хэлхээг үүсгэдэг бөгөөд ийм хэсэг болгон олон нийтийн мэдээллийн үйл ажиллагааны харилцан уялдаа холбоо бүхий тодорхой бүлэг, зүй тогтлуудын онцлог шинж, учир утгыг тайлбарлах болно.
This article uses material from the Wikipedia Монгол article Олон нийтийн мэдээлэл, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.